fbpx Хурандаа Б.Батсайхан авлигын хэргээр ял сонсоно, гэвч...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 51 секунд

Хурандаа Б.Батсайхан авлигын хэргээр ял сонсоно, гэвч...

Авлигатай тэмцэх газарт мөрдөгдөж дуусдаггүй хэргүүд гэж уул овоо шиг юм овоороод байгаа ажээ. Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар болон Батлан хамгаалах яамны зарим томоохон албан тушаалтнуудын хэргүүд бараг гурав дөрвөн жил тэнд дарагдаж байна. Харин ойрноос тэдгээр хэргүүдээс 2015-2016 онд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хурандаа Б.Батсайхан болон түүний хамсаатнуудын хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээр арай ядан шийдэх гээд дуншиж байгаа аж. Хурандаа Б.Батсайханыг мөрдөгч, прокурорууд нь эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгаж, өнгөрсөн оны намар тус шүүх рүү шилжүүлсэн боловч өмгөөлөгч нар нь элдэв янзын арга саам хэрэглэн шүүх хурлыг хойшлүүлсаар өдий хүрчээ. Б.Батсайхан нь анх Д.Дорлигжавыг Батлан хамгаалахын сайдаар томилогдон очиход Зүүнбаянгийн цэргийн ангиас суга дэвшин зөвлөхөөр нь ажиллан ахмадаас шууд хурандаа цолтой болж мандан бадарч явсан юм. Тэгээд дараа нь Д.Дорлигжавынхаа дэмжлэгээр Өмнөд Солонгосын цэргийн академид суралцсан боловч харамсалтай нь төгсөж ирээд яамандаа дэд сайд юм уу, эсвэл Төрийн нарийн бичгийн даргаас өөр ажил хийхгүй гэж томроод, сүүлдээ хүсэл шуналыг нь хөдөлгөсөн ийм том суудал олдохгүй болохоор нь цэргээс халагдаж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн дэргэд очоод, хар бор хамаг ажлыг нь амжуулж явсаар 2015 оны намар мань эрийн татаас хуйвалдаанаар генерал цолтой З.Болбаатарыг зайлуулан оронд нь  Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын зөөлөн сэнтийд заларсан байлаа. Гэвч хурандаа Б.Батсайхан нь Төрийн нарийн бичгийн дарга гэдэг энэхүү хариуцлагатай өндөр албанд томилогдсон өдрөөсөө эхлэн Батлан хамгаалах яамныхаа төсвийн хөрөнгө мөнгө рүү хуруу хумсаа зоож эхэлжээ. Түүний хувьд ердөө л авч идэх шуналаа гүйцээхийн тулд тус албыг эртнээс мөрөөдөн Ч.Сайханбилэгийг бараадаж явсан юмсанж. Тэгээд Төрийн  нарийн бичгийн даргын албан тушаалаа ашиглан эхнэрийнхээ Тэрэлж дэх амралтын газар, аялал жуулчлалын компанийг Батлан хамгаалах яамнаас санхүүжүүлэх зэргээр туйлж өгчээ. Тухайлбал, эхнэрийнхээ тэрхүү амралтын газарт засвар хийлгэх нэрээр тус яамны санхүүгээс 109.4 сая төгрөг дур мэдэн шилжүүлсэн байв. Мөн эхнэрийнхээ аялал жуулчлалын компаниар дамжуулан БХЯ-аас зарласан хэд хэдэн тендерийн мөнгийг авч завшсан байна. Гэвч түүний шунал үүгээр зогссонгүй. БХЯ-ны харъяа “Дуулга” студийн байрны засвар, Офицерүүдийн ордны “Соёмбо” танхимыг шинэчлэх, Батлан хамгаалахын их сургуулийг тохижуулах гэх зэргээр цаашаа хөвөрч өгсөн байх юм. Хурандаа Б.Батсайханы эдгээр хэргүүдэд хамтрагчаар оролцож хөлд нь чирэгдсэн хэд хэдэн хүн одоо хуйхаа маажин, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр орох газраа олж ядан гудамж хэмжээд явж байгаа аж. Жишээлэхэд, Барилгын цэргийн 017, Орхон аймаг дахь барилгын цэргийн 110 дугаар ангийн захирагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бэлтгэл хурандаа Л.Балдан-Очир болон иргэн Г.Сугар нар нь хам хэрэгт ялагдагчаар татагдан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн үүдийг сахиад сууж байна. Б.Батсайханыг олон жил дэргэдээ авч ивээн тэтгэж байсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь Дубайн луйврын гэрээ, авлига хээл хахуулиар бас мөрдөгдөж байгаа билээ. Ороо нь ороогоороо, жороо жороогоороо гэгчээр тэд анхнаасаа л албан тушаалаа ашиглан хууль бусаар хөрөнгөжиж, авлигаар угжуулахын төлөө хамтарч ажиллаж байсан нь энэ бүхнээс одоо илэрхий болоод байна. Хурандаа Б.Батсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр мөрдөгчдийг элдэв янзаар аргалаад өнгөрөх санаатай хэргийг сунжруулж байсан бол сүүлдээ шүүхэд нөлөөлөх гээд шүүх хурлыг удаа дараа хойшлуулж байгаа ажээ.

О.Баяр

Шуурхай.мн 

Цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг агаарын урьдчилсан мэдээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​