Ерөнхий сайдын ивээл дор “ХҮЧИРХЭГ МОНГОЛ” спорт, урлагийн өдөрлөгт ГССҮТөв оролцлоо

Ерөнхий сайдын ивээл дор “ХҮЧИРХЭГ МОНГОЛ” спорт, урлагийн өдөрлөг Сүхбаатарын талбайд 2018 оны 09 сарын 02-нд зохион байгуулагдлаа. Өдөрлөгт Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн удирдлага, хамт олон багаараа гэмтэл согогийн 8 төрлөөр эмнэлэгийн тусламж үзүүлэн зөвлөгөө өгч оролцлоо.


