fbpx Дөрвөн сая долларын асуудал эзэнгүй хэрэг болоод дуусах вий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 42 секунд

Дөрвөн сая долларын асуудал эзэнгүй хэрэг болоод дуусах вий

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд нар дөрвөн сая ам.долларын асуудлаар бие биенээ хуулийн байгууллагад “дуудчихаад” байна.  Д.Дорлигжав сүүлд өгсөн  ярилцлагадаа “Би Т.Ганболдтой нэг ч удаа уулзаагүй. Намайг прокурор байхад Т.Ганболд надтай уулзах хүсэлт удаа дараалан тавьсан. Таны сайн дүү чинь болъё гэсэн. Би хүлээж аваагүй. Ноцтой гэмт хэрэгт холбогдсон байсан юм билээ” гэсэн тайлбарыг хэлсэн. Мөн Т.Ганболдыг хууль хяналтын байгууллагад өгч хоёр гараа өргөж бууж өгтөл нь тэмцэхээр шийдсэн бөгөөд нэр төрөө дөрвөн сая ам.доллараар  үнэлнэ гэсэн юм. Тэгэхээр энэ хоёр хүний дараагийн уулзах цэг нь шүүхийн байгууллага болж  таараад байгаа.
Харин дөрвөн сая.ам долларын асуудлыг прокурор асан тайлбарлахдаа ОХУ-ын иргэн Паушокийн “Алтан Дорнод Монгол” компанийг түүний дүү Д.Баатар авахаар болж, хоёр сая ам.долларыг урьдчилгаа болгон шилжүүлжээ. Гэтэл “Голомт” банкны зүгээс бэлэн мөнгөөр авах хүн олдсон гэсэн бөгөөд тэр хүн нь  Т.Ганболд болж таарсан. Т.Ганболд 30 сая ам.доллар барьж, Паушок дээр очоод “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаад авчихсан байна.  Тэгээд тэр Д.Дорлигжавын дүүгийнх нь хоёр сая ам.долларыг буцаагаад шилжүүлсэн гэнэ. Дараа нь,  Д.Баатарын “Рекат Монгол” компанийн данс руу хоёр сая ам.долларыг шилжүүлсэн байсныг тус компанийнхан хөөцөлдөөд учрыг нь тодруулахад Т.Ганболд андуураад хоёр сая доллар шилжүүлж буцааж авсан болж таарчээ. Д.Дорлигжавын хэлснээр Т.Ганболдын үзүүлээд яваад байгаа дөрвөн сая долларын баримт ийм л болж  таарсан.
Тэгвэл “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд үүнээс өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхий прокурор асан Дорлигжавын дүүгийн данс руу дөрван  сая ам.доллар хийсэн. Тэр зүгээс маш их дарамт ирсэн учраас тэр мөнгийг шилжүүлсэн. Энэ бол хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал. Тэр утгаараа дэлгэрэнгүй ярих боломж байхгүй”  гэсэн байдаг.
Ер нь дөрвөн сая ам.доллартай холбоотой сенсаци 2014 оноос эхэлсэн байдаг.  Улс төрийн тогтворгүй байдал үүсч эхлэхээр дэлгэгдээд бусад үед намждаг тийм л асуудал болсон. 2014 онд тухайн үеийн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудастаа “Алтан дорнод Монгол” компаниас төрийн томоохон өндөр албан тушаалтанд авилгал өгсөн талаарх баримтыг дэлгэсэн.   Харин тэр үед нь Д.Дорлигжав Хууль зүйн сайд болохоор УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох үедээ “Энэ бол улс төрийн зорилготой гүтгэлэг” гэж мэдэгдсэн.
Мөн тэр үед “Алтан Дорнод Монгол” компанийн тэргүүн дэд захирал асан Ч.Бямбаа, “Голомт”-ын  Д.Баясгалан нар хэвлэлийн бага хурал зарлаж, “Тэр мөнгө өөр зориулалтын гүйлгээ байсан” гэдгийг хэлж байлаа.   Ч.Бямбаа “Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн цахим мэдээллийн хуудсаар олон нийтэд цацсан дөрвөн сая ам.долларын гүйлгээний хуулга нь “Рэкэл” компанийн данс руу Т.Ганболдын NRI компаниас шилжүүлсэн мөнгөний баримт” байсан хэмээн тайлбарлалаа. Ч.Бямбаа нь Алтандорнод компанийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байх үед С.В.Паушок компаниа зарах санал гаргасны дагуу 23 сая доллараар худалдаж авах гэрээг 2011 оны тавдугаар сарын 3-ны өдөр хийжээ. Гэрээний эхний нөхцлийн дагуу Ч.Бямбаа хоёр сая долларыг хурдан хугацаанд төлөх үүрэг авч, “Голомт” банкнаас зээлэн шууд Паушокт шилжүүлсэн байна. Ийнхүү Алтан дорнод компанийн ажлыг цааш үргэлжлүүлэх гэсэн боловч боломжгүй болж, Т.Ганболд худалдан авахаар болж, Паушоктой гэрээ байгуулан авсан байна. Ингэхдээ Ч.Бямбаагийн “Рэкэл” компанийн зүгээс Паушокт төлсөн хоёр сая ам.долларыг Т.Ганболд  өөрийн эзэмшлийн NRI компанийн нэрээр түүнд буцаан төлсөн баримт нь Х.Тэмүүжингийн дэлгэсэн гүйлгээний хуулга гэж тайлбарлаж байжээ.  Түүнээс нийтэд дөрвөн сая ам.долларын гүйлгээний баримт дэлгэгдсэн тухай лавлахад “Би өөрийн зүгээс зарим мөнгийг төлж байсан. Үүнийг оруулаад дөрвөн сая долларыг буцааж манай компанид төлсөн гэсэн үг. Мөн миний өөрийн зүгээс “Алтан дорнод” компанид оруулсан 280 орчим сая төгрөгийг Т.Ганболд надад буцааж төлсөн гэжээ.
Харин “Голомт банк”-ны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан тухайн үед ““Алтан дорнод Монгол” компани Монгол Улсад Арбитрын шүүх дээр ялагдсаны дараа монголын нэлээд томоохон 5-6 компани “Алтан дорнод Монгол” компанийг худалдаж авах асуудлыг С.В.Паушоктой шууд ба шууд бус утгаар ярьж байсан. Яагаад манайх чухал байсан гэхээр тухайн үед Алтан дорнод компани бүх лицензүүд өмч хөрөнгүүд “Голомт” банкны барьцаанд, тус банкны нэлээд том харилцагч байсан учраас заавал бидэнтэй хамтран ажиллах шаардлага тулгарсан. Бидний зүгээс “Алтан дорнод Монгол” ХХК-ийг шинээр худалдан авч байгаа эзэн “Голомт” банкны зээлийг заавал төлөх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьж байсан. Тиймээс банктай ярьж барьцааны хөрөнгө хөдөлгөх, шилжүүлэхэд бидэнтэй заавал холбогдох ёстой байсан. Ч.Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.
Мөнгө мөрөө үлдээдэг гэдэг. Дөрвөн сая ам.доллар гэдэг бага мөнгө биш. Зүгээр л чив чимээгүй дараад өнгөрөх асуудал биш юм. Тэр үед Д.Дорлигжав болон Ч.Бямбаа, Д.Баясгалан нар дээрх мэдээлэлд ийн тайлбар мэдэгдлийг хийж, олон нийтийн дунд гараад байсан эргэлзээг түр намжааж байв.  Харин энэ удаа дөрвөн сая.ам долларын хэрэг дээр шинэ нөхцөл байдал үүссэн.  “Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өөрөө гарч  ирээд  “Улс төрийн зорилготой, төрийн өндөр албан тушаалтны дансанд дөрвөн сая ам.доллар шилжсэн” гэдгийг мэдэгдчихлээ. Одоо хуулийн байгууллага энэ асуудлаар шалгалт явуулж, дөрвөн сая ам.долларын жинхэнэ эзнийг тодруулах үлдээд байна.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олон улсын олимпиадад өндөр амжилт гаргасан сурагчдыг анх удаа мөнгөн шагналаар урамшууллаа
Олон улсын олимпиадад өндөр амжилт гаргасан сурагчдыг анх удаа мөнгөн шагналаар урамшууллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​