УИХ-ын гишүүд сар шинийн баяр угтан тойрогтоо хэвийн боов, цай, зурагт хуудас тараагаад завгүй байна. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэвийн боов, өөрийн зурагтай хуанли, даралтны аппарат тарааж байгаа бол Булган аймгаас сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ гишүүн энэ жил түшээдийн нийтлэг бэлэгнээс татгалзжээ.
Тэрээр улсын сайн малчдынхаа хотыг манах монгол банхар бэлэглэж байгаа аж. Ж.Бат-Эрдэнэ гишүүн энэхүү өвөрмөц бэлэгнийхээ утга учрыг гэрчилгээжсэн, үзлэг шинжилгээнд орсон цэвэр цусны эр гөлгийг сайн малчиддаа ашдын билэгдэл, сайн нөхөр, хоточ банхар болгон өгч байгаа гэж тайлбарлаж байгаа гэнэ.