Монгол Улсын төрийн шагналт найруулагч Н.Наранбаатар энэ сарын 31-ний үдэш Д.Сүхбаатарын талбайд болох соёл, урлагийн арга хэмжээг найруулахаар болжээ. Энэ жилийн төв талбайн хөтөлбөр нь хамтлаг, дуучдын шинэ жилийн холбогдолтой уран бүтээлээс бүрдэж буйгаараа онцлогтой аж. Н.Наранбаатар 2016, 2017 онд Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагааг найруулсан туршлагатай нэгэн билээ. Олон нийтэд зориулсан хамтлаг дуучид, уран бүтээлчдийн тоглолт энэ сарын 31-нд 21.00- 01.00 цагт төв талбайд болно.
Шинэ жилийн нэгдсэн тоглолтыг Н.Наранбаатар найруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.