Дэлхийн хамгийн олон онлайн тоглоомыг багтаасан “Steam” серверийн хамгийн их тоглогчтой тоглоомын жагсаалтыг “Dota-2” тэргүүлжээ. Өнгөрсөн сарын сүүлээр тус тоглоомын идэвхтэй тоглогчийн тоо 800 гаруй мянга байсан бол энэ сарын эхээр даруй 100 гаруй мянган тоглогч нэмэгдэж, нийтдээ 900 гаруй мянга болжээ.
“Dota-2” цахим тоглоом тоглогчдын тоо 2017 оны зургаадугаар сараас хойш тогтмол буурсан бөгөөд түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрч байгаа нь энэ аж.
Сонирхуулахад, “Steam” сервер дээрх хамгийн эрэлттэй тоглоомын жагсаалтыг “PUBG” – 805 мянга, “CS:GO” - 622 мянга, “Rainbow Six Siege” - 124 мянга, “GTA V” - 82 мянган идэвхтэй тоглогчтой гэсэн үзүүлэлтээр тэргүүлж байна.
Эх сурвалж: www.mnb.mn |