МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаас хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлэхээр болж, олонхиороо санал нэгджээ. Хотын даргаар хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ ярилцахаар Удирдах зөвлөл хуралдсан юм. Одоо залгуулаад НИТХ хуралдах ёстой ч ирц бүрдээгүй тул эхлээгүй байна.
Нийт 45 төлөөлөгч ирэх ёстойгоос одоогоор 15 төлөөлөгч хуралдаа ирээд байна.