fbpx “Тусгай салаа”-ны сульдаа Түвшин бодит амьдралын боди П.Баттөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
3 минут 33 секунд

“Тусгай салаа”-ны сульдаа Түвшин бодит амьдралын боди П.Баттөр

“Миний дуртай спорт” буланд энэ удаа жүжигчин П.Баттөрийг урилаа. Тэрээр “Тусгай салаа” киноны Түвшингийн дүрээр анх дэлгэцийн урлагт хөл тавьсан юм. П.Баттөр бодибилдинг, фитнессээр хичээллэдэг юм байна.

Үзэгчид жүжигчин П.Баттөрийн анхны дүрийг Түвшин гэж андуурдаг. Тэгвэл жүжигчин залуу анх “Хархны өгөөш” кинонд эсрэг талын дүр дээр ажиллаж байжээ. Харин цэргийн албанд татагдаж буй доожоогүй залуугийн дүр түүнээс илүү ур чадвар, авьяас шаардсан тухай дурссан байдаг. П.Баттөрийн удамд урлагийн хүн байхгүй. Харин хүсэл мөрөөдлөөрөө энэ мэргэжлийг эзэмшиж, эзэн нь болно гэж өөртөө амлажээ. “Тусгай салаа” кинонд бие муутай, эхнэрээ царайчилсан шинэхэн цэрэг маань багаасаа спортод хорхойтой хүүхэд байжээ. Ялангуяа, сагсан бөмбөгт. П.Баттөр “NBA”-ийн тоглолтыг алгасахгүй үздэг. “Golden state warriors” багийн дэмжигч,  Стефен Карригийн шүтэн бишрэгч юм байна. Харин найзуудтайгаа гудамжны шийд хэсч, ширэн бөмбөг шидэж явсан хүүхэд нас нь гэгээн дурсамж болон сэтгэлд нь үлджээ.

Хүрэл медальтай тамирчин

Тэрээр сагсан бөмбөгөөс гадна бодибилдинг, фитнессээр хичээллээд 14 жил болж байна. Мэргэжлийн тамирчин гэж онцолж болно. Учир нь П.Баттөр 2008 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан туршлагатай юм байна. Түүнээс спортоос хичээллэсэн нь танд ямар өөрчлөлт авчирсан бэ гэж асуухад “Спортоор хичээллэх нь тэсвэр хатуужил суулгахаас гадна өөрийгөө ялан дийлэхэд сургадаг. Үүнээс гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд спорт чухал үүрэгтэй” гэсэн юм. Жүжигчин П.Баттөр бодибилдингээр хичээллэснээр эрүүл мэндийн хувьд олон өөрчлөлтийг өөрийн биеэр мэдэрсэн тухайгаа ярьж байсан юм. Тэрээр “Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг үнэн юм билээ. Спортоор хичээллэсэн хүн их цовоо сэргэлэн, эрч хүчтэй байдаг” гэсэн юм.

Нэг удаад 90-120 минут бэлтгэл хийдэг

Уран бүтээлч, жүжигчин хүн үргэлж олны нүдэнд ил байдаг тул гоо сайхан, биеийн хөгжилдөө анхаарах зайлшгүй шаардлагатай. Жүжигчин П.Баттөрийн хувьд ч эрүүл чийрэг биеийнхээ хүчинд Монголын хамгийн сайхан залуугаар шалгарч байсан удаатай. Тэрээр долоо хоногийн 3-4 өдрийг фитнесс клубт өнгөрүүлдэг юм  байна. Тогтмол бэлтгэлдээ дасчихсан учир хааяа бэлтгэл хийхгүй бол нэг л зүйл дутуу юм шиг мэдрэмж төрдөг гэж тэрээр ярьж байв. П.Баттөр нэг удаагийн бэлтгэлдээ 90-120 минут зарцуулдаг. Энэ хугацаанд тасралтгүй бэлтгэл хийж, хөлсөө гаргаснаар хүссэн үр дүндээ хүрэхэд алхам алхмаар ойртдог гэнэ. Хойч ирээдүй болсон залуусыг зөвхөн бодибилдинг гэлтгүй өөрийн хүссэн спортоор хичээллэхээр шийдсэн бол тууштай байж, үр дүнг нь заавал үзээрэй гэж боди Түвшин уриалж байна лээ.

Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ц.Нямдоржоос ард түмэн цагаан захтан, улаан луйварчин, авилгачдаас салгаж өгөхийг л хүсч байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​