Мэргэжлийн сүмо бөхийн холбооны хурал өчигдөр боллоо. Уг хурлаар "Харүмафүжи, Таканоива" нартай холбоотой хэргийг хэлэлцсэн бөгөөд холбооны тэргүүлэгчид хэвлэлийн хурал хийжээ.
Холбооны хурлаар хэргийн газар хамт байсан Хакүхог нэг сар хагасын цалингаар, Какүрюүг нэг сарын цалинг нь хасах шийтгэл оноосон байна.
Таканоивагийн багш Таканохана оякатад өчинлөо ямар нэгэн шийтгэл оногдуулаагүй ба түүнд ямар шийтгэл оногдуулахаа шийдэж амжаагүй юм байна. Харин Харүмафүжигийн багш Исэгахамаг Сүмогийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс хассанаас гадна мөнгөн торгууль оногдуулжээ.