Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 6 секунд

ХЭҮК-оос мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Улаанбаатар хотод шилжин ирж буй насанд хүрэгчдээс 50 мянган төгрөг, насанд хүрээгүй хүнээс 25 мянган төгрөг авна гэсэн шийдвэрийг 2003 онд гаргасан. Гэтэл Хүний эрхийн Үндэсний Комисс уг шийдвэрийг хүний эрхийг зөрчсөн гэж үзээд Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан байдаг. Ингээд шүүхээс уг шийдвэрийг хүний эрх зөрчсөн гэж үзэж цуцалсан. Үүнээс үүдэн гэр хорооллын замбараагүй төлөвлөлт бий болж, өнөөдрийн утаа бий болсон гэдгийг бид бүгд ойлгох хэрэгтэй. Сүүлийн 15 жилд Хүний эрхийн Үүндэсний Комисс хаана байсан юм бэ. Зохион байгуулалттай, сахилга бат хариуцлагатай байхыг хүний эрх зөрчсөн гэж үзсэн байна. Гэтэл хүн хордож эрх нь зөрчигдөж байхад Хүний эрхийн Үндэсний Комисс хаана явсан юм бэ” гэх ярилцлагыг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр "Үндэсний шуудан" сонин, Цензургүй ярилцлага, C1, ТВ9, EТV, NTV, Eagle, Монгол ND, MN-258 TM телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч, олон нийтэд түгээв.

 

Энэхүү мэдээлэл нь Комиссын нэр хүнд, хараат бус, бие даасан байдалд илт бүдүүлгээр халдсан, үйл ажиллагааг бүхэлд нь үгүйсгэсэн үйлдэл болсон байна.

 

НИТХ-ын Тэргүүлэгчдээс 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирсэн иргэдээс үйлчилгээний хөлс тогтоох тухай” 46 дугаар тогтоолыг батлан гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь заалтад заасан иргэд улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох эрхийг зөрчсөн, нэн ялангуяа амьдралын боломжгүй иргэдийг ялгаварлан гадуурхсан, хуульд заагаагүй татвар, хураамжийг тогтоосон зэргээр хууль зөрчсөн байсан.

 

Комисст иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг үндэслэн, мөн Комиссоос 2002 оны 01 дүгээр сард Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн 37 хорооны 4,754 өрхийн 18,665 хүн хамруулж, шилжин суурьшигчдын талаар хийсэн судалгаагаар 4,754 өрхийн 60.8 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой буюу огт орлогогүй, нийт өрхийн 60.3 хувь нь шилжилтийн хураамж төлөх чадваргүйгээс, 40.7 хувь нь аймаг, орон нутгаасаа шилжүүлэггүй учир бүртгүүлж чадаагүй болох нь тогтоогдсон.

 

Иймээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд 2003 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд уг тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

Тус шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 344 дүгээр шүүхийн шийдвэрээр хуулиар тогтоогоогүй хөлс, хураамжийг тогтоон мөрдүүлсэн гэх үндэслэлээр 46 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, мөн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан бөгөөд хэн ч шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй. Гэтэл шат шатны шүүхээс уг тогтоолыг хүний эрх зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон байхад яахаараа шүүхийн шийдвэрээс “...үүдэн гэр хорооллын замбараагүй төлөвлөлт бий болж, өнөөдрийн утаа бий болсон гэдгийг бид бүгд ойлгох хэрэгтэй” байдаг билээ. 

 

Комисс өнгөрсөн 17 жилийн хугацаанд агаарын бохирдлын асуудал төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөхөд хүргэж буй агаар, ус, хөрсний бохирдлыг арилгах, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх болон дэд бүтцийг сайжруулах, уул уурхайн нөлөөллөөс үүдэлтэй хүний эрхийн зөрчлийн асуудалд онцгой анхаарал хандуулж ажилласан төдийгүй, бодлогын шийдвэр гаргуулахаар жил бүр УИХ-д өргөн барьдаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлүүдэд тусгаж, тодорхой санал, зөвлөмжийг хүргүүлж, мөн Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг холбогдох төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлж ажилласан билээ.

 

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тэргүүн Н.Цэрэнбат таныг буруугаа бусдад нялзаахгүйгээр Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаатай хангуулах, хамгаалах үндсэн үүргээ биелүүлэхийг ШААРДАЖ байна. 

 

Комисс агаарын бохирдлоос гадна Монголын ард түмэнд аюул учруулахуйц нөхцөл байдалд хүргээд байгаа химийн хорт бодисын тархалт, хадгалалт, хяналтын асуудлаар удахгүй олон нийтэд мэдээлэх болно.

 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын дэргэдэх дэд ажлын хэсгийн уулзалт боллоо
Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын дэргэдэх дэд ажлын хэсгийн уулзалт боллоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​