МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг санал болгожээ. Одоогоор Удирдах зөвлөлийн гишүүдээс өөр нэр санал болгоогүй байна.
Г.Занданшатарыг УИХ-ын даргад санал нэр дэвшүүлэн дэмжсэнээр ЗГХЭГ-ын даргын орон гарна. Харин ЗГХЭГ-ын даргад гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын нэр яригдаж байна.