fbpx Дрон технологийн талаархи “Enterprise Drone” арга хэмжээ амжилттай боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 1 секунд

Дрон технологийн талаархи “Enterprise Drone” арга хэмжээ амжилттай боллоо

“Enterprise Drone” буюу тусгай зориулалтын дроны технологийн хөгжлийн чиг хандлага, ач холбогдол, хэрэглээ, боломжуудыг танилцуулах арга хэмжээ боллоо.

Сүүлийн 10 гаруй жилд үсрэнгүй хөгжсөн технологийн жишээ бол хүнгүй нисэх төхөөрөмжийн нэгэн төрөл болох “Дрон” гэдэгтэй хэн ч маргахгүй. Дроныг бид саяхан зураг дарж, бичлэг хийх зориулалттай хэрэгсэл мэтээр хүлээн авдаг байсан бол тус технологийн хэрэглээ асар хурдацтайгаар өсөн нэмэгджээ.

Үйлдвэрлэлийн тоо хэмжээ болон дрон технологийн үр ашигтай байдал сайжирснаар дэлхийн улс орны төрийн болон бизнесийн байгууллагууд, энгийн хэрэглэгчдийн тус технологид оруулах хөрөнгө оруулалт өсөн нэмэгдсээр ирсэн бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна. Дроныг анх мэйл хүргэх, зураг дарах зэргээр ашигладаг байсан бол өнөөдөр барилгын 3D зураг боловсруулах, онцгой байдал, гал унтраах, хөрсний бүтэц тодорхойлох, кино үйлдвэрлэл, дэд бүтцийн хяналт шалгалт, ашигт малтмалын хайгуул, хилийн хяналт гэх мэтчилэн маш олон салбарт төрөл бүрээр ашиглах боломжтой болжээ.




Дрон технологийн хэрэглээний боломжууд асар хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа энэ цаг хугацаанд DJI, Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар, Мэдээлэл, технологийн үндэсний парк, Хоббизоне ХХК-тай хамтран 2019 оны 2 сарын 20-ны өдөр “Enterprise Drone” арга хэмжээг зохион байгуулсан билээ.

Тус арга хэмжээний зорилго нь “Төрийн болон бизнесийн байгууллагууд тусгай зориулалтын дроны шийдлүүдийг өөрсдийн үйл ажиллагаанд хэрхэн үр өгөөжтэй нэвтрүүлэх боломж”-ийг бодит жишээнүүдэд тулгуурлан танилцуулах, цаашид тус шийдлүүдийг хэрхэн нэвтрүүлэх талаар санал, туршлага солилцоход оршино.

Монголд анх удаа өргөн хүрээгээр зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээний үеэр дэлхийн шилдэг дрон үйлдвэрлэгч DJI компанийн байгууллагуудын хэрэгцээнд зориулсан шинэ дронуудыг танилцуулсан бөгөөд дараах ажлуудыг зохион байгууллаа.



МТҮП-ын захирал Ц.Содномдамба нь Аж үйлдвэрийн IV хувьсгалд Монголын төр, хувийн хэвшлүүд бодлогын болоод хүний нөөцийн хувьд бэлтгэгдэх, мэдлэгжих, бүтээлч ажиллах шаардлага тулгараад байгааг онцолсон бөгөөд өргөн уудам газар нутагтай, байгалийн эрс тэс уур амьсгалтай манайх шиг оронд цаг хугацаа, зардал өртөгийг бууруулж, үр дүнтэй, бүтээлчээр ажиллах боломжийг Дрон Технологи олгох болно, үүнийг бүтээлчээр, үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал хэмээн уг арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэгт чиглэл болгон онцолж, энэ чиглэлээр практик, жишээтэйгээр танилцуулж, хүрэлцэн ирсэн, оролцож байгаа хүмүүст олон талт мэдээлэл өгхийг хүссэн юм.

Дрон Технологийн Аваргуудын нэг DJI -ийн Монгол дахь төлөөлөгч компани Хоббизоне ХХК-ын үүсгэн байгуулагч Э.Энхбаяр болон уг компанийн гүйцэтгэх захирал Г.Төгөлдөр уг арга хэмжээг санаачлан хамтран зохион байгуулж байгаа төр, хувийн хэвшлийнхэнд талархаад Дрон Технологийн талаарх сүүлийн үеийн танилцуулгыг оролцож байгаа хүмүүст хүргэсэн нь цаг үеэ олсон, сонирхолтой танилцуулга байлаа.

Манай улсад дрон нь эрэл хайгуул явуулахад хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчилж буй талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Мандахгэрэл онцлон хэлсэн. Тэрбээр “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шинжлэх ухаан технологийн ололт, инноваци нэвтрүүлэхэд онцгой байдлын газар сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байна. Аврах ажиллагаанд хүн хүчнээс гадна технологийн ололтыг өргөнөөр ашиглах цаг ирсэн.

Тухайлбал, дроныг ашигласнаар ой хээрийн түймрийн тархалтыг тогтоох, хүн хүчээ хувиарлах, удирдлагын шийдвэр гаргах түвшинд ажиллаж чадаж буй явдал юм. Өнөөдрийн байдлаар манай улсын онцгой байдлын газар 20 орчим дроныг ашиглаж байна. Хамгийн том давуу тал нь цаг хугацаа, хүн хүч хэмнэх явдал тул эрэн хайж, аврах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм” гэв.

АНУ-ын байгууллагууд үйл ажиллагаандаа дроныг нэвтрүүлэх нь сүүлийн 2 жил 552 дахин өсжээ. Мөн АНУ-ын хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүд 2025 он гэхэд 20,000 дроныг жил бүр ашиглалтад оруулан үйл ажиллагаандаа ашиглах тооцооллыг гаргажээ.

Дроны үүсэл хөгжил, ашиглалтын талаар “Hobby zone” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Төгөлдөр хэлэхдээ “Дроны үүсэл хөгжлийг харвал 1800 оноос гаралтай. Харин өнөөдөр аж үйлдвэрийн салбар бүрт ашиглагдаж буй дроны хөгжил нь 2009 оноос эхэлсэн. Үндсэндээ нийт 10 жилийн хугацаанд дрон технологи үсрэнгүй хөгжсөн байна.

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд ашиглагдах үсрэнгүй технологи нь дрон технологи байх ёстой бөгөөд бүх салбар ашиглах боломжтой болсон. Түүнчлэн хүний амь нас эрсдэх аюултай ажиллагаанд хүртэл дроныг явуулах боломжтой болсон байна. Үйл ажиллагаагаа зохион байгуулахаас өмнө төрийн байгууллагуудаас судалгаа авахад одоо нийтлэг болж эхэлж байгаа нь харагдсан. Бид дэлхийн дрон технологийн хөгжлөөс хоцроогүй харин ч мөр зэрэгцээд явж байна” хэмээн онцоллоо .

КАДАСТРЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.ДАШЗЭВЭГ АХДАА ВОЛЬФРАМЫН ОРД БЭЛЭГЛЭЖЭЭ
КАДАСТРЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.ДАШЗЭВЭГ АХДАА ВОЛЬФРАМЫН ОРД БЭЛЭГЛЭЖЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​