fbpx “ГОБИ ЭКСПЛОРЭЙШН”-НЫ НҮҮДЭЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 6 секунд

“ГОБИ ЭКСПЛОРЭЙШН”-НЫ НҮҮДЭЛ

Хөвсгөл аймаг аялал жуулчлал, мал аж ахуйн салбарыг тэргүүлэх чиглэлээр хөгжүүлнэ. 50 дугаар өргөргөөс хойшхи  газар нутагт ашигт малтмалын хайгуул хийх, уул уурхайн үйл ажиллагааг явуулахгүй хэмээн 2008 онд аймгийн ИТХ-аас шийдвэр гаргаж улаан шугам татсан юм. Гэтэл Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд энэ сарын 4-нд хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаанаас 50 дугаар өргөргөөс  урагш нутаг дэвсгэрт ашигт малтмалын орд, алтны илэрц хайхад  зориулж төсвөөс 120 сая төгрөг батлуулсан юм.  Энэ нь  нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч Төсвийн тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн буруутай үйлдлээ Засаг дарга Л.Ганболд хүлээн зөвшөөрч байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн  тус өргөрөгт хамаарах Цагаан-Уул сумын нутаг Өвгөд багт  молибдений ашиглалтын тусгай  зөвшөөрлийг  “Монгол ресурс корпораци”  компанид шилжүүлэн олгосныг нутгийн малчид эсэргүүцэж Нийслэлд хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн юм. “Гоби Эксплорэйшн” компани нь 2009 оноос хойш зэс, молибдений хайгуул хийсээр иржээ. Тухайн үед нутгийн иргэд  эсэргүүцэж үе үеийн  дарга нар УИХ-ын гишүүдэд хандсаар есөн жил болсон ч тусыг эс олсон байна. “Гоби Эксплорэйшн” хайгуулын энэхүү лицензээ 2008, 2011, 2014 онуудад гурван удаа  сунгуулжээ. Нутгийн иргэд эдгээр компанийн нууц эзэн нь  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдорж юм. Эднийх хайгуулын лицензийг авахдаа байгаль орчныг хамгаалах үнэлгээ хийлгээгүй мөн иргэдээс санал авалгүй хайгуул хийсэн.



Гэвч одоо нэрээ сольж ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон нь эртнээс төлөвлөсөн хууль зөрчсөн үйлдэл юм гэж байв. Энэ оны долдугаар сарын 26-нд АМГТГ-ын Кадастарын албаны даргын 435 тоот шийдвэрээр “Гоби Эксплорэйшн” компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг тус компанийн хүсэлтийн дагуу  ашиглалтын тусгай зөвшөөрөл бол­гон “Монгол ресурс корпориац” компанид шилжүүлэн олгосон байдаг. Монгол орон, дэлхийн цэвэр усны эх үүсвэрт чухал нөлөөтэй Хөвс­гөл аймгийн Дэлгэр­мөрөн голын хөвөө, урсац бүрэлдэх ай савд “Гоби Эксплорэйшн хууль бусаар молибден олборлохоор эртнээс хөрөнгө оруулж  хайх нэрийдлээр ухах санаа нь ийнхүү батлагдсанд Өвгөд багийн малчин О.Нямдорж, П.Төртогтох, Улсын сайн малчин П.Бямбаа, сумын засаг дарга Д.Түмэнбаяр нар эрс эсэргүүцэж тусгай зөв­шөөрлийг цуцалж өгөхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон  АМГТГ-аас шаардаж буйгаа хэллээ. Тэд байгалийн үзэсгэлэн бүрдсэн, ан амьтад нь хөлхөлдөж зуу, зуун жилд үе удмаараа мал аж ахуйгаа эрхлэн амьдарч,  хүйгээ таслуулсан энэ нутгаа амиараа дэнчин тавьж хамгаалахад бэлэн байгаагаа мөн илэрхийлсэн юм.Өнөөдөр тэд ухаж эхлээгүй ч гортигоо татаж Мандал нэртэй уурхайн баазаа байгуулсан ажээ. “Хавар газраа ухахаар арга заль, ов мэх, дараагийн нүүдлээ бодон зэхэж суугаа байх. Бид хүчтэй шүү” хэмээн нутгийн малчид эсэргүүцэж байв. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ гэж уриа лоозон болгон дэвшүүлдэг салбарын сайд өөрөө ашиглалтын тусгай зөвшөөрөл авч ашиг  сонирхлын зөрчилтэйгөө ил болгосон УУХҮ-ийн сайд асан Ц.Дашдорж Хөвсгөл нутгаас савраа тат гэж тэд шаардлаа. Тус компани анхнаасаа хууль бус үйл ажиллагаа явуулжээ. Учир нь сум орон нутгийн  иргэдээс санал, зөвшөөрөл аваагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, цэнгэг усны эх үүсвэр, урсац бүрэлдэх ай савд хамаарах нутаг гэдгийг үл тоосон зэрэг нь хууль бус гэдгийг гэрчилдэг гэж  “Хөвсгөл нутгаа хамгаалъя” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар ярьсан юм.



Тус баг 400 мянган малтай. Хэрэв энэ нутгийг ухаад эхэлбэл амь амьдралаа залгуулдаг мал нь бэлчээргүй болж, малчин өрх хаашаа нүүж дайжих юм. Молибденыг  газрын чөмөг гэдэг.  Энэхүү чөмгийг нь авчихвал газар эх ямар ч үржил шимгүй  болж  гүний ус багасч  Дэлгэрмөрөн голын ай сав ширгэж үгүй болох аюул нүүрлэнэ гэдгийг сумын Засаг дарга Д.Түмэнбаяр онцолсон юм.

Зууны мэдээ
Ц.Мягмарбаяр

Дэлхийн босоо бөх Д.Сумъяа
Дэлхийн босоо бөх Д.Сумъяа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​