fbpx "Улсын их дэлгүүр" ХК-ийн ашиггүй ажилласан тухай үлгэр хэзээ дуусах вэ-III
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 30 секунд

“Улсын их дэлгүүр“ ХК-ийн ашиггүй ажилласан тухай үлгэр хэзээ дуусах вэ-III

Манай хөрөнгийн зах зээл маш жижиг. Одоо л хөгжих гэж ядаж байна. Гэвч жижиг зах зээл дээр 20 гаруй жил зайдагнаад суучихсан  даварсан нөхөд байх. Тэдний нэг бол “Улсын их дэлгүүр” ХК. Хажуудаа охин компани байгуулж байгаад бүх түрээсийн орлогоо авчихдаг муу зантай. Тодруулбал, “Номин”-гийн охин компаниудад түрээсэлсэн нэрээр, хуурамчаар алдагдал үүсгэж, өөрсдөө халаасаа түнтийлгэдэг. Ингээд жижиг хувьцаа эзэмшигчид нь хоосон хоцорсоор олон жилийг үдээд байна.

Хэд хоногийн өмнө тус компани 60 сая төгрөгийн алдагдалтай ажилласан гэдгээ зарласан нь олон хүний дургүйцлийг хүргээд авлаа. Бид энэ асуудлаар цуврал нийтлэл хүргэж байгаа билээ. Өмнөх дугаартаа “Улсын их дэлгүүр” ХК жижиг хувьцаа эзэмшигчдээ хэрхэн хуурч ирсэн талаар хүргэж, зарим хувьцаа эзэмшигчид болон түрээслэгчидтэй уулзсанаа нийтэлсэн. Харин энэ удаа бүх гажуудал, залиланг засаж, залруулах ёстой Санхүүгийн зохицуулах хорооноос тайлбар авсан юм.

“Улсын их дэлгүүр” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл, хөрөнгийн зах зээл шинжээч Д.Ангар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг тодорхойгүй үндэслэлээр шүүхээс гомдлоо татсан, өнөөдрийн хүртэл олон нийтэд танил-цуулаагүй гэдгээр АТГ-т шалгуулна гэдгээ мэдэгдээд байгаа. Үүний хариу болгож Санхүүгийн зохицуулах хорооны тайлбарыг хүргэж байна.

Б.БАТЗОРИГ: СЗХ ИРЭХ ДОЛОО ХОНОГООС “УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР” ХК-Т ШАЛГАЛТ ХИЙНЭ

Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын дарга

-“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 21.2. Үнэт цаас гаргагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан нь хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл Хороо хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан байдаг. Гэтэл одоо болтол “Улсын их дэлгүүр” ХК луйвар хийсээр байтал яагаад Санхүүгийн зохицуулах хороо ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа юм бэ. Үүн дээр тайлбар хэлээч?

-Хуульд зааснаар Санхүүгийн зохицуулах хороо хувьцаа эзэмшигчдийн эрхийг бүхэлд нь хамгаална. Гол нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзээд хүмүүс хүсэлт гаргавал хороо хуулийн дагуу хамгаална. Энэ үүргээ хуульд заасныхаа дагуу хамгаалдаг. “Улсын их дэлгүүр” ХК-тай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага удаа дараа шалгаж байсан юм билээ. Анх 2008 онд шалгаж байсан. Мөн 2015 онд шалгаад асуудал байна гэж үзээд “Улсын их дэлгүүр” ХК-ийг шүүхэд өгсөн. Ингээд 2016 оны хоёрдугаар сард шүүх хурал нь болж, Санхүүгийн зохицуулах хороо ялагдал хүлээсэн байдаг.

-Тэгэхээр Санхүүгийн зохицуулах хороо шүүхээс гомдлоо татаагүй болж таарч байна уу. Харин ч бүр шүүхэд ялагдсан байх нь ээ?

-2016 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр шүүхийн шийдвэрээр Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

-Тэгээд “Улсын их дэлгүүр” ХК-ийн үйл ажиллагааг засах боломжгүй болчихсон юм уу?

-Тийм зүйл байхгүй. Санхүүгийн зохицуулах хороо ямар ч байсан хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс “Улсын их дэлгүүр” ХК-д тодорхой хэмжээгээр шахалт үзүүлж эхэлсэн. “Та нар хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийн хамгаал” гэдэг шаардлагыг тавьсан. Бид эвлэрлийн гэрээ байгуулаагүй. Харин “Улсын их дэлгүүр” ХК-ийн үйл ажиллагааг сайжруулах бие даасан байдлыг хангуулах гэрээг байгуулсан.

-Санхүүгийн зохицуулах хороо “Улсын их дэлгүүр” ХК-ийг шүүхэд өгсөн нь олон нийтэд нээлттэй байсан. Тэгээд шүүх нь болоод Санхүүгийн зохицуулах хороо ялагдал хүлээсэн гэх мэдээлэл олон нийтэд хүрээгүй шүү дээ. Яагаад нууцалсан юм бэ?

-Шүүхийн шийдвэрийг хайвал ил байгаа. Тухайн үед маш олон хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг яригдаж байсан учраас мэдээллээ ил болгох шаардлагагүй гэж үзсэн байж болох юм.

-Харин ч нууснаараа хувьцаа эзэмшигчдийг хохироосон юм биш үү. Шүүхэд өглөө гэдэг сургаар хувьцааны үнэ өссөн байдаг. Хэрэв шүүхэд ялагдлаа гэдгээ мэдээлсэн бол зарим нэг хувьцаа эзэмшигчдэд шийдвэр гаргах боломж олгох ч байсан юм бил үү?

-Энэ бол хувьцаат компанитай холбоотой мэдээлэл. “Улсын их дэлгүүр” ХК нь бие дааж ажилладаггүй. Энэ нь өөрийг нь алдагдалд хүргэж байгаа хүчин зүйл учраас бид хэдийгээр шүүх дээр ялагдсан ч гэсэн үйл ажиллагааг нь үр дүнтэй болгох тохиролцоог хийж эхэлсэн. “Улсын их дэлгүүр” ХК-ийн үйл ажиллагааг сайжруулах бие даасан байдлыг хангуулах гэрээний дагуу шүү дээ.

Бидний шаардлага бол “Номин” компанитай гэрээ байгуулдаг зарчмаараа бусад байгууллагатай гэрээгээ байгуул гэсэн. Нэг ёсондоо “Номин” компанид хямдхан түрээслээд, тэр нь цаашаа өндөр үнээр түрээсэлдэг байдлаа боль л гэж байгаа юм. 2015 оны наймдугаар сард шүүхэд өгөхөд хувьцааных нь ханш 500 төгрөг байсан. Харин хамгийн өндөр гарсан нь тэр оны аравдугаар сард 833 төгрөг болоод эргээд бууж эхэлсэн. Хувьцааны ханшид айхавтар нөлөөлсөн зүйл байхгүй. Зарим жижиг хувьцаа эзэмшигчид шүүх дээр бидэнтэй хамт байсан.

-Тэгээд ямар үндэслэлээр ялагдчихсан юм бэ?

-Шүүх үзэхдээ, “сонирхлын зөрчилтэй хэлцэл мөн боловч хэлцэл хийх журам зөрчсөн нь нотлогдохгүй” гэсэн үндэслэлээр нөгөө талд шийдвэр гаргасан. Тэгсэн ч гэсэн Санхүүгийн зохицуулах хороо 2017 оны хоёрдугаар сард “Хувьцаат компанийн зарчмаар ил тод байдлаа хангаж ажилла” гэдэг найман зүйл шаардлагыг үүрэг болгож, “Улсын их дэлгүүр” ХК-тай тохиролцсон. Бидний шаардлагыг одоо болтол хэрэгжүүлэхгүй байгаа. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо ирэх долоо хоногоос “Улсын их дэлгүүр” ХК-т шалгалт хийнэ. Хувьцаа эзэмшигчдийн хурлаараа 60 сая төгрөгийн алдагдалтай ажилласан гэдгээ зарласан. Хувьцаа эзэмшигчид хэвлэлээр дамжуулж гомдол гаргаж байна. Тиймээс хороо шалгах ёстой.

-Гэрээг биелүүлэх хугацаа өгсөн үү?

-Бид 4-5 сарын хугацаа өгсөн.

-Тэгээд хугацаандаа гэрээгээ биелүүлээгүй байхад яагаад одоо болтол ямар нэгэн арга хэмжээ аваагүй юм бэ?

-Бид албадлага хэрэглэхээс илүү ойлголцохыг илүүд үзэж байна. Бид шаардлага тавихдаа:

  1. Хувь нийлүүлсэн хөрөн-гийн дүрмийн сангаа зөвөөр тусга.
  2. Түрээслэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд жижиг хувьцаа эзэмшигчдийг оролцуулдаг тогтолцоог бүрдүүл,
  3. “Улсын их дэлгүүр” ХК-ийн бие даасан байдлыг хангуулж, бүтэц орон тоог шинэчлэн баталж, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарга,
  4. Үйл ажиллагааныхаа стратеги төлөвлөгөөг батал.
  5. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан компанийн засаглалын кодексыг мөрдөж ажилла.
  6. Нэг компанийн мэдэлд ажиллах биш “Улсын их дэлгүүр” ХК-ийг сонгодог хэлбэрээр ажиллуул гэдэг шаардлагыг тавьсан.

-Товлосон хугацаанд шаардлагыг чинь биелүүлээгүй байхад та бүхэн ямар нэгэн арга хэмжээ авсан юм уу?

-“Улсын их дэлгүүр” ХК-ийнхан хэлэхдээ “Дахиад сунгаж ажиллая. Үүн дээр төвөгтэй асуудал байна” гэдэг зүйл ярьсан. Ингээд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж байгаа юм. Тэгээд энэ хурлаараа энэ гэрээний хүсэлтийг хүлээж авахгүй гээд шийдчихсэн. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо газар дээр нь шалгалт хийнэ.

-Бүх процессыг хараад байхад хууль, эрх зүй нь нэг л болж өгөхгүй байгаа харагдаад байгаа юм. Зарим шинжээчид Компанийн тухай хуулийг өөрчлөх ёстой талаар шүүмжилдэг. Үүнийг засах арга хэмжээ авч байгаа юу?

-Үүн дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Хороо хүчний байгууллага биш иргэний байгууллага шүү дээ. Барьж аваад шоронд хийж чадахгүй. Гэхдээ Зөрчлийн хууль гараад зарим хатуу зүйл заалт орж ирсэн. Хууль бол амьдралын бүх зүйлийг зохицуулах боломжгүй. Цаг үеэ дагаад хууль өөрчлөгдөх ёстой.

У.САРАНГЭРЭЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

"Матаасанд" бүдэрсэн Пүрэвдоржийн Орхон ТОКИО-д хамгийн найдвартай нь байлаа
"Матаасанд" бүдэрсэн Пүрэвдоржийн Орхон ТОКИО-д хамгийн найдвартай нь байлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​