fbpx "Би атаархаж үхэх нь ээ"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 56 секунд

“Би атаархаж үхэх нь ээ“

ИНГЭЖ ТАРЧИЛЖ БАЙХ ХУВЬ ЗАЯАГ БИД ӨӨРСДӨӨ СОНГОСОН ХОЙНО ХОХЬ НЬ

Утаанаас болж багтарч байгаа дээрээ унхиагүй, хөгийн, үнэнхүү элгийн улстөрчдийн өдөр тутам дэглэж байгаа “хошин шог”-оос шалтгаалж би бухимдаж үхэх шахан тарчилдаг. Энэ тарчлаан өглөөнөөс орой болтол үргэлжилж, унтахаас бусад цагт зовооно.

Эргэн тойронд минь над шиг бухимдан тарчлагсад л ямагт анзаарагдаад байх юм. Ингэж тарчилж байх хувь заяаг бид өөрсдөө сонгосон хойно хохь нь. Өөрсдийн маань бүтэлгүйтэл дээр өрөөлийн амжилттай, гялалазаж яваа жишиг, жишээг сонсох, харах бүрийд атаа хөдөлж, бухимдал босгон тарчлаах нь бүр ч тамтай.

Өгүүлэх нь:

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ард түмэндээ илгээлт явууллаа. Жил бүр хийсэн ажлаа үр дүнтэй нь ард түмэндээ ийн тайлагнадаг л даа. Оросын Ерөнхийлөгчийн илгээлт уг нь маньд огт падлийгүй ч, атаа, жөтөө учиргүй хөдлөөд, багтарч бухимдсандаа бараг “явчих” шахлаа. Юу, юу гэнэ вэ?

147 сая хүн амтай Орос оронд арваад жилийн өмнө 40 сая нь нэн ядуу амьдарч байсан бол 2019 онд энэ тоо 19 сая болж буурсан тухай Путин ярьж байна. Цаашдаа Орос оронд ядуу амьдрал гэдэг үзүүлэлтийг байхгүй болгох зорилт тавьж байгаагаа тэрбээр итгэлтэй ярьж байна.

147 сая хүн амтай Орос оронд арваад жилийн өмнө 40 сая нь нэн ядуу амьдарч байсан бол 2019 онд энэ тоо 19 сая болж буурсан тухай Путин ярьж байна.

Тус оронд хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд ОХУ-ын төр, засаг хэрхэн анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй болон орлого багатай иргэддээ ямар тус дэмжлэг үзүүлэх, улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгааг хэрхэн бэхжүүлж чадах, үүний тулд юу хийсэн, цаашид юу хийхээ баталгаатай, басхүү бахтайгаар хэлж чадаж байна. Түүний энэ илгээлт ард түмэнд нь аз жаргалтай хүрсэн нь тодорхой.

Харин манайхны “...Путин Орос оронд гай удсан хүн, ...дарангуйлагч шаар, орк...” энэ тэр гэсэн ганц нэг хүний “анаалийз” бол яг үнэндээ түүн шиг удирдагчгүйдээ атаархаж, бухимдсандаа над шиг галзуурах шахаж буйн шинж мөн.

Өгүүлэх нь:

Өмнөд хөрш бол бүр “тасарсан”. Бидэнд тэдний амжилт, хөгжил бол мөрөөдөл болоод удаж байна. Бүр итгэхийн эцэсгүй. Бодоод үз л дээ. Нэг тэрбум, 378 сая хүн амтай атлаа ядуурал гэдэг үг хятадад бараг мартагдаж эхэлсэн.

Тэнд нэг минутад 20 хүн ядуурлаас гарч байна шүү  дээ. 2012 онд болсон ХКН-ын XVIII их хурал дээр Ши Жиньпин 2020 он гэхэд Хятадад ядуурлыг бүрмөсөн устгасан байна гэж хэлсэн юм. БНХАУ-ын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ яг таг эзэн болж чадаж байгаа нь миний бухимдлыг асар ихээр төрүүлж байна.

Өөрөөр хэлбэл, Хятадад нэн ядуу, ядуу гэдэг ангилал үгүй болж, эдүгээ хүн амын амьдрал нь бүгд дундаж давхаргаас дээш гэсэн бүтцэд шилжсэн гэсэн үг.

Тэрбээр 2013 онд юу гэж хэллээ? “...Хятад улсад 850 сая хүн ядуурлаас гарлаа” гэдэг үгийг даруухан атлаа дэлхий дахиныг дэлдийтэл хэлсэн юмдаг. Түүнээс хойш ердөө гурван жилийн дараа буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 1-нд тус улсын “Ядуурлаас ангижруулах төрийн зөвлөл”–ийн албанаас “Хятад улс ядуурлаас бүрэн гарч чадлаа” гэсэн гайхамшигтай мэдэгдлийг хийсэн билээ.

Өөрөөр хэлбэл, Хятадад нэн ядуу, ядуу гэдэг ангилал үгүй болж, эдүгээ хүн амын амьдрал нь бүгд дундаж давхаргаас дээш гэсэн бүтцэд шилжсэн гэсэн үг. Дэлхийн улс орнууд, тэр тусмаа бидний хоёр хөрш маань ядууралтайгаа ийнхүү амжилттай тэмцэж, ялж чадаж байна. Уг нь Монгол, Хятад, Орос гурав дэлхийд нөлөөлөгч агуу үүх түүхээрээ өөр ямар ч улс оронтой үл зэрэгцэх, эн чацуу, бараг бид илүү байж ирсэн үндэстэн юмсан.

Тэгээд монголчууд яагаад хоёр хөршөөсөө ямагт хоцорч, ядуу дорой байгаад байна вэ? Яагаад манай улс оронд Чингис хаан шиг агуу биш юмаа гэхэд хоёр хөршийнх шиг хүчирхэг, хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав байж чадах удирдагч нэгэн гарч ирдэггүй юм бол оо!

Яагаад манай улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ард түмэндээ аз жаргалтай, урам зориг бадрааж, итгэл төрүүлсэн илгээлт илгээдэггүй юм бол!

Яагаад монголчууд ядуу тарчиг амьдарсаар байна вэ. Ингээд бусадтай өөрсдийнхөө байгаа байдлыг харьцуулах тусам, бодох тусам бухимдал багсарч, бачуураад л... ирж байгаа биз дээ!

Өгүүлэх нь:

Өнгөрсөн пүрэв, баасан гарагт Монгол Улсын төрийн ордонд Монгол Улсын бүх дарга нар цугларлаа. “Орон нутгийн удирдах ажилтнуудын уулзалт” хэмээх нэртэй эл хурал хоёр өдөр үргэлжлэв. Аймаг, хот бүрийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, залж, жолоодож яваа энэ олон дарга нарынхаа хурлыг хөндлөнгөөс ажиглах “нүгэл”-ийг би сайн дураараа үүрлээ.

Учир нь Монгол Улсын маань тэр олон шилдэг удирдагч, сонгогдож, томилогдсон дарга нар маань хоёр өдрийн турш төрийн ордны их амгалан дунд гүн нойроор унтах, сэрэхийн жаргалд умбаад буцахыг энэ хоёр цийлгэрээрээ харлаа.

• Харин манайхны “...Путин Орос оронд гай удсан хүн, ...дарангуйлагч шаар, орк...” энэ тэр гэсэн ганц нэг хүний “анализ” бол яг үнэндээ түүн шиг удирдагчгүйдээ атаархаж, бухимдсандаа галзуурах шахаж буйн шинж мөн.
• БНХАУ-ын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ яг таг эзэн болж чадаж байгаа нь миний бухимдлыг асар ихээр төрүүлж байна.
• “Монгол Улс ядуурлаас бүрэн гарлаа” хэмээн бахархалтайгаар, бахтайгаар, яруу тодоор хэлж чадах Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай болсон байх нь дамжиггүй!

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс орон нутгийн удирдлагуудад хатуу үүрэг даалгавар өгөх нь өгсөн.

Уг нь жилдээ нэг удаа манай бүх дарга нар ингэж цуглардаг болохоор Монголынхоо хөгжлийг эрх мэдэлтнүүд маань яг Путин, Ши Жиньпин нар шиг биш юмаа гэхэд өөрсдийнхөө хэмжээнд хэрхэн харж, төсөөлж, юуг төлөвлөж, ямар, ямар ажил амжуулж, бас хийж чадахыг нь эндээс л харж, мэдэж болох байсан юм. Гэтэл тийм л юм боллоо. Тийм байж байгаад дарга нар таран одоцгоосон болохоор нь маний бухимдал дахин, дахин оволзож, амьсгал бачуураад эхэлсэн хэрэг л дээ.

Хурал, семинарын агуулга, ач холбогдол өөрөө нэн ядуу ангилалд байгаа нь анзаарагдсан. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс орон нутгийн удирдлагуудад хатуу үүрэг даалгавар өгөх нь өгсөн. Дарга нарын ажлыг үүнээс хойш Ерөнхий сайд маань ядруулыг хариуцсан орон нутагтаа хэрхэн бууруулж, ажлын байр шинээр хэдийг нэмэгдүүлсэн байна вэ гэсэн тодорхой үзүүлэлтээр дүгнэх болно гэдгээ хэллээ. Харин суудалдаа “үнэгчилж” асан мань дарга нарын хэд нь түүний үгийг сонссон бол гэдэг эргэлзээтэй.

Магадгүй нэгэн цагт дахин нэг ийм уулзалт болоход манай дарга нар илүү ажил хэрэгч, басхүү хариуцлагатай болсон байж, бүгд хэлсэн үг, идсэн хоолондоо жинхэнэ эзэн, бас сав нь болж чадахаар хатаагдсан байж, Монгол Улс маань ажилгүйдлийн эсрэг хийсэн тэмцлийнхээ амжилтыг 0.7 пунктээр тэмдэглэдэг биш, ядаж бүхэл тоогоор илэрхийлдэг болж, улмаар нэгэн сайхан цагт “Монгол Улс ядуурлаас бүрэн гарлаа” хэмээн бахархалтайгаар, бахтайгаар, яруу тодоор хэлж чадах Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай болсон байх нь дамжиггүй! Тэр цагт над шиг бусад улсын амжилтад атаархан, өөрсдөдөө бухимдан бачимдаж үхэх гээд байдаг монгол хүн нэг ч байхгүй болсон байх биз ээ.

Галзуу өвчнөөс сэргийлье
Галзуу өвчнөөс сэргийлье
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​