Өнөөдөр "Эко Алтан Заамар" компанийн уурхайн хана нурж 10-аад машин дарагдан жолооч нар амь насаа алдсан хэрэг гарчээ. Хэргийг нуух гэж жолооч нарыг хөл хорионд оруулан, утаснуудыг хурааж бна гэсэн мэдээллийг ойрын эх сурвалж өглөө.
Харин энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Төв аймгийн цагдаагийн байгууллагад 17.50 цагт дуудлага ирсэн. Цагдаагийн бие бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж байна" гэлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 4 хүн нас барж 2 хүний биеийн байдал хүнд байна гэлээ.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.