fbpx У.Хүрэлсүх, доллар хоёрын өндөр рейтингийн хөлд монголчууд чирэгдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 24 секунд

У.Хүрэлсүх, доллар хоёрын өндөр рейтингийн хөлд монголчууд чирэгдэж байна

Утаагаа марттал улстөржсөн өдрүүд үргэлжилсээр. Ерөнхий сайдын рейтинг өсч байна гэнэ. Өмнөх сайдуудынхаас давж  гарлаа л гэнэ. У.Хүрэлсүх ч амьдралаас тасарсан амттай гоё мэдэгдлүүдээ хийж шүтэн бишрэгчид нь мань хүний рейтинг өсч байгааг магтан дуулсаар. Ямар нэг нам, байгууллага, хувь хүний захиалгаар биш өөрсдийн санхүүжилтээр хийж гүйцэтгэдэг гэх “MEC” компанийн улс төрийн барометрийн хамгийн сүүлийн дүн энэ сарын 8-нд гарчээ. Ерөнхий сайдын ажлын үзүүлэлтээр У.Хүрэлсүхийн рейтинг өнгөрсөн оны нэгдүгээр сард 3.8 үзүүлэлттэй байсан бол сүүлийн судалгаагаар 5.6 болж өмнөх ерөнхий сайдуудаас нэг бүтэн дүнгээр илүүрхжээ. Тэгвэл бүгдээрээ бодит амьдралдаа нэг буугаад харья л даа. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсон 2017 оны аравдугаар сард ам.долларын ханш Монголбанкны албан ханшаар 2462 төгрөгтэй тэнцэж байв. Харин өнөөдөр 2666 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын рейтинг өсөх тусам ам.доллар дагаж томорсоор, монгол төгрөг улам үнэ цэнэгүйдсээр. Зөвхөн ам.доллар ч биш юань, рубль, иенийн төгрөгтэй харьцах ханш улам чангарсаар байна. Зах зээлийн үнийг тодорхойлоход голлон гүйцэтгэгчээр оролцдог бас нэгэн бүтээгдэхүүн болох шатахууны үнэ ч мөн адил. Ерөнхий сайдыг ажлаа авах үед буюу 2017 оны аравдугаар сард 1630 төгрөгтэй тэнцэж байсан АИ92 бензин өнөөдөр 1840 төгрөгт хүрсэн. 1720 төгрөгтэй тэнцэж байсан нэг литр дизель түлш 2370 төгрөгт хүрэв. Шатахуун, долларын ханш галзуурахыг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч тэнгэрт хадчихаад байна. Ганц хоёрхон жишээ авахад У.Хүрэлсүхийг ажлаа авах үед 2573 төгрөгийн үнэтэй байсан нэг кг цагаан будаа өнөөдөр 3270 төгрөг, 1150 төгрөг байсан атар талх 1350 төгрөг болчихоод байна. Энэ бол статистикийн байгууллагын худалдааны төвүүдийн үнийг дундажчилсан үзүүлэлт.

У.Хүрэлсүхийн улс төрийн рейтингээр цагаан сарын ууцаа, тавгийн идээгээ худалдаад авчихдаг бол ч гомдоллох хэрэг алга л даа. Өнгөрсөн жилийн цагаан сарын баяраа тэмдэглэхдээ авсан зээлээ төлж дуусгаагүй байж дараагийнхтайгаа нүүр тулчихаад байдгаа шавхаж сууна ард иргэд нь. Урдах зам нь харагдахгүй утаан дундуураа хүүхдүүдээ хөтлөөд бүдчин ажилдаа алхсаар. Яасан ч тэвчээртэй юм. Улс төрийн рейтингийг ямар шалгуураар тодорхойлоод байгааг мэдэхгүй юм. Уг нь Ерөнхий сайд маань ам.долларын ханш ингэж буурлаа, шатахууны үнэ ингэж хямдарлаа гэж яривал жинхэнэ утгаараа рейтинг нь өсөх байв.  Хоосон рейтингийг зарж идэх биш дээ. Хэнд ч хэрэгтэй юм бүү мэд.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Путинч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын мэдвэл зохих түүх!

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​