fbpx Хэрлэнгийн Хөдөө арлыг Шэйман компаниар юуч үгүй болтол сэглүүлэх гэж үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 3 секунд

Хэрлэнгийн Хөдөө арлыг Шэйман компаниар юуч үгүй болтол сэглүүлэх гэж үү

Хэрлэнгийн хөдөө аралд газрын тосны хайгуул, олдворлолт хийхийг нутгийн иргэд нь арав гаруй жилийн турш эсэргүүцсээр байгаа билээ. Монголын түүх, соёлын үнэлж баршгүй их өв сан бүхий энэ газрыг мэдэхгүй хүн байхгүй байх. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг Хэрлэнгийн Хөдөө аралд Монголын нууц товчоо бичигдсэн түүхтэй. Мөн Чингис хааны Их аварга орд, Харилтын ордын туурь одоо болтол хадгалагдсаар байгаа бөгөөд Их Монголын нийслэл, төрт улсын төв, төрийн гал голомт, их, бага хаадын  сэнтийдээ анх заларсан, тэдний онго, тахилын газар зэргээрээ хосгүй дурсгалт нутаг юм. Хамгийн сүүлд 2008 онд археологийн судалгаа хийж үзэхэд тэнд  түүхийн 165 дурсгалт газар бүртгэгджээ. Энэ нутгийн зарим хэсэг нь одоо ч бүрэн судлагдаагүй байна. Чингис хаанаас хойш Өгөөдэй, Мөнх, Аригбөх зэрэг хаадууд Их Аварга ордод сууж байлаа. Үндсэндээ 1189-1266 он хүртэл Их Монгол улсын төрийн үйл хэрэг энд төвлөрч байв.  Хэрлэнгийн Хөдөө аралд Чингисийн дөрвөн хүү, бусад хан хөвгүүд төржээ. Тэнд Чингис хаанаас гадна Өгөөдэй, Мөнх, Есөнтөмөр, Адай, Даян хаан Батмөнх, Боди-Алаг нар хаан ширээнд суусан байна. Энэ мэтээр үүх түүхээс цувуулаад байвал барагдахгүй их юм бий.

Иймд Дэлгэрхаан сумын иргэд Хэрлэнгийн Хөдөө арлыг уурхайн хонгил болгож хөсөр хаялгүй бүрэн бүтнээр нь авч үлдэхийг хүсээд байгаа юм. Тийм ч учраас 12 жилийн өмнө буюу 2007 онд УИХ-ын гишүүн Л.Болд Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа анх тус сумын нутаг, Хэрлэнгийн Хөдөө аралд газрын тосны хайгуулыг зогсоосон байв. Энэ хооронд хэнтийчүүд Хэрлэнгийн Хөдөө  арлыг тусгай хамгаалалтанд авахаар хөөцөлдсөн боловч дөнгөж 71.68 километр квадрат газрыг нь орон нутгийн хамгаалалтанд үлдээжээ. Тэгээд Засгийн газраас Канадын Шэйман компанитай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ дагуу тус компанийн Нялга-XVI гэх Төв,  Хэнтий, Говь-Сүмбэр, Дундговь аймгийн газар нутгийг хамарсан өргөн уудам талбайд газрын тосны хайгуул хийлгэхийн тулд Хэрлэнгийн Хөдөө арал руу дахиад дайрч эхэлжээ.

Энэхүү Нялга-XVI гэдэг талбайд хамаарч буй Хэрлэнгийн Хөдөө арлын талбай нь Шэйман компанийн нийт хайгуулын талбайн маш өчүүхэн хэсэг юм. Гэхдээ нутгийн иргэдийн шаардлагаар Дэлгэрхаан сумын байгалийн нөөц газрын хил заагийг тогтоож өгсөн гэх боловч дээрх хамгаалалтанд үлдэээсэн  71.68 километр квадрат талбайгаас гадна Шэйман компанийн улайраад зүтгээд байгаа  2710 километр квадрат талбайд Хэрлэнгийн Хөдөө арал буюу Их эзэн Чингис хааны байгуулсан төрт улсын түүх соёлын асар их өв сан хадгалдсан хэвээрээ байж л байна. Иймд Л.Болдын үеэс буюу 2007 оноос эхлэн Дэлгэрхаан сумын нутагт олгосон лицензүүдийг цуцлуулах хүсэлтийг нутгийн иргэд болон Засаг дарга нар нь уйгагүй тавьсаар өдий хүрчээ. Тус сумын нутагт байгаа Шэйман компанийн “Дэлгэр-3”, “Улаан”, Дөрвөлжин”, “Дэлгэрхаан” гэсэн лицензтэй талбайнууд нь Цэнхэрийн голд тулж очоод зогсохгүй Монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлдсэн Жалма уул буюу Хүрээгийн уулыг бараг бүхэлд нь хамчихсан тул нутаг усныхан нь тэмцэхээс өөр яах билээ. Жишээлбэл, хамгийн сүүлд гэхэд 2015 оны 11 дүгээр сарын 19-нд Дэлгэрхаан сумын Засаг дарга О.Амарсайхан “...Дэлгэрхаан нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй...” гэсэн бол урьд нь 2013 оны 12 дугаар сарын 14-нд “...Дөрвөлжин нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй...” гэж  өчсөн байх жишээтэй. Мөн  сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь  “...сумын нутагт  хайгуулын болон ашиглаалтын  ямар ч лиценз олгохгүй...” гэсэн  байлаа. 

Гэвч  Шейман компанийнхан бүр тэгэхээс тэгэх гэсэн шиг  АМГТГ-ын удирдлагад гомдол тавьж, үүнийх нь хариуд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарын хүн гэгддэг Х.Хэрлэн дарга нь Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбад өнгөрсөн оны долоодугаар сарын 17-нд албан бичиг илгээж,  тус компанийн “Дэлгэр-3”, “Улаан”, Дөрвөлжин”, “Дэлгэрхаан” нэртэй  талбай, 2016 онд дахин сэргээж олгосон нийт 300 мянган га-д  хайгуул хийхийг зөвшөөрөхийг хүссэн байлаа. Харин үүнийг нь Дэлгэрхаан сумын иргэд бүгдээрээ хүлээж аваагүй юм билээ.  Тэд урьдын адил эдгээр талбайд олгосон лицензүүдийг цөмийг нь цуцлахыг шаардаж байгаа ажээ. Харамсалтай нь манай төр засгийн эрх мэдэлтнүүд Монгол төрийн голомт нутаг, түүх соёлын үнэлж баршгүй их өв, Хэрлэнгийн Хөдөө арлыг юман чинээ тоохгүй, канадуудаар юуч үгүй ухуулж, орвонгоор нь эргүүлж хаях гээд улайрч байна.  

О.Баяр

Шуурхай.мн 

 

ЧУУЛГАН ШӨНИЙН 04 ЦАГ ӨНГӨРТӨЛ ХУРАЛДАЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
ЧУУЛГАН ШӨНИЙН 04 ЦАГ ӨНГӨРТӨЛ ХУРАЛДАЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​