fbpx Д.Дорлигжавын гарын үсэг 10 сая долларт хүрсэн бололтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
13 минут 22 секунд

Д.Дорлигжавын гарын үсэг 10 сая долларт хүрсэн бололтой

Мутрын хар тамга садрын муу үйл

 

Гарын үсгийг судлахдаа 36 үзүүлэлтийг үндэс болгодог

 

 

 

НЭРИЙН ҮСЭГ

 

Бид бүгдээрээ их, бага хувийн өмчтэй. Түүн дотор хольж сольж болохгүй, хугалж, хаяж гээж болохгүй, худалдаж хулгайд алдаж болохгүй маш их үнэ хүндтэй нэг өмч бий. Тэр бол эцэг эхээс заяасан НЭР. Нэрийг үсгээр илэрхийлэн зурж, чухал баримтыг өөрийн биетэй адилтгал (identical) хийн баталгаажуулдаг зүйл нь ГАРЫН ҮСЭГ. Монголчууд улсынхаа тусгаар тогтнолыг  дэлхийд тунхаглан зарлахдаа бүх нийтийн санал асуулгад гарын үсгээ зурж, бичиг үсэгт тайлагдаагүй нь гарынхаа хээгээр мутрын тамгаа үлдээж байсан түүхтэй ард түмэн.

Сүүлийн жилүүдэд төрөө даган нийгэм хямарч, монгол хүний мөн чанарт зэврэл үүсч, гарын үсэг хэмээх үнэт зүйл утгаа алдаж эхлэв. Сонгуулийн саналын хуудсанд дотоод сэтгэл, итгэл үнэмшилтэйгээ зөрчилдөн мөнгөөр гарын үсэг зурж, хуурамч баримт бичиг үйлдвэрлэснийхээ горыг эргүүлээд өнөөдөр өөрсдөө амсаж байна. Төрд мөнгөөр гарсан этгээдүүд эргүүлээд чангаар инээн дамшиглаж байна. Төрийн саарал ордонд гарын үсэгний наймаа гаарч, тэр нь илэрч дэлхийн шившиг болж байна.

 

УЕП байсан Д.Дорлигжавын гарын үсэг 10 сая долларт хүрсэн бололтой юм. М.Энхболдод үл итгэх хуудсанд зурагдаагүй С.Жавхлангийн үсэг нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн гэж барин тавин ярьцгааж байна.

 

“Намайг тойрон эргэлдэж байна, би хүлээзнэж байна” гэж өөрөө ч бас хэлсэн. Замбараа, хамаа намаагаа ч бүр алдлаа л даа. Сүүлдээ бүр зарлалын самбарт палийлгадаг болсон. Харин графологуудад судалгааны бэлэн материал өгсөн 14 гишүүнд баярлалаа. Зарлалын самбарт байгаа гарын үсэг, банкны баталгаатай гарын үсэг биш гэдгийг ойлгож байна. Гэхдээ эмоцитой зурагдаж байгаа болохоор тэдний дотоод чанар, хэн нь хэн бэ гэдгийг маш сайн илчилнэ. Ухаандаа, төгсгөлийг доош нь махийлгаж, дотогш нь цагираглуулсан гарын үсэгний эзэн бол меланхойлог темепераменттай, сэтгэл бачуурсан үедээ яахаас ч буцахгүй хүний шинж гэсэн байна, ийм л жишээтэй юм.

 

ХҮНИЙ ДОТООД ЧАНАРЫГ ГАРЫН ҮСГЭЭР НЬ ТАНЬЖ БОЛНО

 

Бичгийн хэв, гарын үсэг судалдаг, түүгээрээ дамжуулан хувь хүний дотоод чанарыг илэрхийлэн тогтоодог шинжлэх ухааныг графологи гэнэ. Гарын үсгийг судлахдаа 36 үзүүлэлтийг үндэс болгоно.

Нэлэнхүйдээ өөдөө чиглэсэн гарын үсэгтэй хүмүүс өөдрөг бадрангуй үзэлтэй, доошоо чиглэсэн нь гутранги, бүтээлч идэвхи муутай, сулавтар шинжийг илэрхийлдэг байх жишээний. Тэгшхэн байвал муу сайны хармонийг олж чаддаг гэсэн үг.

Гарын үсэг урт байвал ажил хэрэгч, аливаад цуцдаггүй, яардаггүй, асуудлын гүн рүү орох дуртай, богино байвал өнгөцхөн, тэвдүү, тэвчээргүй, өөртөө анхаарал халамж их шаарддаг, зүрх судасны голдуу өвчтэй байх жишээтэй.

 

Гарын үсэгний эхлэл, төгсгөл их чухал. Ерөнхийдөө эхлэл нь оюун ухааны түвшин, үргэлжлэл нь биеийн хүч чадал, төгсгөл нь үйл ажиллагааг нь харуулдаг. Үсэгний хэмжээ, том жижиг, үсэг хоорондын зай бүгд хувь хүний авир араншин, темпераментыг илтгэж байдаг. Жишээ нь, эхний үсэг бусдаасаа ялгарсан, том байвал араншин муутайн шинж гэж үздэг. Нэлэнхүйдээ жижиг үсгүүдээр зурагдсан байвал харамч, хувиа хичээсэн чанар, дотуур тамиртай шинжийг харуулдаг аж. Том үсгүүдээр зурагдсан байвал мөрөөдөмтгий, итгэмтгий чанар юм байна. Дугуй, хагас дугуй дүрслэл нь аядуу зөөлөн, тайван, хурц шовх өнцөгүүд нь ширүүн дориун, зөрүүд, харгис, өөрийгөө шүүмжилсэн хүнийг яахаас ч буцахгүй чанарыг илтгэнэ. Үсгүүдийн хоорондын холбоос, зай эсвэл үргэлжлэл бүгд тодорхой шинжийг агуулдаг.

 

Путиний гарын үсэг түүний нууцлаг чанарыг илтгэнэ

 

Зарим нь гарын үсгээ зурахдаа гэр майхан, амьтан хүртэл дүрсэлсэн байх нь бий. Энэ бүхэн бүгд хувь хүний дотор талыг ил болгон харуулдаг. Хөндлөн босоо шугамнууд, цэг таслал, зураасаар олон төрлийн ааш араншинг гаргаж ирж болдог. Гарын үсгээс гадна бичгийн хэв, гар бичмэлээс хүний 50 орчим чанарыг харж болдог байна. Албан ажилд орохдоо өргөдлөө заавал гараар бичдэг нь ийм учиртай. Агуу их сэтгэгч Платон “гар бичээс бол сэтгэлийн геометр юм” гэж хэлсэн нь афоризм мөн. Зарим төрийн удирдагчийн гар бичмэлийг нууцын зэрэглэлд оруулан архивлаж хадгалсан байдаг. Графологууд улсыг аюулаас хамгаалах байгууллагын ажилд үнэлж барахгүй хувь нэмэр оруулсан байдаг ажээ.

 

ПУТИНИЙ ГАРЫН ҮСЭГ

 

Нийтлэлийг сонирхолтой болгох үүднээс В.В.Путиний гарын үсэгт нэртэй графологичидын хийсэн анализаас сонирхуулъя.

 

1.Гарын үсэгний ерөнхийдээ өөдөө чиглэсэн байдал нь хувь хүний эрчимтэй, темпраменттэй, өөдрөг үзэлтэйг илтгэнэ. Энэ ерөнхий зүй тогтол Путиний зан чанартай нийцдэг.

 

2.Том талбай эзэлсэн гарын үсэгт аливааг том зургаар нь харах гэсэн эрмэлзэл шингээстэй байдаг. Энэ зүй тогтол Путиний дотоод чанар, хүсэл эрмэлзэлтэй нь бас л нийцдэг. Тэрбээр Орос орныг удирдахдаа дэлхийн ГЕО-г цаг ямагт харгалзаж ирсэн. Дэлхийн стратеги нь орос оронгүйгээр төсөөлөх аргагүй болсон нь үнэндээ Путиний үйл ажиллагааны үр дүн юм.

 

3.Дотоод сэтгэлийн үндсэн илэрхийлэл нь гарын үсэгний эхний гурван үсэг байдаг. Путин овгийнхоо биш нэрнийхээ эхний үсгээр гарын үсгээ эхэлж байгаа нь “миний үйлдэл болгоны хариуцлагыг би өөрөө үүрнэ” гэсэн ам тангараг юм. Тэр өөрийн гаргасан алдааг бусдад нялзаах оролдлого хэзээ ч хийж байгаагүй гэж ойр дотных нь хүмүүс ярьсан байдаг. Ер нь л алдаа багатай хүн л дээ, оросын ГЕО судалдагийн хувьд үүнийг гадарлана.

 

4.Путиний гарын үсгийн эхний гурван үсгийн сүлжээ түүний нууцлаг чанарыг илтгэнэ. Путин нээрээ л дотоод зөрчилтэй бие хүн биш, нууцлаг чанартай хувь хүн. Нийгмийн үзэгдлийг дотроо хураан хадгалаж аваад эмпирик дүн шинжилгээ хийчихдэг онцгой авъастай хүн. Путинийг залуу байхаас нь өнөөдрийг хүртэл цуг ажилласан хүн ч түүнийг хэн бэ гэдгийг нь нарийндаа танин мэдэж чадаагүй байдаг юм. Барууны олон нийтийн хувьд ч Путин тайлагдаагүй оньсого хэвээр үлджээ.

 

НАМУУДЫН САДАРЛАЛ

 

Садрын үйл гэж янхандалтыг хэлдэг. Тэгвэл улс төрийн намуудад бас тийм юм байж болдог ажээ. Ард түмний нүдэн дээр эвлэрэшгүй дайснууд, ар хударгаараа эвлэлдэн садарлагчид боллоо, өнөөгийн улстөрчид. АН нь МАН-тайгаа хэрэлдэнэ, МАХН хоёулантай нь үзэж тарна, гуравдагч хүчин хэмээн өөрийгөө товойлгоно. Гэвч бүгд хуурамч багтай. Ямар нэг аргаар тодрохын бөөн өвчин, ингэсээр 28 жил боллоо. Үр дүн нь юу болон гарч ирэв? хөрөнгөө булаалдан, хэрүүлдээ шатан, хөлөө жийлцэж биесээ хэмлэн булайгаа дэлгэцгээж, ард түмний байгуулсан албан төрийг хямрүүлж, сүүдрийн төрөө бэхжүүлэв.

Францын нэрт нийгэм зүйч Шарльз Луис Де Монтегьёогийн үндэслэсэн төрийн гурван өндөрлөгийн үзэл баримтлал гэж бий. Дэлхий түүнийг дагаж мөрддөг. Даган мөрддөггүй ганцхан орон бий, тэр нь Монгол. Төрийн засаглалын нэгдмэл удирдлагыг бүрхэгдүүлэх зорилгоор үндсэн хуулийн тогтолцоонд суурь зарчмыг зориудаар гажуудуулж тусган, тэрийгээ хэдэн олигархын мөнгө, зүтгэлээр амжилттай хэрэгжүүлсэн. Үр дүнд нь төр хямарсан. Энэ бол үндсэн хуулийн ургийн гажиг өвчин байв. Харин үүнийг мэдэрсэн дэвшилт үзэлтэй хэдэн сайхан залуус цагийн байдлыг мэдрэн босч, ард түмнээ тэмцэлд уриалан эрс шийдэмгий алхам хийснээр гаднаас импортлогдсон мөлжлөгийн (турбокапитализм) систем нуран унах гарц цэлийтэл нээгдлээ. Тэнгэр цэлмэх өдөр цаг минутаар ойртож байна. Үхэхдээ үхэр буугаа тавихын үлгэрээр, МАНАН систем, УИХ-ыг тарааж цаг хожихоор шийдэж зарлалын самбар гарган хэдэн хулгайчийн нэрийг өлгөж орхив. Ард түмэн талдаа гарсан, нийгмийн сэтгэлгээ төрийн харилцаанаас түрүүлээд явчихсан гэдгийг тэд мэдэрсэнгүй, тэгэхээр бүтэхгүй оролдлого. Төрийг улстөрчид өөрсдөө нураан завааруулж байна. Гэтэл балай улстөрчдийн ялгадсыг сонгогчид яагаад цэвэрлэх учиртай гэж гэсэн логик асуулт гарч ирж байна. Энэ балай улстөрчдөд туслах ёстой юу, ард түмэн тэдэнд тийм их өртэй юмуу? харин ч эсрэгээр, ой тоймд багтахааргүй их авлагатай байх л гэж ойлгож байна.

 

МОНТЕГЬЁОГИЙН ҮНДЭСЛЭЛ МАНАЙД ЯАЖ ХЭРЭГЖСЭН БЭ? 

 

Ерөнхийлөн засаглах дарангуйлагч, хууль тогтоох засаглалын дарангуйлагч толгойтой МАНАН-гийн парламент, МАНАН-гийн халаасанд орших хуулийн дарангуйлал энэ бүхэн нийлээд олигарх ЗАСАГЛАЛ, ингэж л хэрэгжлээ. Үүнийг судалгааны хэлээр “СҮҮДРИЙН ТӨР” гэдэг юм. Сүүдрийн эдийн засгийн гарт төвлөрсөн, хулгайн эх үүсвэртэй мөнгө улсын нэгдсэн  төсвийг гурав нугалж байна. Албан ёсны Засгийн газраа гадуурхдаг, байсхийгээд л УИХ-ын гишүүд нь хуйвалдаан зохион байгуулж огцруулдаг, Ерөнхий сайд нь сайд нараа ч томилох эрхгүй, аргагүйн эрхэнд балиар тохиролцоо (конспираци)-д ордог ийм төр байж болдог юмуу? ийм тогтолцоо байсар байх уу? үгүй шүү дээ. Гэтэл хулгайчууд өөрсдөдөө зориулж “сүүдрийн төр, байгуулчихаад түүнийгээ 30-40 жилээр тогтовортой барих гэж улаан голоо тасдаад өгөхөөс ч буцахгүй зууралдан тэмцэж байгаа биз дээ. “Сүүдрийн төр” гэгчид нь үйлчилдэг хүчний багууллагын оролцоотой мафийн сүлжээ байгуулчихсан байгаа биз дээ. Зарим улстөрчид энэ мафийг “шударга бусын хонгил” гээд нотлоод байгаа биз дээ. худлаа юу?

 

Лу.Болдын хамгийн сүүлд нийтэд хандан “Монголын ард түмэн эдийн засгаа, дээр нь төрөө бас тавиад туучихсан юм байна” гэж хэлсэн мэдэгдэл бухимдалтай байгаа ард түмний тархин дээр аянга мэт тас хийтэл буулаа. Монгол Улсын төр гаднын мэдэлд оржээ гэсэн үг. Үнэн үг хүчтэй байдгийн жишээ энэ. Ард олон айдас хүйдэст биш уур хилэндээ багтарцгааж байна. 200 эх хуурай өлсгөлөн зарлахаа мэдэгдэв. Багтарсан 53 настай эх хүн сэтгэлийн хямрал, үзэн ядалтаа даахаа больж галзуу хүн шиг уйлан хашгичиж байгаа бичлэгийг ард түмэн харлаа. Өлсгөлөн зарласан долоон хүн гэрээслэлээ хоолой чичрүүлэн уншихыг үзлээ. Ямар өндөр үнэтэй МаНаН бэ? Ямар өндөр өлгүүрт эрүүгээрээ дэгээдүүлсэн чаралбаа вэ.

 

Өлсгөлөн зарлачихаад хэвтэж байгаа, цусны даралтын хямралд орчихоод байгаа нэгэн жирийн иргэний үгээр памфлет нийтлэлээ өндөрлөе.

“УИХ-ын дарга маргааш огцорсон ч би тэмцлээ зогсоохгүй. Ургамалаар бол ганцхан навч тасран унаж байна л гэсэн үг. Цаана нь хууль хяналтыхан, АТГ гээд буух ёстой юмнууд байгаа. Энэ системийг сууриараа нуртал нь тэмцэнэ”.

 

 

Социологич И.Цэрэнхүү

Д.Сумъяабазар: Тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр эргэж сэргээдгээ болих хэрэгтэй
Д.Сумъяабазар: Тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр эргэж сэргээдгээ болих хэрэгтэй
 
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​