fbpx У.Хүрэлсүх та үнэнийг хэзээ өчих вэ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 52 секунд

У.Хүрэлсүх та үнэнийг хэзээ өчих вэ!

“Хэрэгтэн Аюуш биш, хэрэгт холбогдсон Аюуш байна аа” гэдэг шиг “60 тэрбумын хэргийн эзэн”, сонссоноороо буруутаж, С.Баяр, Д.Амарбаясгалан хоёрын даалгавраар түрүүлж дуугарсан, түрүүлж ажлаа өгсөн Ц.Сандуй “уушиг нээжээ”.

Яасан ч том уушигтай юм. Яагаад ч өдий хүртэл дуугарахгүй төрийг хүртэл гацаачихав аа, Ц.Сандуй? Тэр үед л “У.Хүрэлсүх ээ, чи хамт сонссон шүү дээ” гээд чирээд явсан бол иймдээ хүртэл хагараад Төрийн махны машин биш хуулийн машин ажиллаж байх байлаа шүү дээ.

“Шинэ Монгол хаад” гэдэг тэр байшинг мэднэ ээ. Хамтарч ажиллах тухай яриа эхлүүлсэн байан болохоор өрнүүлэх санаатай, Ц.Сандуйд уригдан очиж байлаа. Гэтэл А.Ганбаатар нь угтаж, хамтарч ажиллахгүй гэсэн. Ц.Сандуй зөвлөх найзынхаа үгэнд хөтлөгдөөд “Баяртай” гэсэн юм. Хаадын өргөөнд орчихсон харц арга байж уу гээд гараад алхчихсан. Холоос очоод ажигласан. Хоёр жилийн дараа “60 тэрбумын хэрэг” гэгч үүсч тэр байшин, тэр хүн хоёрыг сануулсан билээ. Тэгэхэд хамгийн түрүүнд А.Ганбаатарын үгэнд хөтлөгдсөн Ц.Сандуйгийн л дүр зураг нүдэнд буусан. 

Тэгтэл Ц.Сандуй түрүүлж дуугарсан, 2016 оны зургадугаар сарын 24-нд. Энэ үеэр ярьсан зүйл нь ердөө л “Хоёр жил гаруйн өмнө Нийслэлийн МАН стратеги такикаа ярих хуралдаан болсон. Тэр үеийн бичлэг алдагдсан байна. Хэн алдаж, хэн бичлэгийг гадагш өгснийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэсэн юм. Хамгийн сүүлд өгсөн ярилцлагаас нь харахад С.Баяр, Д.Амарбаясгалан нар “ярь” гээд байсан аж. Ердөө маргааш нь буюу 2017 оны наймдугаар сарын 18-нд АТГ-т мэдүүлэг өгснийхөө дараа хэвлэлийнхэнд ярихдаа “Саяхан болтол би эвлүүлэг гэж бодож явсан. Цагдаагийн байгууллага ч тийм дүгнэлт гаргасан байсан. Харамсалтай нь Ц.Сандуй 60 тэрбумын хэрэг эвлүүлэг биш гэдгийг өөрөө МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр хэлсэн. Эвлүүлэг гэж хандаж, олон нийтэд хоёр гурван удаа мэдэгдэл хийсэндээ харамсч байна” гэж хэлсэн нь архивт бий. Бичлэгийг https://www.youtube.com/watch?v=z8BdGhWtANU эндээс үзэж болно. 

Дараа нь 2017 оны наймдугаар сарын 17-нд А.Ганбаатар мэдээлэл хийсэн. Тэрбээр “Миний авч явдаг, миний өөрийн Шинэ Монгол хаад” группийн дөрөвдүгээр давхарт энэ уулзалт болсон. Энэ уулзалтад Г.Доржзодовын бичлэг дээр тавиад байгаа хүмүүс байгаагүй. Яагаад үнэхээр тэнд байсан хүмүүсийн дуу авиа гардаггүй юм бэ. Тэр уулзалтад Ц.Сандуй, У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Г.Доржзодов болон би байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тэнд байж сонссон У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хамт хариуцлага хүлээж, үнэнээ хэлж сонссоноороо буруудахгүй байна вэ. Ц.Сандуйгүйгээр, Г.Доржзодов бид хоёрын хоёулхнаа ярьсан ярианаас эхлээд огт байгаагүй хүмүүсийн дуу хоолойг эвлүүлж хуурамч бичлэг үзүүлээд яваад байна вэ гэдэгт л харамсч байна” гэж ярьсан. 

У.Хүрэлсүх “Бид “60 тэрбумын хэргийг дахиж сэргээн шалгаж байгаа. Үнэхээр тийм асуудал болсон бол хуулийн байгууллага шалгах ёстой” гэдэг байсан бол Засгийн газрыг огцруулах тухай хэлэлцэх үед “60 тэрбумын асуудал чинь үнэн шүү дээ” гэж хэлсэн. Яагаад У.Хүрэлсүх энэ талаар мэдэхгүй гэж. Хоёрын хоёр амьд хүн, цагтаа анд найз байсан хүмүүс нь У.Хүрэлсүхийг тэнд байсан гэж гэгээн дүрийг нь дүрсэлсэн фото зургийг хүртэл алдарт “60 тэрбумын схемийн” өмнө авхуулснаар гэрчлээд байхад, үнэн гэдгийг өөрөө нотлоод байхад нь шалгаж болохгүй гэж. Яагаад Г.Доржзодовын мөрөөдлийн төлөвлөгөөний тайлбарыг сонссон таван хүний хоёр нь хийсэн болж сонссон гурав нь бусадтайгаа ял тооцох болов?

Нийгэм, улс төрийн нөхцөл байдлын эмзэг, хямралтай үед Г.Доржзодовын бичлэг, эвлүүлэг ч бай, биш ч бай шууд итгэгдсэн. Нийгмийг өчигдөр төрсөн нярайтай зүйрлэвэл Г.Доржзодовын бичлэг шууд вирус болж өвдөөд үхэхэд хүргэсэн. Тэр вирус одоо төрд халдварлаад байна. Энэ нь гэмт хэрэг биш үү. 

Гэтэл өнөөдөр М.Энхболдтой л тэмцээд байна. М.Энхболд тэнд байсан үгүйг дээрх хоёр хүний ярианаас гадна У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар баталж болох нь. Өөрөөр яаж ч тогтоож болно. Яагаад энэ “аудио зэвсгийг” М.Энхболдын эсрэг ашиглав гэдэг нь туйлын ойлгомжтой. 

М.Энхболдтой хийж буй тэмцэл нь эцсийн эцэст Монгол Улсыг ШХАБ-д гишүүнээр элсүүлэхтэй холбоотой биш үү. Яагаад М.Энхболд “ҮАБЗ дээр ганцаарддаг” гэчихээд араас нь “ШХАБ-д элсэх асуудлыг УИХ шийднэ” гэв. УИХ шийдэх учраас УИХ-ыг тартал, ядаж нэр хүндийг нь эргэж босохооргүй унагах “акц” явагдаад байна уу? Үр дүнд нь Засгийн газар УИХ-ыг “удирдах”, намын дарга УИХ-ын даргын огцрох өргөдлийг өгүүлэх чухал байгаа хэрэг үү. Ц.Нямдорж сайд “Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ гэж байхгүй” хэмээн ивж мохоосноороо М.Энхболдыг улс төрөөс зайлуулахад хүчин зүтгэж байгаагаа илэрхийлчихсэн. Тэгвэл энэ нь Монгол дахь тогтолцоог өөрчлөх зорилготой холбоотой эсэх, улмаар УИХ тарж, Засгийн газар огцорч, тэр ч байтугай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэг хүний гарт атгагдвал түүний хор уршгийг хэн хүлээх вэ гэдэг талаар бодож үзсэн болов уу. 

У.Хүрэлсүх “60 тэрбумын схем” гэгчийн талаар хамтдаа сонссоноо яагаад хэлэхгүй байна вэ. Ядахдаа яагаад энд Г.Доржзодовын дуу хоолой байхгүй байна вэ гэдгийг ч хэлэх “эрхгүй”, “зориггүй” болчихов. Тэгтлээ сүр дуулиантайгаар, хүлээлт үүсгэж зарласан МАН-ын Бага хурал “хоосон хонгио” дуугаргаад дууссан нь ямар учиртай байв. Өөрийнх нь удирдаж буй намаас хэдэн хүн М.Энхболдыг дагаж хурал хаях нь вэ гэдгийг харах гэж Бага хурал зарласан уу. Тэртэй тэргүй МАН-ыг татан буулгах тухай Дээд шүүхэд бичиг оччихоод байхад МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулахаар Дээд шүүхэд хурлын шийдвэрийг хүргүүлсэн. Магадгүй үүнийхээ төлөө дараагийн удаад Дээд шүүхэд МАН-ын даргын нэрийг өөрчлөх асуудал очиж ч мэднэ. Удирдаж байгаа намдаа “олигархжсан”, “мафижсан” гэдэг маш аюултай үнэлэлт дүгнэлтийг өгч улс даяар зарлачихаад яагаад ганцхан хүнтэй хариуцлага тооцох гээд улайраад байна вэ. Тэр аюултай тоглоомоор тоглож байна. Улс орны эрх ашгийг хохироож, Төрийн ажлыг гацааж, ҮАБЗ нэг хүний гарт ч төвлөрч болохоор нөхцөл байдлыг үүсгэнэ гэдэг жижиг тоглоом биш. Ер нь аудио бичлэгийн автор, уулзалтын үеэр хамгийн их тайлбарлаж ярьсан Г.Доржзодовын яриа бичлэгт байхгүй нь, заавал Баянгол зочид буудалд болон гадаад нөхөртэй эмэгтэй гишүүний гэрт бүгж байсан нь ч аюулгүй байдал, аюултай тоглоомынх нь цаад зорилготой холбоотой байсан болов уу. 

Ц.Сандуйгийн ярилцлагын дараа нэг л эрэлт, хүлээлт үүслээ. У.Хүрэлсүх, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын фото зургийн ард 60 тэрбумын схем харагдаж байхад яагаад У.Хүрэлсүх “Би тэнд байгаагүй, эвлүүлэг” гэж хэлэхгүй байна вэ. Мөн бол үнэнийг хэзээ өчих вэ. 

Оргилмаа

Ирэх оны эхний өдрөөс хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар болгоно
Ирэх оны эхний өдрөөс хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар болгоно
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​