fbpx ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖИЙГ ОГЦРОХЫГ ШААРДЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 24 секунд

ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖИЙГ ОГЦРОХЫГ ШААРДЖЭЭ

ШШГЕГ-ын 461 дүгээр ангид саатуулагдсан хуульч эмэгтэй нас барсан хэргийн талаар хуульчдын төлөөлөл өнөөдөр (2019.02.27) мэдээлэл хийлээ. Тэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа. Учир нь төрийн тусгай хамгаалалттай газруудад удаа дараа гэмт хэрэг гарч, хүний амь эрсдэж байхад хуульзүйн сайд Ц.Нямдорж нэг удаа дуугарсангүй. Ард түмнээс уучлал гуйгаагүй, шалтгаан нөхцөлийг тайлбарлаагүй учраас түүнийг огцрохыг шаардав.

Тэрээр Хуульч Д.Оросоо “ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид хуульч эмэгтэй амь насаа алдсан уг хэрэг нь төрийн тусгай хамгаалалттай газар, төрийн байгууллагад амь насаа алдаж байгаа анхны тохиолдол биш гэдгийг онцолж хэлмээр байна. Төрийн хамгаалалттай, төрийн обьёоктод төрийн албан хаагч удаа дараа амь насаа алдаж байна. Зам тээврийн хөгжлийн яаманд удирдах албан тушаал хашдаг байсан хуульч бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан байсан. Нийслэлийн Дүүргийн ЗДТГ-ын удирдах ажилтан бусдад хутгалуулж гэмтэл авч байсан. Увс аймгийн хилийн 0311 дүгээр ангийн байлдагч амь насаа хорлосон гэх хэрэг гарсан. Дорноговийн Зүүнбаянгийн Цэргийн ангиын байлдагч бусдын үйлдлийн улмаас амь насаа алдсан байж болзошгүй хэрэг үүсээд шалгагдаж байна. Энэ мэт хэргээс харахад цуврал гэмт хэрэг шиг гэмт хэрэг Монгол улсад гарч байна. Энэ нь монгол улсын үндсэн хуулийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна. Монголын төр иргэнийхээ үндсэн эрхийг хамгаалж чадахгүй террорист шиг болчихлоо.

Хүний амьд явах эрх бол монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдын үндэс байна гээд заагаад өгсөн байдаг. Тиймээс бид Үндэсний аюулгүй байлдын зөвлөлд хандаж хүний амьд явах эрх, ялангуяа төрийн байгууллагад алба хашиж байгаа хүн төрийн байгууллагад гэм буруугаа шалгуулахаар очиж байгаа хүний амь нас эрсдээд байгаа энэ асуудалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхаарлаа хандуулж, яаралтай хуралдаж, зөвлөмж гаргаач ээ гэсэн байр суурьтай байна. Үүнийгээ бид албан ёсоор сонордуулга, уриалга байдлаар хүргэх болно.

Хууль зүй дотоод хэргийн салбарт ийм хэргүүд их гарч байна. Гэтэл ХЗДХ-ийн сайд энэ талаар ямар ч үг хэлсэнгүй, байр сууриа илэрхийлсэнгүй. Монгол улсад  гарч байгаа энэ гэмт хэрэгтэй тэмцэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхийг хангах чиглэлээр хангалттай ажил хийж чадахгүй байна гэж харж байна” гэв.  

Хуульч н.Болормаа “Монгол улсын засгийн газрын гишүүн ХЗДХ сайд Ц.Нямдорж төрийн байгууллагад онцгой обьёктод очиж амь насаа алдаад байгаа хүмүүсийн төлөө огцрохыг шаардаж байна. Амь насаа алдсан иргэд амь насаараа хохирч байхад ар гэр нь давхар, давхар хохирч эрх нь зөрчигдөж байхад энэ асуудалд ХЗДХ-ийн сайд яагаад мэдээлэл хийхгүй, ард иргэдээсээ уучлал хүсэхгүй байгаа. Яагаад шалтгаан нөхцлийг тодруулахаар хяналт тавьж ажилдаггүй юм бэ? Сүүлд гарсан хэрэгт холбогдуулан хэлэхэд цагдан хорихдоо ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүй хорьсон. Нас барснаас 7 цагийн дараа ар гэрийнхэнд нь мэдэгдсэн энэ үйлдлүүддээ яагаад тайлбар хийж, мэдээлэл хийхгүй байгаа юм бэ?

Энэ хэргүүдэд хяналт тавьж ажиллахгүй байна. Тиймээс ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг  огцрохыг шаардаж байна. Баривчлах саатуулах, цагдан хорих арга хэмжээг амьд явах халдашгүй байх эрхийн үүднээс энэ хуулиа илүү боловсронгуй болгох шаардлагатайг онцолж байна” гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ VS З.Энхболд
Л.Оюун-Эрдэнэ VS З.Энхболд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​