Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Одоогоор түүнийг ямар үнэдэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан нь тодорхой бус байна.
Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар 2018 оны наймдугаар сарын 04-ний өдөр томилсон бөгөөд тэрээр хоёр жил гаруйн хугацаанд дэд сайдаар ажиллажээ. Тэрбээр дэд сайдаар томилогдохоос өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.