fbpx ЖДҮ яривал Зөрчлийн хуулиар торгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 30 секунд

ЖДҮ яривал Зөрчлийн хуулиар торгуулна

Өмнөх удаа бичсэн дээ. Уг нь ЖДҮХС-гийн зээлээс 65 тэрбум төгрөгийг тэрбум, тэрбумаар нь УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний нэрээр төсөвлөсөн байжээ гэж.

Энэ бол гүтгэлэг биш, УИХ-ын гишүүн, У.Хүрэлсүхийн Засгийн газрын Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын 2017 оны аравдугаар сарын 24-нд УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр өөрийнхөө амаар хэлсэн үг. Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлд цагаан дээр хараар бичигдээд үлдчихсэн байгаа.

Гэтэл энэ мөнгөө хуваах явцад МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, нэг хэсэг нь хоосон хоцорчээ. Хэрвээ 65-улаа адил тэгш хуваагаад авчихсан бол энэ гэмт хэрэг илрэхгүй байх байлаа гэж.

Харин сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр сэвж байгаа мэдээллээс үзвэл ЖДҮ гэмт хэрэг биш болж, оронд нь Хөгжлийн банкны бондын асуудлыг босгож тавьж байгаа юм байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ч гэсэн ажлаа авангуутаа хэлсэн үг нь Хөгжлийн банкны бондын зарцуулалтыг шалгана гэсэн.

Уг нь Засгийн газрын аливаа шийдвэр, төсөв мөнгөний зарцуулалтыг ЗГХЭГ-ын дарга биш, УИХ шалгадаг. Өмнө нь ч олон удаа шалгасан. 2016 оны сонгуульд ялалт байгуулж, засгийн эрх авангуутаа хийсэн ажил ч энэ. Хачирхалтай нь тэр үед Хөгжлийн банкны бондын мөнгийг АН-ынхан бус, МАН-ын компаниуд дийлэнх авсан үр дүн мэдээлэгдэж байлаа. Нөгөө л “MCS”, Д.Гарамжавын “Монполимет”, С.Бямбацогтын “Нью Прогресс” Б.Чойжилсүрэнгийн “Хурд” групп гэх мэтчилэн. АН-аас ганц Д.Гарамгайбаатарын “Мон Роуд” компани бондоос мөнгө авсан байдаг юм. Түүнээсээ болж АТГ-т шалгагдаж байгаа. Харин бусад дээр нь ямар нэг хэрэг нээгээгүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад нэг удаа ашиглаад хаясан.

Одоо ч гэсэн Л.Оюун-Эрдэнэ нар өнөөх л мэдээллээ соошлаар сэвж эхэллээ. Бондын мөнгө, ЖДҮХС-гийн мөнгө хоёрын аль нь том бэ? гэж. Харин ЖДҮ анх гарч ирэх үед уучлал гуйгаад зугтаж байсан нөхөд дуу нь чангарчихсан “ЖДҮ бол гэмт хэрэг биш, зээл авсан компани миний компани биш” гээд сүүлээ сэрвээн дээрээ шидчихсэн алхаж байна. Тэр ч байтугай “удаа дараа гүтгээд байвал Зөрчлийн хуулиар шалгуулна шүү” гэж ил цагаан сүрдүүлж байна. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг “ЖДҮХС-гаас зээл авах чинь аягүй хатуу журамтай, аж ахуйн нэгжүүд материалаа ирүүлдэг, тэрийг нь комисс шалгаруулдаг, барьцаа баталгааг нь өгч байж авдаг юм” гэчихсэн цав цагаан тагтаа нисч байна. Нөгөө япон маягийн, 90 хэмийн бөхийлт энэ тэр ч ор мөргүй арилж.

Үнэхээр бондын зарцуулалтыг шалгаад ажил хийсэн, хийгээгүйг нь ялгаад, дэмжихийг нь дэмжээд, үгүйсгэхийг нь үгүйсгээд, үр дүнг нь тооцоод явдаг бол сайн л даа. Ядаж л “Дараачийн удаа энэ компанид мөнгө өгөхгүй шүү. Энэ компани эргэн төлөлтөө хийгээгүй байна”, эсвэл “Энэ компани бондын мөнгөөр ийм их зүйл хийж бүтээжээ” гэж дэмжиж урамшуулж болно шүү дээ. Өмнө нь ч тэгээгүй, одоо ч тэгэхгүй. Зүгээр л “ЖДҮ хажууд нь юу юм бэ?” гэж харуулахын тулд бондын асуудлыг босгож ярьж байгаа юм. Нэг голын усанд хоёр удаа ордоггүй гэдэг. Дахиад хоёр жил өнгөрөхөд ЖДҮ хэрэг ч бас ийм болно.  

Тэгээд ч хууль зөрчсөн янз бүрийн асуудал байгаа бол ядаж Хууль зүйн сайд нь дуугарч, хуулиа сахиулах ёстой биз дээ. УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Харин ЗГХЭГ-ын дарга бол Засгийн газрын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг зохицуулах, хүний нөөц, удирдлагаар хангах үүрэгтэй албан тушаалтан. Өөрөөр хэлбэл, аппаратын ажил хариуцдаг л хүн. Аудитын, хяналтын байгууллага бол бүр ч биш.

Харин манай хүн (Л.Оюун-Эрдэнэ гишүүн) нэг л гариг андуурч нисээд, аппаратынхаа ажил руу орж чадахгүй байх шиг. Гэхдээ ЖДҮ Засгийн газраа, ЖДҮ-чин гишүүдээ хаацайлах, ЖДҮ гэмт хэргийг мартуулахын тулд юу ч хамаагүй хийж, юу хамаагүй ярьж байна. Товчхондоо ЖДҮ хэрэг замхрах шат руугаа орчихлоо. Л.Оюун-Эрдэнэ хийх ёстойгоо хийж, бид ч хүртэх ёстойгоо л хүртэж байна.

Б.Сэмүүн

 

Дуучин С.Сэрчмаа “KFC”-гээс хордсон гэв
Дуучин С.Сэрчмаа “KFC”-гээс хордсон гэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​