УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө. Ингэснээр дараагийн даргыг томилтол УИХ-ын чуулганыг хэн удирдах вэ гэсэн асуудал гарч байна. Харин энэ талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга М.Энхболд "Одоо УИХ-ыг олонхийн бүлгийн дэд дарга буюу УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан шинэ дарга томилогдтол түр УИХ-ыг даргална. Одоо олонхийн бүлгийн Удирдах зөвлөл болон намын бүлгээс УИХ-ын шинэ даргыг тодруулж, оруулж ирнэ. Түүнийг нь хуулийн дагуу томилох асуудлыг оруулж, хэлэлцэнэ" гэлээ.