Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Булган аймгийн Булган суманд байрлах хорих 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдлууд гэмтэж, нэг нь нас барсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарав.
Тодруулбал, энэ сарын 26-ны өдрийн 11:00 цагийн орчим хорих 439-р ангийн орчим осол болжээ. Тэднээр мод бэлтгэх ажил хийлгүүлэхээр Портер маркийн машинаар тээвэрлэж явсан байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, хорих ангийн удирдлагууд хотод сургалтад сууж байх хооронд, хурган даргын шийдвэрээр энэхүү осол гарсан гэх мэдээлэл байна.
Хоригдлуудыг тээвэрлэж явсан машин осолдож, нэг хоригдол газар дээрээ амиа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.