fbpx Өмд тайлсан хэрэг буюу есөн жилийн ял
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 0 секунд

Өмд тайлсан хэрэг буюу есөн жилийн ял

Шоронгоос Б.Дашзэвэг найз маань захиа ирүүлжээ. Б.Дашзэвэг гэдэг маань өнөөх л орой болгон телевизээр ярьж байдаг, олны танил Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч, доктор профессор Бизъяагийн Дашзэвэг шүү дээ. Тэрбээр өнөөдөр далан хэдэн насандаа өргөст торны цаана сууж байгаа юм. Яаж зовж шаналж сууж байгаагаа Б.Дашзэвэг найз маань бичсэн байна. Ердөө л хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйн хөрч хөлдөх шахсан өвдгийг дулаацуулахаар өмдийг нь тайлсан “хэрэг” шүү дээ. Монголын шүүх түүнд есөн жилийн ял халдаасан юм. Дээд шүүх гурван жил болгосон.

Гадаа хаврын урь орсон ч хүйтний эрч буугаагүй  л байна. Муу нөхөр минь шоронгийн мухарт, энэ хүйтэн орчлонд яаж зовж шаналж байгаа бол гэхээс элдвийн зүйл сэтгэлд орж ирэх юм даа. Б.Дашзэвэг найзыгаа би сайн мэднэ. Сэтгүүлзүйн өнөр бүлд бараг нэгэн үед багтсан учраас зан чанар, амьдрал уран бүтээлийг нь би мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ. Монголыг дэлхийд таниулахаар зүтгэж ирсэн цөөн хэдэн сэтгүүлчийн нэг. НҮБ–ын хуралдааны их танхимаас, НАТО–гийн төв штаб, Варшавын гэрээний байгууллага, үе үеийн олимпын наадмаас, Сансарын хөлгийн гарааны талбайгаас, олон улсын уулзалт ярианы танхимуудаас хэн сурвалжилж, бидэнд хүргэж байлаа даа. Тэр хүн бол Б.Дашзэвэг. Тэр зөвхөн сэтгүүлч биш, “Ай даа хүмүүс минь амьдрах сайхан, Амьдын хорвоо доо энэ л үнэн шүү...” гэхчилэн олон арван шүлэг, дууны үг бичсэн нэртэй зохиолч билээ. Өнөөх “Амьдрах сайхан хорвоо”-доо өнөөдөр өргөст торны цаана сууж байна гэхээр хэний ч сэтгэл хямармаар л юм даа. Б.Дашзэвэг маань болсон явдлыг захидалдаа дэлгэрэнгүй бичжээ. Цас бороо хольж орсон тэр нэгэн жихүүн өдөр Шадивлангийн зусландаа очсон гэнэ. Ахмадын баярын өдөр, олон жил айл аймаг явсан н.Батмөнх сахиулындаа очингоо зуслангаа эргэж, цэвэр агаар амьсгалсан аж. Нөхдүүд баярын өдөр уулзсаных нэг шил юм задалж хүртсэн гэнэ. Б.Дашзэвэг бол ямар ч үед, төрийн хүлээн авалтад ч гурваас илүү хундага уудаггүй хүн л дээ.

Тэр л зарчмаа барьсан аж. Энэ үед зуслангийнх нь хашаанд үхэр орж ирснийг н.Батмөнх хөгжлийн бэрхшээлтэй охин гурвуулаа хөөж гаргахаар цас бороон дундуур нэлээн хөөцөлдсөн юм билээ. Бүгдээрээ л их өвсөн дунд өвдөгнөөс доош норчихоод чичирч байсан гэдэг юм. Б.Дашзэвэг маань эмэгтэйг гэрт нь дулаан газар оруулаад гутал өмдийг нь тайлах гэсэн чинь хөл нь шагайгаараа эргэчихсэн учир доошоо тайлж болсонгүй. Тэгэхээр өмдийг нь дээрээс нь тайлж норсон өвдгийг нь дулаацуулах гэтэл н.Батмөнх ороод ирж. Тэрбээр нэлээд халмаг байсан учир “Охины өмд тайллаа. Хүчирхийлэх гэсэн” гэж маргалджээ. Далимдуулаад Б.Дашзэвэгээс архины мөнгө нэхсэн гэнэ. Болсон явдал ердөө л энэ. Б.Дашзэвэгийн бичсэнээр бол эмэгтэйг хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан зүйл ердөө байхгүй. Өмдийг нь тайлж, өвдгийг нь дулаацуулах гэсэн л буруутай юм билээ. Үүнээс хэд хоногийн дараа ирсэн чинь н.Батмөнх том охиндоо хэлээд, охин нь хууль хяналтын байгууллагад хандаад, шүүх цагдаа тэр доор нь шийдэж, сэтгүүлчийг есөн жил хорих ялаар шийтгэдэг байгаа. н.Батмөнхийнхөн, оройтсон хойно нь гэмшсэн гэсээн. н.Батмөнх, шүүх хурлын шийдвэрийг сонсоод “Өндөр настай Дашка ах яаж амьд гарах вэ.

Би наана нь үхэх хэрэгтэй, хүний нүүр харах арга алга” гэж үглэсээр гэртээ боож амиа хорлосон аж. н.Батмөнхийн том охин Б.Пагма нь “Аавын хэл гэснээр л би мэдүүлж ярьсан. Дашка ах, дүүгийн өмдийг шувталсан гэдэг ч худал байх гэж би боддог. Бид Дашка ахыг сайн мэднэ ээ” гэх мэтээр гэмшин ярьж байсан гэнэ. Болсон явдал ердөө л энэ. Тэгээд шүүгч “Хүчирхийлэхийг завдсан” гэдэг зүйл ангиар есөн жилийн ял оноож, Дээд шатных нь шүүх гурван жил болгосон.  Б.Дашзэвэгийнхээ шоронгоос бичсэн захиа шүлгүүдийг өмнөө тавьчихаад элдвийн зүйл бодож сууна. Өмд тайлсан хэрэг, миний хувьд сонссон хоёр дахь хэрэг юм. Оюутан ахуй цагтаа зуны амралтаар нутагтаа очсон чинь “өмд тайлсан хэрэг” ид шуугиж байлаа. Манай Сайншандад эрэгтэй хүний дансанд явдаг боловч яг эмэгтэй хүн шиг хувцасладаг, үг яриа, намба төрх нь эмэгтэйрхүү хоёр хүн байсан юм. Манай сургуулийн дүрсгүй багачуул нэгнийх нь өмдийг тайлж харчихаад зугтаачихсан юмсанж. Энэ шуугиан хэдэн сар үргэлжлээд, дунд сургуулийн захирал нөгөө хүүхдүүдийг тушаалаар донгодоод л өнгөрсөн. Өмд тайлсан хоёр дахь тохиолдол энэ. Надад бол арай л ахадсан шийтгэл шиг бодогдоод байгаа юм. Би Б.Дашзэвэг андыгаа арван хуруу шигээ мэднэ.

Юм үзэж, нүд тайлсан сайхан залуу байсан. Тийм насандаа өмд гутлын хэрэгт холбогдоогүй анд маань дал хол гарчихаад, эцгийнх нь дэргэд, хөгжлийн бэрхшээлтэй охиныг нь хүчирхийлэх гэж баймааргүй л юм даа. Харин, их өрөвч зөөлөн сэтгэлтэй, хэнд л бол тус болох гэж явдаг, цагаан цайлган сэтгэлтэй хүн гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Харамсмаар явдал болоход хамгийн түрүүнд л Б.Дашзэвэг маань хөдөлж байдаг л даа. Тэгээд ч, эмэгтэйн хөрч хөлдөх шахсан өвдөг шилбийг дулаацуулах гэсэн бол уу гэж бодож сууна. Шүүх хуралд гол гэрч н.Батмөнхийг яагаад биеэр нь оролцуулаагүй юм бол, тухайн үед байгаагүй том охиных нь мэдүүлгээр яагаад шийдэж байгаа юм бол, гол хариуцагч эмэгтэйг шүүх хуралд оролцуулсан уу, үгүй юу, тэр хүн юу гэж мэдүүлдэг юм бол гэсэн олон асуудал бүдэг, бүүдгэр л байх юм. Би бас, шүүх прокурорынхонд Б.Дашзэвэгээр шүүмжлүүлж байсан ч юмуу, хувийн өш хонзонтой хүн нөлөөлсөн биш байгаа даа гэх мэтээр янз бүрээр л бодох юм даа. Чухам үнэн бол Дашзэвэг маань бидний л адил ядуу сэтгүүлч. Хууль шүүхийнхэнд бэлэн аваад өгчих мөнгө төгрөг байхгүй.

Тэгээд л “шоронгийн хадаас” боллоо гэх хүн олон таарч байна.Ер нь шүүх прокурор гэдэг хүчингийн хэрэгт, яг Б.Дашзэвэгт хандсан шигээ чанга хатуу хандаж байгаа юу гэдгийг сонирхож байгаа юм. Өнгөрсөн онд хүчингийн гэмт хэргийн 376 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байх юм. Үүний зөвхөн 51 хувь нь шүүхээр шийдэгдсэн байна. 49 хувьд нь ямар нэг шийтгэлгүй ял завшаад өнгөрчээ. Ер нь ийм төрлийн хэрэг жилд дунджаар 300 гаруй л гардаг юм байна. Шийдвэрлэлт нь дунджаар 47 хувьтай байдаг аж. Энэ 47 хувьд л Б.Дашзэвэгийн есөн жилийн ялтай хэрэг явж байх юм. Цаад 53 хувь нь яасан бэ. Дандаа их мөнгөтэй баячууд, хуулийнхны танил тал, өндөр дээд албан тушаалтнууд байсан уу. Ийм л асуулт өөрийн эрхгүй тавигдаж байгаа. Намайг гүтгэлээ барилаа гэж заргалдаж магадгүй.  Өмнөө байгаа энэ олон баримтаас би хоёрхоныг авъя. УИХ–ын хоёр гишүүн эмэгтэй хүн хүчиндсэн, эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэн тэр байтугай хөнгөн гэмтэл учруулсан гэж хичнээн сар жилээр яригдав даа. Бараг л телевиз нээх болгонд энэ хүчингийн хэргийг ярьдаг байлаа. Салтаа саамаа ил гаргачихсан, шалдан нүцгэн хүний зураг гардаг байлаа. Өнөөдөр тэд ямар ч ял эдлээгүй, зүгээр л явцгааж байгаа.  

Тэгэхэд далан хэдэн настай зохиолч сэтгүүлч өвгөн “өмд тайлах” хэргээр шоронгийн мухарт хоригдож байдаг, сонин байгаа биз. Өөр нэг баримт авъя. “Очир” төвийн аллага гэж аймшигтай хэрэг гарсан. Хувийн баар цэнгээний газарт бүлэг алуурчид 13 настай охинд архи цутган өгч, согтоогоод хүчиндэж хөнөөжээ. Үүнийг хууль шүүхийнхэн олон сар мартагнуулж байгаад саяхан шийдэж, алуурчин хоёр залууг бүх насаар нь хорихоор шийтгэлээ. Давж заалдсан ч тусыг эс олов. Цааз ялыг устгасан болохоор энэ хоёрт бол таарч тохирох ялыг нь өглөө гэж олон түмэн баяртай байгаа. Гэвч энэ хэрэгт хардлага дагуулсан олон зүйл бий. Эхлээд алуурчдыг гурван хүн байсан гэж сонинд гарсан. Нэг нь тэр доороо гадаадад оргон гарсан гэж мэдээлсэн. Тэр хүн яасан бэ. Хэн нэг дарга даамлын хүүхэд, гол алуурчныг нь гадаадад гаргачихаад үлдсэн хоёрыг нь яллаж байгаа юм биш байгаа даа гэсэн хардлага хүмүүсийн дунд байсаар л байгаа. Нөгөө нэг тал нь “Очир” төв. “Очир” төвийг хааж удирдлагыг нь ялал гэж олон түмэн шаардаад байгаа. Хөзөр даалуу тоглуулчихсан айлыг мөрийтэй тоглоомын байр бэлдсэн гээд шийтгэж байгаа.

Тэгтэл ямар ч хяналтгүйгээр согтууруулах ундаа борлуулж аймшигтай аллага үйлдэхэд хүргэсэн “Очир” төв буруугүй юу. Үүнийг хэн хамгаалаад удирдлагыг нь ял шийтгэлгүй өнгөрөөж байгаа юм. “Ард нь УИХ-ын гишүүн байгаа” гэж баахан бичигдсэн. Хэрэв тийм бол тэр хүмүүст яагаад ял халдааж болоогүй юм гээд хүчингийн хэрэгтэй холбоотой асар олон хэрэг хуулийн байгууллагынхны хуйвалдаанаар дарагдаж байна. Тэгэхэд, ухаан санаа нь орон гаран болсон, хөөрхий нэг өвгөнийг хүчингийн хэрэгт холбогдуулж есөн жилийн ял тулгачихаад сууж байгаа шүүх прокуроруудыг харахаар дэндүү алагчлал харагдаад байх юм. Монголын нэрт зохиолч сэтгүүлч Б.Дашзэвэг маань энэ хатуу хүндийг даалгүй шоронд үхэх байх л даа. Тэгээд ч үхэхийн өмнө надад захидал бичиж, шүлэг зохиолоо явуулсан болов уу. Одоогоос нэгэн жарны өмнө миний найз Тангадын Галсан “Арвай хээр” найраглалдаа “Өнгө мөнгө хоёр, үнээ хэзээ алдах бол. Өөдгүй хуурамч сэтгэлийн үр хэзээ тасрах бол” хэмээн бичиж байсансан. Тэгсэн чинь өнөөдөр “өнгө мөнгө” хоёр улам үнэд орж, “өөдгүй хуурамч сэтгэл” улам хүчээ авлаа. 

 

Эх сурвалж: www.Dardas.mn

Дуучин Э.Энх-Эрдэнэ: Баярцогтод ард түмний хандиваар боссон 2 өрөө байрны түлхүүр гардууллаа
Дуучин Э.Энх-Эрдэнэ: Баярцогтод ард түмний хандиваар боссон 2 өрөө байрны түлхүүр гардууллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​