
"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд өнөө орой С1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохоор болжээ.
Тэрбээр өнгөрсөн сард 25 дугаар телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцож байхдаа Хуульзүйн сайд асан Д.Дорлигжавт 4 сая ам.долларын авлига өгч байсан талаараа ярьсан юм.
Харин энэ асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн сарын 25-нд болсон хэвлэлийн хурлаараа " Д.Дорлигжав дөрвөн сая долларын авлига авсан тухай хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжин мэдээлэгдсэн. Гэхдээ дөрвөн сая доллар өгсөн гэх хүн нь гадаад гараад явсан учраас хүлээгдэж байна" гэсэн юм.