НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан хэлэлцэх асуудлаа баталж, хуралдаанаа эхлүүлсэн ч Ардчилсан намын бүлгийн зүгээс нэг цагийн завсарлага авах санал гаргаж, НИТХ-ын хуралдаан түр завсарлалаа. Завсарлагааны дараа хотын даргыг томилох саналыг НИТХ дахь МАН-ын дарга Р.Дагва танилцуулна. Эрх баригч намын зүгээс Хотын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлэхээр болсон юм. Яг одоогийн байдлаар НИТХ-ын ээлжит бус хуралдаан болж буй Хангарьд ордны 14 давхарт ТҮЦ эрхлэгчид цуглаж эмх замбараагүй байдал үүсгээд байна.
Т.Гэрэл