fbpx ЖДҮ-гийн зорилтот бүлгийн нэгдүгээр багийнхан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
5 минут 28 секунд

ЖДҮ-гийн зорилтот бүлгийн нэгдүгээр багийнхан

ЖДҮХС-г “цөлмөсөн” УИХ-ын гишүүд нэр бүхий албан тушаалтнуудын асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Улсын Ерөнхий прокуророос ЖДҮ-гийн нэгдүгээр багийнхан буюу дөрвөн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганд танилцуулсан. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан нарын нэр эхний ээлжид орж ирлээ. Бусад гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хэргийг шалгаж байгаа бөгөөд удахгүй парламентад оруулж ирнэ гэдгийг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан онцолсон. 

УИХ-ын чуулганаар ЖДҮХС-гаас албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан гишүүдээ явуулах эс явуулах асуудлыг шөнө дөл болтол хэлэлцсэн ч дөрвөн гишүүнд ангийн нөхөд нь хариуцлага тооцож чадаагүй. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагаас ЖДҮ эрхлэгчдэд очих ёстой бага хүүтэй зээлийг дундаас нь авсан явдал нь гэмт хэрэг мөн. Мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдал нөлөөлж байна гэсэн үндэслэлийг зааж оруулж ирсэн ч парламент ЖДҮ-гийн нэгдүгээр багийнхныг авч үлдлээ. Тэд ЖДҮХС-гаас зээл авсан нь гишүүдийн буруу юу, үгүй юү гэсэн байдлаар хаацайлаад өнгөрлөө.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ энэхүү зээлийг зорилтот бүлгийн хүмүүст олгосон гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр бол ЖДҮ-чин гишүүд зорилтот буюу эмзэг бүлгийнх болж таарч байгаа юм. Уг нь УИХ-ын гишүүн Л.Энхболд ББСБ-тай, Г.Солтан “Монгол шаазан” гэх томоохон компанитай, харин Д.Дамба-Очир “Лүн-Очир” гэх компанитай, мөн Б.Ундармаа арилжааны банкаас гадна эмнэлэгтэй гээд УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компанийг жагсаавал урт дараалал гарна. Тэгэхээр ийм хөрөнгөтэй улстөрчид ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт эмзэг, зорилтот бүлгийнх гэж үнэлэгдэж байгаа гайхалтай юм.

Б.Батзориг цааш нь ярихдаа ЖДҮХС-гаас давхардсан тоогоор 900 орчим тэрбум төгрөг олгогдсон байдаг. Зээлийн эргэн төлөлт боломжийн хэмжээнд явж байгаа. Яагаад гэхээр зорилтот бүлгүүдэд очдог юм гэлээ. Түүний хэлснээр зорилтот бүлэг гэдгийг тодруулъя. Уг нь бол аливаа нэгэн бүлэгт төрийн бодлогоор зохицуулалт хийгдсэн хүмүүсийг зорилтот бүлэг хэмээн тодорхойлдог юм байна.

Тухайлбал, Засгийн газрын тэтгэлэг зөвхөн онц сурсан оюутнуудад олгогдох ёстой. Муу сурсан бол энэ тэтгэлгийг олгохгүй. Энгийнээр тайлбарлавал ердөө л энэ. Тэгэхээр ЖДҮХС-гийн зээлийг 1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай жижиг компаниудад олгодог. Тэгэхээр парламентад орж ирж байгаа асуудал нь УИХ-ын гишүүд энэ зарчмыг зөрчин албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрт болон бусдад давуу байдал олгосон л асуудал юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ЖДҮХС-гаас “Сафир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Ингэхдээ ямар нэгэн барьцаа хөрөнгөгүйгээр зээл авсан байжээ. Энэ талаар Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн тэмдэглэлд дурдсан байна. Харин Г.Солтан гишүүний хүүгийн компани зээлийн материал бүрдүүлж өгөх хугацаанд жижиг дунд үйлдвэрээр бүртгэгдээгүй байсан. Тэгэхээр зээл авах шаардлагыг хангаагүй байжээ гэсэн үг. Зээлийн материалд бүрдүүлж өгсөн бичиг баримтыг нотариатаар батлуулж өгөх ёстой.

Гэтэл зүгээр хуулбарлаад өгсөн байна. Ингээд зээлийн мөнгө гишүүний эхнэрийн данс руу ороод банканд хүүлэгдсэн гэдгийг мөн прокурор хэлсэн. УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувьд төрөөс авсан зээлээрээ хувийн өрөө даржээ. Анх зээл авахдаа төсөл хэрэгжүүлье гэж бодоогүй юм байна. Харин өөрийнхөө бусдаас авсан зээлийг буцааж төлөх зориулалтаар авах үйл ажиллагаа өрнөжээ гэдэг нь мөрдөн байцаалтын явцад шалгагдаж нотлогдоод байгаа юм билээ. Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хувьд зээлээс хасагдсан байсан компанийн нэрээр зээл авчээ. Түүний дэмжиж 800 сая төгрөгийн санхүүжилт авсан гэх “Доктор МЭИК” ХХК урд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байжээ.

Ийнхүү УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг хуулийн үндэслэл зааж, эгүүлэн татах гэсэн ч парламент хамгаалаад үлдлээ. ХХААХҮ-ийн сайд асан нь хүртэл зорилтот бүлгийнх байсан хэмээн өмгөөлөв. Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Би гэмт хэрэг мөн гэж үзэн оруулж ирсэн. Яагаад гэхээр ард нийтийн тэгш байдалд өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж халдсан байна” гэж хэлээд ч хуулийн “баг” ялагдлаа. Харин ЖДҮ-г цөлмөсөн зорилтот бүлгийн нэгдүгээр багийн дөрвөн гишүүн бүрэн эрхтэйгээ үлдэв.

 

 

Т.Батсайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Цагдаагийн хурандаа нар архидан согтуурч байгаад зодолдсон хэргээр шалгагдаж байна
Цагдаагийн хурандаа нар архидан согтуурч байгаад зодолдсон хэргээр шалгагдаж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​