fbpx “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл өөрийнхөө хэн гэдгийг олон түмэнд харуулчих шиг боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 59 секунд

“Петровис”-ийн Ж.Оюунгэрэл өөрийнхөө хэн гэдгийг олон түмэнд харуулчих шиг боллоо

 Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “British School of Ulaanbaatar”  сургууль руу үл таних 20  гаруй хүн дайрч, сургуулийн захирал Ц.Ариунааг барьцаалж, хүч хэрэглэн түрэмгийлсэн балмад хэрэг гарчээ. Энэ талаар тус сургуулийн удирдлага бичлэг хийж, вэб хуудас, цахим хаягтаа тавьж, олон нийтэд цацсан байна.

“British School of Ulaanbaatar”  сургуулийн ТУЗ-ийн дарга, үүсгэн байгуулагч Ц.Ариунаа сошиалаар лайв хийсэн бөгөөд тэрээр “Хүндэт эцэг, эхчүүд ээ, сурагчид аа, гадаад сургуулийн багш нар чинь айгаад чемоданаа бариад онгоцны буудал явж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн чинь ангид танихгүй хүмүүс архи ууж, тамхи татаж байна. Уучлаарай, би юу ч хийж чадахгүй байна, уучлаарай”.

“Би сургуулийнхаа урд барьцаалагдаж, хүч түрэмгийлсэн хүмүүсийн дунд зогсож байна. Монголынхоо боловсролын салбарт монголын ирээдүй, хүүхэд, багачуудын төлөө энэ сургуулийг би үүсгэн байгуулсан. Яагаад өнөөдөр баян чинээлэг хүмүүс бидний хийсэн баялгийг, үр хүүхдийнхээ төлөө хийсэн бүтээн байгуулалтыг булаан дээрэмдэж байгаа юм. Энэ бол төрөөс дээрэмдэж авсан “НИК” компани биш. Энэ бол “Эрдэнэт”-д бензин шахаж байгуулсан “Петровис” компани биш.  

“Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл манай сургуульд хувь оруулсан нь үнэн. Гэхдээ тэр хүний 2.5 сая ам.доллар 30 хувь нь хүрэхгүй байсан. Тиймээс бид 7.5 сая ам.долларыг “Хас” банкнаас зээлж, энэ сургуулийг байгуулсан. Энэ сургуулийн 51 хувийг Ж.Оюунгэрэлд өгөхдөө би тэр хүнд итгэсэн. Ж.Оюунгэрэл намайг дараа нь ингэж дээрэмдэнэ гэж би бодоогүй. Өчигдөр 15.00 цагийн орчимд хорь, гучин хүн манай сургуульд орж ирээд багш ажилчдыг хөөсөн. Ямар ч шүүхийн шийдвэр гаргаагүй байхад хүч түрэмгийллээ. Иймээс төрийн гурван өндөрлөгт хандан тусламж хүсч байна” гэжээ.

Баттай эх сурвалжаас авсан мэдээлээр энэхүү үл ойлголцол, маргаан, дээрэм үүсэх болсон гол шалтгаан нь тус сургуулийн 51, 49 хувийн асуудлаар ийм асуудал үүссэн гэх мэдээлэл байгаа юм.

Тус сургуульд өнгөрсөн баасан гаригт оройн хичээл тарах үед хэсэг залуус  ирж, сургуулийн ажилчдыг хүчээр хөөн гаргаж, сургуулийг цоожилсоноор дээрх асуудал орой бүрий болтол үргэлжилжээ. Сургуулийн удирдлагуудын мэдэгдэж байгаагаар дээрх залуусыг “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл явуулсан гэх бөгөөд өдгөө уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.

Хэрүүүл маргааны гол бай болоод байгаа Петровис компани нь монголын толгой компаниудын нэг  гэдгийг олон түмэн сайн мэдэх байх.  Гэхдээ уг компанийн эзэн Ц.Оюунгэрэл гэгч хатагтай өөрийн эрхэлж буй энэхүү бизнесээ шударгаар өндийлгөөгүй гэдгийг ард түмэн бас сайн мэдэх байх. Тэрээр өөрийн хүч чадлаар байгуулсан гэх энэхүү компаниа энхрий хайрт намынхаа ивээл дор үүсгэн байгуулж, товчоор хэлэхэд хөдөлмөрлөж биш, үндэсний үйлдвэрүүдийн хууль бус хувьчлал, хөнгөлөлттэй зээл, тусламжаар бий болгосон гэдгийг олон түмэн сайн мэднэ.  Ямар сайндаа л жирийн олон түмэн өдгөө түүний оролцож буй “шаркын” нэвтрүүлгийг огтхон ч таашаадаггүй ба учир нь төрд бензин шахаж хөл дээрээ боссон энэхүү компаний эзэн ийм нэвтрүүлэгт оролцох ёсгүй гэж олон нийт үздэг юм.    

Харин Ц.Оюунгэрэл гэгч энэхүү хатагтай улсын хөрөнгөөр  баяжиж хөлжсөн хэрнээ сав л хийвэл, Монголын төрийг муулж суудаг нэгэн бөгөөд өдгөө бүр даварч өөрийн хөрөнгө оруулсан гэх хувийн сургуулийг дээрэмдэхээр санаархан гар хөл бологчидоо илгээж боловсролын салбарт хуруу хумсаа дүрж байгаа нь олон түмний нүдэнд даан ч муухай харагдаж байна. Эцэст нь хэлэхэд “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл гэгч энэхүү хатагтай өөрийгөө эрх мэдэл, далд явуулга, авилга хээл хахуулиар ажлаа явуулдаг этгээд гэдгээ ард түмэнд тодоос тод харуулчих шиг боллоо гэхээс өөр хэлэх үг даанч алга.  

Ж.Чингис 

BOLOD.mn

Н.Баяртсайхан: 2019 онд эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ
Н.Баяртсайхан: 2019 онд эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​