Олимпийн их наадмын хүрэл, Дэлхийн аваргын алт, хүрэл медальт Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д -90кг жинд оролцон мөнгөн медаль хүртлээ. Өдгөө 34 настай Х.Цагаанбаатарын хувьд Монгол улсын аваргад нийтдээ 8 удаа түрүүлсэн байдаг. Тэрээр хамгийн сүүлд олон улсын дэвжээнээ 2015 оны Астанагийн багийн ДАШТ-д хүрэл медаль хүртэн зодог тайлж буйгаа зарласан байдаг. Х.Цагаанбаатар гавьяаттаа ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.
Улсын аваргын медалийн төлөөх барилдаанууд яг одоо тун өрсөлдөөнтэй явагдаж байна.