Өмссөн хувцаснуудаа бүгдийг нь хулгайлж, дээрэмдэж авсан гэж тайлбарлах залуу “Volume Plus”-ын Хэдийн бээ? нэвтрүүлэгт оролцжээ. Цахим орчинд түүнийг "зүгээр тоглосон л байна шүү дээ", "үнэн ээ хэлчихсэн юм биш үү", гэх мэтээр багагүй маргаан үүсээд байна. Зүгээр маазарч тоглосон байж болно гэхдээ телевизийн нэврүүлэгт оролцож байж хулгай дээрмийг сурталчилсан зүйлийг хээв нэг ярьж зогсох яаж ч бодсон ёс зүйгүй асуудал гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.
Тэр ч утгаараа "Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хулгай дээрмийг илтэд сурталчилсан залууг урьдчилан сэргийлэх хууль тогтоомж зөрчсөн гэж үзээд цагдаагийн байгууллагаас шалгахаар болсон байна.