fbpx ТҮМЭН ШУВУУТЫН ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГЫГ 3 ЦЭГТ АВЧ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 7 секунд

ТҮМЭН ШУВУУТЫН ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГЫГ 3 ЦЭГТ АВЧ БАЙНА

Сүүлийн өдрүүдэд хөрөнгийн зах зээл сонирхогчдын анхаарлыг Түмэн Шувуут компанийн IPO зүй ёсоор татаж байна. Тиймээс тус компанийн андеррайтераар ажиллаж байгаа Голомт Капитал ҮЦК ХХК-ийн ахлах дилер О.Одбаяраас зарим тодруулгыг авлаа.

  • Сайн байна уу? Танай компани 2019 оны анхны IPO-г гаргасан Түмэн Шувуут компанийн андеррайтераар ажиллаж байгаа. Амралтын өдрүүдэд хүртэл ажиллаж байгаа харагдсан? Ачаалал ихтэй байна уу?

Тийм ээ. Манай компанийн  андеррайтераар нь ажиллаж байгаа Түмэн Шувуут компанийн хувьцааг сонирхож, үнэт цаасны данс нээлгэж, захиалга өгч байгаа хүмүүс их байна. Тиймээс бид Шангрила төв болон Парк Плэйс оффисын нэг давхар, Голомт Капиталын өөрийн байранд иргэдийн хүсэлтийг хүлээн авч байна.

  • Түмэн Шувуутын IPO-д оролцохын тулд заавал данс нээлгэх шаардлагатай байдаг юм уу? Банкны данстай хүн шууд захиалчихаж болдоггүй юм уу?

Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох хүсэлтэй иргэн хүн хувьцааны данстай байх учиртай. Хувьцааны данс нээх гэдэг нь Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ТӨХХК-д данс нээхийг хэлнэ.

Өөрөөр хэлбэл арилжаанд оролцох хүсэлтэй иргэн Үнэт цаасны компаниар дамжуулан хувьцааны данс нээлгэх хүсэлтээ өгдөг. Тухайн хүний хүсэлт холбогдох бичиг баримтыг Үнэт Цаасны Төвлөрсөн  Хадгаламжийн Төв ТӨХХК-д бүртгэж баталгаажуулснаар та хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох эрх үүсдэг.

  • Жишээ нь би Түмэн Шувуут компанийн хувьцааг худалдан авах хүсэлтэй байгаа юм л даа. Данс нээлгэх хүсэлтээ өгөөд хэд хонолоо. Энэ ямар учиртай вэ?

Дээр хэлсэнчлэн бид иргэдийн данс нээлгэх хүсэлтийг ҮЦТХТ-д өгдөг. Энгийн өдрүүдэд энэ үйл ажиллагаа 7-оос дээш хоногийн хугацаанд үргэлжилдэг.

Түмэн Шувуутын IPO-той холбоотойгоор 2 байгууллагын зүгээс иргэдийн дансыг маш богино хугацаанд нээхээр ажиллаж байгаа тул иргэдийн хувьд захиалгаас хоцрох нь гэж зовох хэрэггүй гэж хэлмээр байна. Хүлээгдэж байгаа шалтгаан нь бичиг баримтыг бүртгэх, баталгаажуулах үйл ажиллагаа явагдаж байгаа гэсэн үг юм.

  • Яг өнөөдөр дансаа нээлгэж, захиалгаа өгөх гэж байгаа хүн хоцорчихсон гэсэн үг үү?

Түмэн Шувуутын хувьцааны захиалга 2019.01.31 хүртэл үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл 3 хоног үлдлээ. Бидний хувьд энэ IPO-д  оролцох хүсэлтэй хүн бүрийг хамруулах зорилт тавьж байгаа учраас та энэ хугацаанд амжиж дансаа нээлгэж, захиалгаа өгч болно. Тиймээс та өөрөө тэгж байгаад гэж хойш тавьж, хугацаа алдалгүйгээр дансаа нээлгэж, захиалгаа өгөхөд л болно.

  • Заавал өөрийн биеэр ирэх шаардлагатай юу? Интернэтээр захиалга өгөх боломжтой юу?

Захиалга авч эхэлсэн эхний өдрүүдэд бид иргэдэд цаг алдаж, чирэгдэл учруулахгүйн тулд СошиэлПэй аппликейшнээр дансаа нээлгэж, захиалга өгөх боломжийг санал болгосон.

Тус аппликейшнээр маш их хүсэлт ирсэн учраас бүртгэж авах, эргэн холбогдох зэрэг ажлууд хийгдэж байна. Тус аппликейшн нь Монголын хөрөнгийн зах зээлд шинэ түүхийг эхлүүлж байгаа учраас хүмүүс шаардлага хангахгүй зураг явуулах, иргэний үнэмлэхийн оронд жолооны үнэмлэх, гадаад паспортны зургаа явуулах, гарын үсгээ зуралгүй илгээх зэрэг алдаанууд их ирж байгаатай холбоотойгоор бид эргэж холбогдох зэргээр цаг их алдаж байна.

Тиймээс хугацаа богино үлдсэн учраас таныг заавал өөрийн биеэр ирж, дансаа ч нээлгэж, захиалгаа өгөхийг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл та дансаа нээлгэх хүсэлт,  захиалгаа нэг дор шууд хийчихвэл 2 дахин ирэх шаардлагагүй гэсэн үг юм.

  • Яг хаана очих билээ?

Та Шангрила төв болон манай компанийн байранд ирж болно. Бид иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд мөн 1 давхартаа үйлчилгээгээ үзүүлж байна.

  • Шангрила төв
  •  Энхтайвны гүүрний зүүн хойд талд Парк Плэйс оффис 4 давхар
  • Энхтайвны гүүрний зүүн хойд талд Парк Плэйс оффис 1 давхар

Танай компани олон компанийн андеррайтераар ажиллаж байсан туршлагатай. Түмэн Шувуутын IPO юугаараа онцлогтой байна вэ?

Энэ оны анхны IPO, тэр дундаа ХАА-н салбарын анхны IPO.

ХАА-н цогц шийдлийг агуулсан 5 төсөл хэрэгжүүлнэ гээд хийх  ажил нь тодорхой, жил бүр татварын дараах цэвэр ашгийнхаа 30 хувийг ногдол ашиг болгон тараана гэдгээ зарлачихсан учраас олны анхаарлыг ихэд татаж байна.

Мөн манай компани хамгийн бага зардлаар илүү их хувьцаа худалдан авах боломжийг харилцагчдадаа олгох зорилгоор хөрөнгийн зах зээл дэх хамгийн бага буюу 0,68 хувийн шимтгэлтэй үйлчилгээ үзүүлж байгаа нь ачаалал ихсэхэд нөлөөлж байна.

Өмнөх IPO-нуудыг харахад эхний өдрүүддээ тэрбум давсан захиалга авч байсан нь тун ховор. Түмэн Шувуутын хувьд энэ амжилтыг эвдсэнээрээ онцлогтой. Ер нь иргэд сүүлийн хэдэн өдөр тулгаж мөнгөө байршуулдаг талтай. Энэ байдал ч бас ажиглагдаж л байна.

  • Хүүхдэдээ хувьцаа авч өгөх гэж байгаа эсвэл гадаад дотоод явсан гэсэн шалтгаанаар өөрөө ирж чадахгүй байгаа хүмүүс захиалгаа хэрхэн өгөх вэ?

Хүүхдийнхээ хадгаламжийг цуцлаад хувьцаа авах гэсэн хүмүүсийн захиалга их байна. Та өөрийн иргэний үнэмлэх болон хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авчрахад л болно.

Харин гадаадад болон хөдөө орон нутагт байгаа хүмүүс итгэмжлэх үйлдсэн бол өөрийн төлөөний хүнээ явуулж болно. Хэрэв та арилжааны данстай бол захиалгаа шууд өгөхөд болох юм. Харин өөр брокерийн компанид данстай бол тухайн брокертоо мөн захиалгаа өгч болох юм.

  • Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.    

ГССҮТөв “ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН ГЭМТЛИЙН ТОГТВОРГҮЙТЛИЙГ ЭМЧЛЭХ”  мэс заслын аргыг нэвтрүүллээ
ГССҮТөв “ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН ГЭМТЛИЙН ТОГТВОРГҮЙТЛИЙГ ЭМЧЛЭХ” мэс заслын аргыг нэвтрүүллээ
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​