fbpx ДУУЛИАНТ ХЭРГИЙН МӨРДӨН БАЙЦААЛТ ЯМАР ШАТАНД БАЙНА ВЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 33 секунд

ДУУЛИАНТ ХЭРГИЙН МӨРДӨН БАЙЦААЛТ ЯМАР ШАТАНД БАЙНА ВЭ

Хүчирхийллийн хэргийг монголчууд хүний амийг бүрэлгэсэнтэй адилтган жигшдэг. Ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэм 

даяараа жигшин зэвүүцдэг болсон. Гэтэл сүүлийн үед хүчирхийллийн жигшүүрт хэрэг маш олноор дуулдаж, олон нийтийн мэдээллийн сүлжээ өргөжсөн болоод ч тэр үү байнга шахам баримт сэлттэйгээ нийгэмд цацагдах болов. Энэ тутамд нийгэм даяар жигшүүр, үл ойлгогдох үзэн ядалтад автаж, басхүү тэдгээр хэргийг эргэн нэхэх болжээ. Харин эдгээр хэргийн шийдвэрлэх явц нэг л урагшгүй, ялангуяа томчууд, нөлөө бүхий эрхмүүд хутгалдахаар бүр таг, чиг болж, зарим тохиолдолд хохирогч буруутан болчих гээд ч байх шиг.

Нэгэн жишээ дурдахад, өнгөрсөн аравдугаар сард “Очир төв" гэх зочид буудалд 13-хан настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Талийгаач охиныг гэмт этгээдүүд архиар шахаж согтоогоод, хүчирхийлж, үзэшгүй муухайгаар зэрэмдэглэж хөнөөсөн. Уг хэрэг гарсан даруйдаа л олны сонорт хүрсэн. Үүнээс болж хүмүүс сайн дураараа жагсаж, нэгдэж, энэ хэргийн үнэн мөнийг яаралтай тогтоож, хэрэгтнүүдийг гэсгээхийг шаардсан юм. Хамгийн гол нь, хэрэгтнүүд хүүхдээрээ шахам байсан нь олныг сэртхийлгэсэн. А, Ж гэгч тэдгээр хоёр хэрэгтэн 18-20 настай. Нэг нь бүр талийгаачийн төрсөн ах шиг байсан гэдгийг охины аав уйлан байж ярьсан гэхээр баргийн хүний ой тоонд буухгүй байх нь мэдээж.

Хэн хүнд ойлгомжтой, гэрчлэх нотлох баримт хангалттай энэ хэрэг харамсалтай нь өнөөг хүртэл шийдэгдсэнгүй. Ар гэрийнхэн нь тун ч хачирхалтай байдпаар хүчин мөхөстөөд байгаа тухайгаа хуулийнханд хэвлэлээр дайх болсон. Өөрөөр хэлбэл, тус буудал нь үйлчлүүлэгчдийн бичиг баримтыг шалгаж, хяналт тавилгүй ажилдаа хайнга хандсан, насанд хүрээгүй хүүхдийг авч яваа талаар холбогдох газруудад мэдэгдээгүйгээс онц ноцтой гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн, дараа нь уснаас хуурай гарах гэж талийгаач охины талаар ташаа мэдээлэл цацсан ч тус буудлынхан өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа нь хачирхалтай.

Одоогоос бараг нэг сарын өмнө талийгаачийн аав “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо хууль, хяналтын байгууллага энэ хэрэгт хэрхэн хандаж байгааг илэн далангүй ярьж, иргэн хүнийхээ зүгээс хардаж буй шалтгаануудаа дурдсан. Хамгийн анх л энэ хэргийн тухайд ар гэрт нь бодитоор мэдээлээгүй, охиных нь цогцсыг ч харуулаагүй, тэр ч бүү хэл шүүхийн шинжилгээний анхан шатны дүгнэлтийг танилцуулаагүй гэдэг. Тэгсэн хэрнээ мөнөөх шүүхийн шинжилгээний дүгнэлтээс тэс өөр мэдээллийг олон нийт хийгээд хохирогч талынханд өгсөөр байжээ. Бүр аав нь хүртэл танихааргүй болтол зэрэмдэглүүлсэн охиныг ямар ч гадны нөлөөгүй, ил шарх сорвигүй байдлаар амиа алдсан гэх мэдээллийг албаныхан өгч байсан тухайг охины аав нулимс дуслуулан ярьж байсан юм. Харин үүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэг явдал юу болж байгааг олон нийт тэгтэл дуулиан болгохгүй ч битүүхэн тандаж байгаа.

Талийгаач охины ар гэрийнхэн дахин хэвлэлд ханджээ


Тэгвэл хохирогчийн ар гэрийнхэн дахин хэвлэл мэдээлэлд хандаж, бодит байдлыг олонд дуулгахыг хүсчээ. Энэ үеэр тэд нэгэн хачирхалтай зүйл мэдээлсэн нь, УИХ-ын гишүүнтэй холбоотой. Уг хэргийн материалыг хяналтын прокуророос нь УИХ-ын гишүүн нэхсэн байх юм. Чухам ямар шалтгаанаар энэ хүн хавтаст хэргийг нь нэхсэн нь тодорхойгүй ч “Би хавтаст хэрэгтэй танилцмаар байна. Хэргээ нааш нь явуул” гэжээ. Энэ талаар талийгаач охины аав Т.Лхагвасүрэн хэвлэлд өгсөн ярилцпагадаа ийн дурджээ.

Тэрбээр “Энэ хэрэгт албаны болоод, албаны бус санаа тавигч нар их олон байна. Мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүн хэргийг хянаж буй прокурор луу утасдаж “Хавтаст хэрэгтэй танилцмаар байна. Хэргээ нааш нь явуул" гэсэн байгаа юм. Хаа хамаагүй хөндпөнгийн хүний хэрэгтэй ямар учраас танилцах гээд байна вэ. Энэ их сонин байгаа. Хэргийг шалгах процесс үргэлжлээд гурван сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд цагдаа, прокурорын байгууллагууд ажилдаа хойрго хандаж байна. Хуулийн байгууллага бидний хүссэнчлэн хэргийг зүйчилж өгөөгүй. Гэсэн ч бид эцсийг нь заавал үзнэ. Хэрэв бидний хүссэнээр зүйлчлэхгүй юм бол олон улсын байгууллагад хандана” гэсэн байв.

Тэгвэл энэ хэргийг яг ямар шалтгаанаар УИХ-ын гишүүн сонирхов. Түүнчлэн талийгаачийн ар гэрийнхэн дахин шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргасан ч үүнийг нь хүлээж аваагүй гэнэ. Энэ талаар өмгөөлөгч Р.Булгамаа “Өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагад мөрдөн байцаах үйл ажиллагаа явагдан хэрэг албан ёсоор Баянзүрх дүүргийн шүүхэд шилжлээ. Бид цогцост дахин шинжилгээ шинээр хийлгэх хүсэлт тавьсан юм. Гэвч прокурорын зүгээс бидний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Хохирогчийн гэр бүлийнхний зүгээс анхны шинжээчдийг АТГ-т шалгуулья гэсэн хүсэлт тавьсан. Шүүх хэргийн материалуудтай танилцаж, асуудалд бодитой хандана гэж итгэж байна. Хэргийн мөрдөн байцаах явцад дөрвөн мөрдөгч солигдсон. Цагдаагийн ерөнхий газраас энэ хэрэгтэй холбогдуулан хоёр хурал хийсэн. Нэгдүгээрт, гурван этгээдийг мөрдөн шалгаж байна гэж мэдээлсэн. Хоёрдугаарт “Очир төв" буудлын эзэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж мэдэгдсэн. Гэтэл энэ хэрэг юу болсныг олон нийтэд мэдээлэхгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр 5.7 хувийн промилл спирт гарсан байгаа нь сэжигтнүүд охинд маш их хэмжээний архи өгсөн гэдгийг нотолж байгаа. Гэтэл хоёр сэжигтэн этгээдийг цагдаагийн байгууллага драйвер үлээлгэж согтолтын зэргийг тогтоогоогүй байгаа юм. Нэг этгээд хэргийн газраас оргон зугтаасан. Хэргийг мөрдөн шалгаж, хяналт тавьсан прокурорт ямарч хариуцлага тооцсонгүй. Өнөөдөр согтолтын зэргийг шалгаагүйн улмаас хоёр сэжигтэн этгээд өөрсдөө эв эрүүл болж, харин охин ганцаараа хоёр шил архи уусан болж таарч байна. 13 настай охин ганцаараа нэг дор хоёр шил архи уух уу” гэж ярьжээ.

Эндээс Монголын шүүх, прокурор, цагдаагийн байгууллага асуудалд хэт шударга бус хандаж байна уу гэх бодол төрөх аж. Хэрвээ тийм биш бол яагаад дахин шинжилгээ хийхийг эсэргүүцэж, няцаав. Зөвшөөрөл өгөөгүй шалтгаан нь ч тодорхой биш гэдгийг ямар ч хүн ойлгохоор. Үнэхээр л олны сэрдээд байгаа шиг энэ хэрэгт мөнгөний сонирхол, эрх мэдэлтний нөлөө тусчихав уу. Хэрвээ үгүй бол энэ хэргийг нууцлаад байх учир байхгүй. Хэрэг мөрдөлтийн шатанд зарим асуудлыг олон нийтээс нууцлах нь зүин хэрэг ч бусад талаар далдалж, хаацайлах ч ёсгүй баймаар. Хэрэг хэзээ ч хуучрахгүй гэдэг үг байдгийг санахад илүүдэхгүй болов уу.

Өглөөний сонин
Р.Саруул

Н.ЦЭРЭНБАТ САЙД НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА
Н.ЦЭРЭНБАТ САЙД НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​