fbpx Рио Тинто Монголд дээр дооргүй  азаргалж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 7 секунд

Рио Тинто Монголд дээр дооргүй  азаргалж байна

Оюутолгойг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал дүгнэлт гаргах УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гацаанд ороод удаж байна.  Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва нь өнгөрсөн зун, намраар хэзээ хэзээгүй дүгнэлтээ танилцуулна, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлнэ гэж байлаа. Гэвч бүтсэнгүй. Бүтэлгүйтэж гацах шалтгаан ч бас мундахгүй их байгаа юм байна.  Шалгуулах үүрэгтэй “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд нь ажлын хэсгийнхнийг хоол цайнд урьж залаад зүгээр суулгана гэж ер үгүй. Ажлын хэсэгт орсон УИХ-ын 13 гишүүн нь тэдний дуудах тоолонд очиж хоолыг нь цусалсан хойно дүгнэлт шударга үнэнээр гарна гэхэд тун хэцүү ажээ. Ухаандаа, манай эрхмүүд Оюу толгойг хөдөлгөж буй Рио Тинто компанийн эрхшээлд орчихож гэвэл хэтрүүлэл болохооргүй байна.  Татварын албаныхан анх “Оюу толгой” ХХК-ийн 150 гаруй сая ам.долларын татвар төлөөгүй ноцтой зөрчлийн талаар мэдээлж байсан боловч үүнийгээ Д.Тэрбишдагвын ахалсан ажлын хэсэгт бүрэн өгч чадахааргүй шахуу болтлоо нөлөөнд автсан бололтой. Д.Тэрбишдагва нь аудитын болон татварын тайлангийн зөрчилтэй баримтуудыг цуглуулаад авчихвал дүгнэлт гарахад бэлэн гэсээр хэдэн сарыг элээж, сүүлдээ таг болов.

Уг нь ажлын хэсэг нь дотроо таван дэд хэсэгт хуваагдан ажиллаж байгаа юм билээ. Оюу толгойн хөрөнгө оруулалтын үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт, төсөв, санхүүгийн болон дэд бүтцийн, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын, бусад гэрээний биелэлт, үр дүнг тооцох, уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны гэх мэт дэд ажлын хэсэгт нь яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар, судлаачид, эрдэмтэд, төрийн бус байгууллагын төлөөллүүд, хөндлөнгийн хараат бус шинжээчид оролцсон байна. Гэвч тэд нар нь Рио Тинтогийн нөлөөгөөр санал зөрөлдөн, хэдэн тийшээ хараад суучихжээ. Хэзээ дүгнэлтэн дээрээ санал нийлж, УИХ-д оруулахыг бурхан бүү хэл чөтгөр ч мэдэхгүй бололтой.  

Дубайн гэрээнээс хойш зарим эдийн засагчид Оюу толгойн Монголд оруулах үр өгөөж арав гаруй жилээр хойшилж, 2037 он хүртэл ашиг хүртэхгүй гэж байгаа. Ер нь угаасаа Монголд ашиггүй гэрээ болсон гэдгийг анхнаас нь олон хүн хэлж, эсэргүүцэж байсан юм. Ерөнхий сайд асан С.Баярын их хэмжээний авлига авсан байх магадлалтай Оюу толгойн гэрээний уршгаар одоо зэс, алтнаас бусад дагалдах арваад төрлийн байгалийн элементүүдийг сохор зоосны үнэгүй, ямар ч хяналтгүйгээр Хятад руу гаргаж байна. Говийн гүний ус удахгүй шавхагдаж дуусна. Энэ мэтээр Монголд гай болж буй зүйлүүдийг тоочоод байвал өчнөөн юм бий.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Дубайд Оюутолгойг Олон улсын 14 банкны барьцаанд тавьж, гүний уурхайгаа ашиглахын тулд 4.2 тэрбум ам.доллар авч, 79 паунт кэс, 45 сая унци алтны нөөцтэй, ил болон далд уурхайн олборлолтоор  60 жил ашиглах боломжтой ордоо ломбарданд тавьсан гашуун түүхийг зарим нь мартаагүй байгаа байх. Оюу толгойн гэрээний авлига хээл хахуулийн хэргээр одоо С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт мэтийн эрхэмүүд  шалгагдаж байна. Рио Тинто нь манай хууль хяналтынханд яаж нөлөөлөхийг таах аргагүй. Ямартай ч тус компанийнхан татварын зөрчил зэргээ хаацайлахын тулд Оюу толгойд ажиллаж буй Монгол ажилчдын хөдөлмөрийн хүнд нөхцөлийг зориуд хуурамч баримт ашиглан хасаж хаяад, цалинг нь бууруулснаа “санхүүгийн хэмнэлт” хэмээн тайлбарлаж байна. Тэгээд хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөл буюу хэвийн бус нөхцөлийн үнэлгээг АШУҮИС-ийн дэргэдэх Хөдөлмөр орчны эрүүл мэнд судлал төв гэдэг хаа хамаагүй байгууллагаар тэдгээр ажилчдаа жирийн нөхцөлд ажиллаж байгаа мэтээр дүгнэлт гаргуулснаа улаан цагаан зөвтгөж, энэ талаар гомдол гаргасан Үйлдвэрчний эвлэлийнхнийгээ “Та нар үндэслэлгүй зарга үүсгэлээ” хэмээн доромжилж байгаа ажээ. Засгийн газрын 77 дугаар тогтоолоор баталсан хөдөлмөрийн нөхцөлийн жагсаалтанд Оюу толгойн ажилчид бүхэлдээ багтаж байна.

Монголд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн судлалын төв дангаараа хийдэг. Өөр ямар ч байгууллага ийм үнэлгээг хийх ёсгүй. Гэтэл Рио Тинто-гийн захиалгаар АШУҮИС-ийн дэргэдэх Хөдөлмөр орчны эрүүл мэнд судлал төвийн ажилтнууд хийсэн тул хууль бус юм. Тэр бүү хэл Рио Тинто нь Үйдвэрчний эвлэлээс зохион байгуулсан Хөдөлмөрийн хамтын маргааныг үл тоож,  Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь хөдөлмөрийн зууч томилоход зөрүүлээд Засаг даргатай нь Захиргааны хэргийн шүүхэд зарга үүсгэн тохуурхаж байх жишээтэй. Ард нь Оюу толгойн Монгол ажилчид хүнд  хортой нөхцөлд ажилласан хэрнээ цалингаа ердийн нөхцөлөөр тооцуулан авч хохирсоор байгаа юм. Рио Тинто Монголд дээр, дооргүй  ингэж л азаргалж байна.

О.Баяр

Шуурхай.мн 

"МОНГОЛЫН ГЕОЛОГИ- ХАЙГУУЛ 2019" ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
"МОНГОЛЫН ГЕОЛОГИ- ХАЙГУУЛ 2019" ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​