fbpx Ц.Элбэгдоржийг ээрч байхаар Т.Бадамжунайгаа бариад аваач!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 49 секунд

Ц.Элбэгдоржийг ээрч байхаар Т.Бадамжунайгаа бариад аваач!

Ерөнхийлөгч Х.Баттулга бараг тулгалтын байдалтайгаар олон түмний нүдэн дээр, Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд иргэн Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлт, Тавантолгойн ордтой холбоотой 178 хуудас материалыг гардуулсан.Экс Ерөнхийлөгчийг шалгах хүсэлтийг хүлээж авсан Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан "Жаа” гэж бөхөлзөөгүй. “Баярлалаа. Монгол Улсын прокурорын байгууллага зөвхөн хуульд захирагдаж хэн нэгнээс хараат бус үйл ажиллагаагаа явуулна. Хэн нэгний хэлсэн энэ гэмт хэрэг гэж ярихаар нь бид нар тэрийг гэмт хэрэгт татдаг, хэн нэгнийг буруутай байх ёстой гэхээр бид нар тэр хүнийг буруугаар ингэж татдаг ийм асуудал миний үед гарахгүй. Би хэн нэг хүнийг хэлмэгдүүлж чадахгүй. Хэн нэг хүнийг хариуцлагаас мултлахгүй” гээд Ерөнхийлөгчөөс илүү алга ташуулаад босоод явчихсан юм. 

Энэ бол 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр байв. Үүнээс хойш 26 хоногийн дараа АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дуудаж, өнөөх нь ч дуудмагц нь олон нийтэд мэдээлчихээд зангиагаа засч, гутлаа тосолж аваад харайлгаад очжээ. Тэрбээр АТГ-т тайлбар өгчихөөд хашааны гадна сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Дуудсан цагт нь ирж шаардлагатай тайлбар, мэдүүлгийг өгөх болно. Хуулиас зугтах шаардлага надад байхгүй” гэсэн. Ер нь Ерөнхийлөгчийн баримт гээд байгаа 178 хуудас материалыг ил болгочих гээд хүсээд байгаагаас ч харсан тэр зугтахгүй байж мэдэх юм. 

Нөгөөтэйгүүр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа нийгмийн идэвхтэй залуус, идэвхтэй жиргээчид, фейсбүүкчидтэй уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцаж билээ. Тэгэхэд түүнийг шүүгчийг томилдог гэх асуулт олноор ирж байв. Тэр хариулахдаа “Шүүгч шийтгэл өгөхөөр намайг шийтгэж байна гэдэг. Одоо цаг өөр болсон. ШЕЗ гэж байгууллага бий болсон. Шүүхийн бие даасан байдлыг хангахад Ерөнхийлөгч та үүрэгтэй шүү гэж байгаа юм. Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч УИХ-д санал болгодог. Ерөнхий прокурорыг би томилоод байдаггүй юм. Монголын шүүх хар, цагааныг ялгаж чаддаг юм. Шүүхийн танхимд очоод битгий даналзаад бай. Наад улсууд чинь улам мэргэжиж байгаа улс. Тийм учраас хууль, шүүхийн байгууллагад итгэх хэрэгтэй” гэж билээ. Тиймээс Ц.Элбэгдорж шүүхэд итгэлтэй байгаа нь лавтай. 

“Ц.Элбэгдоржийн оймс гозолзох нь” гэж сонирхох баярлах, адгах хүн цөөнгүй байгаа байх аа. Харин энэ дүйвээнээр нэг л хүн мултарчих гээд байгаа юм. Тэр бол МАН, АН-ын аль алинтай бизнесийн эрх ашгаар гүн гүнзгий холбоотой, албан тушаалын томилгоог хэний ч Засгийн газрын үед шийдвэрлэгч одоогийн яриад “60 тэрбумын схем” гэгчийг хэдэн тэрбумаар нь зохион байгуулагч, МАНАН бүлгийн хамгийн гол толгойлогч төртэй холбоотой бүхий л хувьчлалын нууц ноёнтон Т.Бадамжунай юм. 

Ерөнхийлөгчийн сонгуульд хандивладаг мөнгийг нэр дэвшигчид биш түүнд аваачиж өгсөн олон хүн бий. Тэд хэзээ ч дуугарахгүй биз ээ. Учир нь хууль Т.Бадамжунайд үйлчлэхгүй олон жилийг элээжээ. Харин гэмт хэрэг бүхэн эдийн засгийн ул мөр үлдээдэг гэдэгчлэн бидний огт анзааралгүй өнгөрсөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улаанбуудайн худалдаа түүний орлогыг өдий жил зузаатгасаар ирсэн. Энэ бүхний араас чинээнд нь тултал эрэн сурвалжлах бүрт ном болохуйц зузаан материал хэдийнэ бүрдсэн. Үүнийг Тагнуулын ерөнхий газарт хүлээлгэн өгөх цаг болжээ. Холбогдох гэрчүүд нь амьд сэрүүн байгаа дээр, Т.Бадамжунай хил даван зугтахаар завдаад бүтэлгүйтээд “ороод ирсэн” дээр нь одоо шалгах цаг нэгэнт иржээ.

 Зугтахгүй гэсэн Ц.Элбэгдоржийг бус зугтахаар завдсан Т.Бадамжунайг бариад аваач. Нэр бүхий банкуудад хууль бусаар өгөгдсөн үүрэг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудал, “сахал” хочит үл үзэгдэгч Д.Эрдэнэбилэгээс эхлээд олон ээдрээний учгийг тайлах хүн бол тэр. Эгзэгтэй мөчид НИТХ-ын олонхийн саналыг авсан залууг одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжилж чадахгүй байгаа биз. Хэчнээн хэл аманд өртөж элдвээрээ хэлүүлсэн ч “Бадамжунайгийн” хүн гэгдэх сүүлийн 20 жилийн турш хотод бэлтгэгдсэн залуу чимээгүй сууж байгаад өрсөлдөхөөр боллоо. Эцсийн үр дүн нь ч бараг тодорхой. Энэ бол Т.Бадамжунай хэнтэй ч тохиролцож чаддагийн жишээ. Төрийн өмчийн хороонд газрын даргаар төрсөн охиноо томилуулж нэлээд тэссээр эцэст нь “татаж авсан” түүний “шарх аниагүй” байгаа нь тэр. Одоо Т.Бадамжунайтай “тохиролцдоггүй” цаг үе айсуй гэж найдаж байна. Гол нь түүнийг шалгах ёстой. Хуулийн өмнө дуудах ёстой. Үүнийг л шударга ёсны дэнс гэж үзье.

Оргилмаа

С.Амарсайханыг хотын даргаар томилохыг төлөөлөгчдийн 56.8% нь дэмжлээ
С.Амарсайханыг хотын даргаар томилохыг төлөөлөгчдийн 56.8% нь дэмжлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​