fbpx Монголын баялгийг зарж баяжсан Ч.Хүрэлбаатар хэдий болтол Сангийн сайдаар ажиллах вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 42 секунд

Монголын баялгийг зарж баяжсан Ч.Хүрэлбаатар хэдий болтол Сангийн сайдаар ажиллах вэ?

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ах дүү нарынхаа хамтаар Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших Хотгор шанагын нүүрсний уурхайг  солонгосчуудад зарсан гэх баримтууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр дэлгэгдэж эхэлснийг хэн бүхэн санаж байгаа байх. Тэгвэл яг өдийд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Хотгор шанагын нүүрсний ордын 51 хувийг Солонгосын компанид зарсан байж болзошгүй гэх мэдээлэл БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр цацагдаж байна. Хамгийн гол нь Ч.Хүрэлбаатар гишүүн энэ мөнгөө төрсөн ах болон өөрийн туслах Ч.Гансүх, Ч.Гантулга, дотны найз Б.Дэмбэрэл нарын хувийн дансаар тус улсаас шилжүүлэн авсан гэх мэдээлэл байгаа бөгөөд тодруулбал, 2011 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Солонгосын банкнаас Ч.Гансүхийн ХААН банкны данс руу 338,323,05 ам доллар, мөн 2011 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Ч.Гансүхийн данс руу 607.446.00 ам доллар, туслах К.Дэмбэрэлийн данс руу 132,353.00 ам доллар, нийт 1.078.122ам доллар тус тус орж ирсэн  байдаг байна.

Хотгор шанагын нүүрсний бүлэг ордод анх улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, 1.3 тэрбум тонн нөөцтэй болохыг нь тогтоож байсан бөгөөд уг орд газрыг анх 2007 онд батлагдсан тодорхой орд газруудыг стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолоор баталгаажуулсан байдаг ажээ. Харамсалтай нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар болон түүний хань хамсаатнууд энхүү орд газрыг стратегийн ордод оруулалгүй авч үлдэн, улмаар улсын хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон нөөцийг дарсан болох нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон байна. Ингэснээр  уг ордыг ердөө 68 сая тонн нөөцтэй хэмээн тогтоолгочихоод байгаа гэж  өдгөө зарим хэвлэлүүдэд мэдээлсэн байх юм.

Уг нь тус уурхайн нийт талбай нь 128.7 км.кв бөгөөд ашиглах эрх бүхий талбай дахь нөөцийн хэмжээ 109 сая тонн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа аж.

Зарим баримтуудаас иш татахад  2010 оны арванхоёрдугаар сард уг уурхайн хувьцааг БНСУ-ын төрийн мэдлийн компани худалдан авсан байх бөгөөд тус компанийн мэдэгдэлд “…Уурхайн нийт хувьцааны 51 хувийг 10 сая ам.доллараар худалдан авсан. Энэ уурхай нь 109 сая тонн нүүрсний нөөцтэй. Уурхайн нөөц их учир жилийн олборлолтын хэмжээ илт нэмэгдлээ ч 30-40 жил ашиглах боломжтой” гэсэн байдаг.

Ч.Хүрэлбаатарыг Түлш эрчим хүчний сайд, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга зэрэг өндөр алба хашиж байхдаа эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашигласан, мөн хуулийн 270 дугаар зүйлд зааснаар Хууль бусаар хөрөнгөжих гэсэн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн хэмээн үзэж, Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг.

Гэвч энэ талаар хууль хяналтын байгууллага ямар шийдвэр гаргасан нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд Ч.Хүрэлбаатар гишүүн ч энэхүү мэдээллийг эрс үгүйсгэж, энэ талаар бичсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүхэд өгсөн аж.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хувьд өдгөө Сангийн сайдаар ажилладаг бөгөөд тэрээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах гох “дэгээ” болсон долоон концессын асуудлыг хамгийн ихээр өмгөөлж хамгаалж байсан хүний нэг юм.

Уг нь түүнийг тухайн үед Сангийн сайдаар томилуулхаар хэлэлэцэж байх үед Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргад илгээсэн албан бичигтээ, "Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсон даруйдаа төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар таван тэрбум төгрөг тараах санал гаргаж байна. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлдэг, хохироодог Сангийн сайдтай байж болохгүй. Өнөөдөр төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж хүсээгүй, сар бүр авдаг цалин орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаа.  Өнгөрсөн жилүүдэд гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд байсан Монгол төрийн иргэдийнхээ элбэг хангалуун амьдрах хүсэл тэмүүллийг нэг удаагийн хавтгайруулж аргацаасан энэ мэт халамжийн бодлогоор удаа дараа дарж, өр зээлд ээрэгдсэн өнөөгийн түвшинд нь барьж ирсэн бодлогыг бүрэн халах цаг болсон гэж үзэж байна.

Ерөнхийлөгч миний бие цаашид улсын төсөв, эдийн засгийг хямраан туйлдуулах зорилготой энэ мэт бодлогыг гүйцэлдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрт хориг тавих болно. Иймд Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын тогтоолын зохих хэсэгт тавьсан энэхүү хоригийг хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” хэмээн онцолсон байдаг бөгөөд харамсалтай нь тухайн үед Ерөнхий сайд тэргүүтэй  МАН-ын удирдах албан тушаалтнууд түүнийг ихэд өмөөрөн УИХ-ын чуулган дээр бөөн хэрүүл уруул болж байсныг эрхэм уншигчид сайн санаж буй бизээ.

Гэвч хамгийн харамсалтай нь ахан дүүсээрээ нийлж Монголын баялагийг гадны хэдэн  компани болон элдэв бусын луйварчидтай нийлж хулгайлан зарж хөлжиж буй Ч. Хүрэлбаатар гэгч энэ хүн өнөөг хүртэл Монгол улсын хамгийн чухал албан тушаал болох Сангийн сайдаар ажиллаж байгаа нь туйлын эмгэнэлтэй бөгөөд иймэрхүү этгээдүүд Монгол улсын төр засгийн удирдлагад олон жил байвал энэ улс орон цаашдаа   гадны аль нэг улсын колони болох нь дамжигггүй гэдгийг энд сануулхын үүднээс үүнийг бичлээ.

Ж.Бат

BOLOD.MN

“Би 60 тэрбумын хэрэгтэн  Ц.Сандуй”  хэмээн  өөрийгөө зарлаж буй тэрээр “Хүн алахаас бусдыг хийдэг” гэж дөвчигнөв
“Би 60 тэрбумын хэрэгтэн  Ц.Сандуй”  хэмээн  өөрийгөө зарлаж буй тэрээр “Хүн алахаас бусдыг хийдэг” гэж дөвчигнөв
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​