fbpx Өнөө цагийн Чөтгөрийн гурвалжин ба МОНГОЛЫН ХУВЬ ТАВИЛАН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
12 минут 19 секунд

Өнөө цагийн Чөтгөрийн гурвалжин ба МОНГОЛЫН ХУВЬ ТАВИЛАН

Атлантын далайн хойд хэсэгт учир битүүлэг шалтгаанаар алга болсон усан онгоц, шумбагч хөлөг, нисэх онгоцнуудын талаарх түүхийг сонсоогүй, дуулаагүй хүн өдгөө үгүй биз ээ. Тодруулбал, Миами, Пуэрто Рико болон Бермуда арал гэсэн гурван цэгийн доторх орон зайд энэхүү нууцлаг үйл явдал өрнөсөөр ирсэн. Үүнийг Бермудын гурвалжин буюу “Чөтгөрийн гурвалжин" хэмээн нэрлээд, XX зууны түүхэн дэх хамгийн нууцлаг хэргүүдийн нэг хэмээн бүртгэж авсан байдаг. Сүүлийн жилүүдэд нууц нь бүрэн тайлагдаагүй Бермудын гурвалжин анхаарлын төвөөс холдсон ч түүний нэршил олон улсын тавцанд геополитикийн үүрэг гүйцэтгэх болов. Чухам энэхүү “Чөтгөрийн гурвалжин" гэх шинэ нэршил, ойлголт гурван арлаар хэмжээ нь хязгаарлагдахгүй, дэлхийг тэр чигээр нь залгих үлэмж хэмжээтэй аж.

ӨНӨӨ ЦАГИЙН “ЧӨТГӨРИЙН ГУРВАЛЖИН”
Ардчиллын гуравдугаар давалгаа, социалист системийн ялагдал гэсэн үйл явдлуудтай зэрэгцэн дэлхийд цорын ганц их гүрэн дэг журмаа тогтоох нөхцөл бүрдээд байсан 1989 оноос энэ бүхэн эхэлсэн юм. АНУ ялалтаа бүрэн баталгаажуулахын тулд социалист тогтолцооны үндсийг хөрснөөс нь татан авч, ардчиллын үрийг Зүүн Европ, Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Ази гэсэн бүс нутагт амжилттай суулгав. ЗХУ-ын албан ёсны залгамжлагч ОХУ хүртэл ардчиллыг магтан дуулж, Маркс, Энгельс, Лениний хөшөөг нурааж байх тэр үед хэний ч санаанд социализм эргэн ирнэ гэсэн бодол бууж байгаагүй биз. Гэтэл хүйтэн дайны төгсгөлийг урьдаас харж, бүх үйлдлээ төлөвлөсөн нэгэн удирдагч байсан нь БНХАУ-ын дарга асан Дэн Сяопин (1904-1997). Тэрбээр 1974 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээрээс социалист, капиталист хоёр системийг үгүйсгэж, арван жилийн дараа дээрх хоёр системийг нэгтгэсэн загварыг эх орондоо танилцуулж, хэрэгжүүлснээрээ алдартай.

Түүний хэрэгжүүлсэн либерал шинэчлэл БНХАУ-ыг их гүрний статус авахад хүргэсэн. Тоон баримт дурдахад, БНХАУ-ын ДНБ 1980-2016 оны хооронд 202 тэрбум ам.доллараас 11.7 их наяд ам.доллар, төсвийн тэнцэл 290 сая ам.доллараас 852 тэрбум ам.долларт хүрч өссөн байна.

Дэлхийн албан бус “туйл” ЗХУ, 14 хэсэг болж задарсны дараа нийгмийн шинэчлэлд туйлдаж унасан ОХУ-ыг өрсөлдөгчийн. тооноосоо хасч, анхаарлаа сулруулснаар АНУ засч боломгүй алдаа хийсэн. Хуурай газрын их гүрэн, “Зүрхэн газар”-ыг (Heartland) буулгаж авсан өөр тохиолдол хүн төрөлхтний бичигдэж үлдсэн дөрвөн мянган жилийн түүхэнд огтхон ч байгаагүи учраас арга ч үгүй биз. Гэхдээ тэд батлан хамгаалах салбарын хүчээр биш, эдийн засаг, дипломат харилцааны бодлогоор ялсан гадгээ мартаж орхисон. ОХУ-ын эдийн засаг инфляцид, нийгэм нь ядуурал, ажилгүйдэлдээ баригдаж, улс төрийн тогтолцоо авлига, хээл хахуульд ялзарсан байхад ганцхан хувь хүний манлайлал орвонгоор нь эргүүлсэн түүх монголчууд бидэнд тун танил. 1999 оноос хойд хөрш ОХУ-ын гүйцэтгэх засгийг гартаа авсан Владимир Путины шинэчлэлтийг мөн адил тоон үзүүлэлтүүдээр илэрхийлье. 1999-2013 оны хооронд ОХУ-ын ДНБ 195 тэрбум ам.доллараас 2.1 их. наяд ам.доллар болон өсч, 36.5 хувьтай байсан инфляци 6.5 хувьд хүртлээ буурсан. ДНБ-ий 78 хувьтай тэнцэж байсан гадаад өр 2013 онд гэхэд ердөө найман хувь болтлоо буурсан, валют болон үнэт металийн нөөц 12.6 тэрбум ам.доллараас 511 ам.доллар болж нэмэгдсэн.

БИД “ЧӨТГӨРИЙН ГУРВАЛЖИН”-ГИЙН ГОЛОМТОД БАЙНА
ОХУ буцаад их гүрний жагсаалд эргэн нэгдсэний дараа XXI зууны тоглоомын дүрэм албан ёсоорөөрчлөгдсөн.
Өөрөөр хэлбэл, Вашингтон, Москва, Бээжин гэсэн гурван цэгт тулгууртай харилцаа дэлхийн хувь тавиланг шийдэх болж, шинэ “Чөтгөрийн гурвалжин”-д тусгаар тогтнолоо баталгаажуулсан 195 улс эргэлт буцалтгүй татагдан оров. Тэдний нэг нь бид, Монгол Улс. Гурван их гүрний зарлаагүй дайн бүс нутгийн нөлөөллөө нэмэгдүүлэх эдийн засгийн тулаанаар чимээгүй үргэлжилж байгаа энэ үед Монгол Улс сүүлийн 27 жилийн турш энэхүү дайны галд өртсөөр ирлээ. Үүнийг анхааралдаа авах цаг болсон. Их гүрнүүдийн асуудал мань мэтэд хамаагүй гэж үл тоох, мэдэмхийрэх эрх Монгол Улс шиг геополитикийн байрлалтай улсад байхгүй. Бүр хоёр төвийнх нь голд байгаа байж шүү. Бид “Чөтгөрийн гурвалжин”-гийн голомтод байна.

СҮНЗЭЭС ЭШЛЭН АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭХ НЬ

Эртний Хятадын алдарт дайны стратегич Сүн Цү (МЭӨ 544-496) буюу монголчуудад Сүнз нэрээрээ танил болсон эрдэмтний алдарт эшлэлийг товчхон. дурдаж, нэмэлт тайлбар хийе. Тэрбээр амьдралынхаа ихэнх хугацааг дайнд зориулсан нэгэн бөгөөд нас өндөр болох цагтаа өөрийн олж харсан ажиглалтын үр дүнг ийнхүү хуваалцжээ. “Хэрэв чи өөрийгөө болон дайснаа маш сайн мэдэж авсан бол хэзээ ч ялагдахгүй. Хэрэв өөрийгөө таньж мэдээд дайснаа мэдэхгүй бол тулаан бүрээс сайндаа л талд нь ялалт байгуулна. Харин өөрийгөө мэдэхгүй, дайснаа ч мэдэхгүй бол хэзээ ч ялалт байгуулахгүй”.

Дайны үр дүн өөрийнхөө нөхцөл бололцоог сайтар ухамсарлахаас гадна гаднаас ирж болох үйлдлийг тооцоолж, бэлэн байдлаа хангахаас ихээхэн хамаардгийг ерөнхийдөө хэлсэн хэрэг. Үүн дээр нэмээд гуравдагч хүчний оролцоо, хөндлөнгийн хүчин зүйлийг нэмж тооцоолох нь зайлшгүй юм. Энэ бол одоогийн гурван их гүрний харилцааг ойлгож, тэдэнтэй хэрхэн харилцахаа сайтар тунгааж байж оршин тогтноно гэсэн шаардлага. Яагаад гэвэл Монгол Улс идэвхигүй байдлаар энэ дайнд оролцороос өөр аргагүй болсон шүү дээ, улсаа өөр газар нүүлгэлтэй нь биш. Дэлхийн бүх улс орон дэлхийн шинэ тогтолцоог бүрдүүлж байгаа энэ харилцаанд маш болгоомжтой хандаж байгаа. Гэтэл бид л тоомжиргүй яваад байдаг.

ХООЛНЫ ТАВАГНААС ХАМТРАГЧИЙН СУУДАЛ РУУ
Үлгэр домогт чөтгөртэй наймаалцсан хүнд хоёр сонголт тулгарах нь бий. Эхнийх нь, чөтгөрийг давсанухаан гаргаж, өөртөө хал балгүй, харин ч ашигтайгаар үлгэрийг дуусгах. Удаах нь, чөтгөрт бүхнээалдах, зарим тохиолдолд сүнсээ алдаж дуусдаг. Харин одоо бид “Гурван чөтгөр”-ийн голд, яг зоогийн ширээн дээр нь сууж байна. Юуны өмнө эндээс амьд гарахыг нэн тэргүүний зорилгоор тодорхойлно. Дараа нь, ухаан хүрвэл ашиг олох арга сийлж болох юм. Бид хэрхэн зорилгодоо хүрэх вэ гэвэл Сүнзийн хэлснийг санаж, дайснаа бас өөрсдийгөө таньж мэдэх. Хоёуланг нь мэдэж байгаа тохиолдолд ялагдал гэсэн сонголтноос үргэлж ангид явна гэдгийг бид ойлгосон. Чөтгөрүүдийн хоолны тавагнаас хамтрагчийн суудалд ахих талаар л яриад байна нөхдөө.
XX зууны олон улсын харилцааны эрдэмтэн Мартин Уайт (1913-1972) "Чөтгөрийн гурвалжин"-ы харилцааг тодорхойлоод зогсохгүй, үндсэн хэлбэрийг нь гаргасан байдаг. Тэрбээр гурвалжныг:
1- Улс орны хувьд оршин тогтнох
2- Системд ижил хүч бүхий гурван их гүрэн бий болох; энэ гурвын нэг нь нөгөө хоёрынхоо эзгүйд дэлхийг эрхшээлдээ
оруулах чадамжтай байх
3- Бие биенээ сэжиглэсэн, хардсан, болгоомжилсон хандлагаар харж, агшин зуурын эвсэл хамтрал байгуулах гэсэн гурван төрлийн сонголт хүлээж байгаа гэжээ.

Мартин ЗХУ, АНУ, БНХАУ гэсэн гурван тэнхлэгтэй шинэ харилцаа бий болохыг нэлээд эртнээс ажигласан ба түүний тайлбар одоогийн ОХУ, АНУ, БНХАУ гурвын харилцааг ойлгоход бидэнд тун дөхөм болно. Шелдон Страйкер, Жорж Сатас нар энэхүү судалгааг гүнзгийрүүлж, дөрвөн загвар гаргасан юм. Нэгт, гурван тал хамтран ажиллаж, тэгш харилцаа үүсгэх. Хоёр болон гуравт, хоёр оролцогч хамтран ажиллахаас татгалзах ч гуравдагчтай хамтран ажиллах (АНУ болон ОХУ хамтрахгүй ч хоёулаа БНХАУ-тай хамтран ажилладаг. Энэ тэнхлэг хэдийд ч эргэж болно). Дөрөвт, аль нэг талын нөгөө хоёртоо чиглэсэн сөрөг байр суурь эсрэг хоёр талыг хамтран ажиллахад хүргэнэ (АНУ-ын олон улсын тавцан дахь давуу байр суурь ОХУ болон БНХАУ-г хамтран ажиллахаас өөр аргагүйд хүргэсэн. Улмаар “BRICS”, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага үүссэн). Гурван их гүрний аль нэг нь хүчээр давамгайлах болгонд үлдсэн хоёр нь хамтарч тэнцвэрийг хадгална. Олон улсын тавцанд хөндлөнгийн оролцогчийн нөлөөлөл бага байхад ерөнхийдоө энэ тэнцвэр алдагдахгүй. Хойд Солонгос харин энэ тэнцвэрт бодит аюул болоод байгаа юм.

МОНГОЛ ХААЧИХ ВЭ
Олон зуун жил зэрэгцэн оршсон учраас ОХУ, БНХАУ-тай Монгол Улс түүхээрээ салшгүй холбогддог. Харин одоогийн дүр төрхийг бүрдүүлж, ардчилсан тогтолцоог хүлээлгэж өгснөөрөө АНУ бидний түүхийг өөрсдийнхөө түүхэнд холбож орхисон. Хоёр хөршийн дунд “хавчуургатай талх шиг" оршдог Монгол Улс ийнхүү албан бусаар гуравдагч хөрштэй болсон. Нэмээд Япон Улс энэ байр сууринд ашиг сонирхол эрэлхийлж буй. Зарчмын хувьд манайх хоёр хөршийнхөө “хавчуурга ивээс” нь, гуравдагч хөршийнхөө “тулах цэг, гүүр" нь юм. “Бид тавган дээр хэвтэх биш, сандал дээр суух ёстой”.

Монголын ардчилалтай чацуу настай “Чөтгөрийн гурвалжин” бидний цаашдын оршин тогтнолын гол цэг. Энэ гурвалжингаас гарах арга байхгүй учир тэсч үлдэх аргыг эрэлхийлэх нь ямар ч улсын хувьд хамгийн гол ажил. Тэсч үлдэнэ гэдэг бол аль нэг талд нь дулдуйдахаас ямагт зайлсхий гэсэн санаа. Харамсалтай нь сүүлийн үед нийгмийн шилжилттэй холбоотойгоор үүнийг ухамсарлах төвшний удирдлага сонгогдохгүй л байна. АНУ-ын хүч, нэр хүнд, ОХУ-ын дэд бүтэц, нөөц чадамж, БНХАУ-ын эдийн засаг гэсэн давуу талуудад татагдан байр сууриа богино хугацаанд тогтмол өөрчлөх нь ямар их аюултайг тооцоолсон байтугай төсөөлсөн улстөрч лав үгүй болов уу. Монголын улс төрийн хүчнүүд “Гурван чөтгөр”-ийн хэнийх нь тавганд орохоо л шийдэж ядан тэмцэлдэж байгаагаас биш хоолны тавагнаас гарахад огтхон ч нөлөөлсөн зүйлгүй. Хоол болж дуусахаас өөр айхгүй байна уу, Нөхөд өө?

Т.ЖАРГАЛСАЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН//

Б.Хурц амрахаар явлаа
Б.Хурц амрахаар явлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​