fbpx Цэргийн албанаас үсчний замналаа эхэлсэн П.Дашдулам бүсгүйн амьдралын түүх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
17 минут 30 секунд

Цэргийн албанаас үсчний замналаа эхэлсэн П.Дашдулам бүсгүйн амьдралын түүх

2005 он хүртэл цэргийн албанд хүчин зүтгэж явсан хөдөлмөрч П.Дашдулам бүсгүйг "БҮТЭЭЛЧ ЭЭЖ" цувралдаа онцолсон юм. Эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч түүнд тулгарсан асуудал нь цэргийн ангид үсчин байхгүй явдал байв. Ажлынхаа хажуугаар үс засч, нүүр будах шаардлага тулгарсан гэдэг. Үсчин болно гэж зүүдлээ ч үгүй явсан тэрээр хүнийг гоё болгох хүсэлдээ хөтлөгдөж хотын зүг хүлгийн жолоо залах шийдвэр гаргажээ.

Үсчингийн сургалтанд суралцаж эхэлсэн нь амжилтын зүг хөтөлж, адал явдал дунд өнгөрүүлэх боломжийг олгосон байна. “Би гоо сайханч, үсчингийн сургалтад суусан. Үсчин хийх сонирхолтой байлаа. Тэгээд л 2006 оноос өнөөг хүртэл 13 жилийн турш ажиллаж байна” гэсэн юм. Алдаа оноо уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл хамт оршиж хүн амжилтанд хүрдэг. Зориод ирсэн хүн бүхний сэтгэлд нь нийцтэл гоё болгохын төлөө зүтгэдэг тэрээр шүүмжлэлийн үгсийг тун ч бага сонссон гэнэ. Учир нь  хүний үсийг уйгагүй засч, улам сайхан болгохын тулд хэдэн цагийг ч зарцуулдаг байсан аж. Сэтгэл шингэсэн бүхэн сайхан болдог. Үйлчлүүлэгчийнхээ санаанд хүртэл засч, аз жаргалаар дүүрэн өдрүүдийг өнгөрүүлдэг байсан талаараа эелдэгхэн инээмсэглэн хэлэв. Арав гаруй жилийн турш ажлын байр түрээсэлж, цаг наргүй, цалин орлого бага гэж гололгүй зорьсон зүйлдээ үнэнч байсан тэрээр өнөөдөр өөрийн гэсэн үйлчлүүлэгчид, салонтой болжээ.

Хүүхдийн инээх, уйлах дуу цангинсан газар л аз жаргал оршдог нь хүмүүний амьдралын утга учир. “Хүүхэд хүнстэйгээ ирдэг” гэж хэлэх П.Дашдулам найман жилийн хугацаанд гурван хүү, нэг охин төрүүлж, өсгөж яваа ээж хүн. Дөчин нас хүрэхээсээ өмнө дөрвөн сайхан үрийн зулай үнэрлэсэн тэрээр ажил амьдралын алийг нь ч цалгардуулахгүй байхыг хичээдэг гэнэ.

Хүүхдүүдээ нэг сар хүртэл нь харчихаад ажилдаа орсон түүний арын албыг хань, хадмууд нь хариуцдаг. “Хайраар дүүрэн газрыг л гэр бүл гэдэг. Ар гэр, ажлаа хамтад нь зохицуулж явна. Өнөөдөр амжилттай ажиллаж, амьдарч яваа минь хань, аав ээжтэй нь минь салшгүй холбоотой. Маш их баярлаж, ачийг нь хариулахсан гэж хичээж явна.  Өсгөж хүмүүжүүлсэн ээж, өтөл буурал болсон ч үргэлж  тусалж, дэмжиж үрсийг минь харж, хандаж, халамжилж, хайрлаж байгаа ханийнхаа сайхан ээжид баярлаж явдаг” гэлээ. Түүний ажил өглөө хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөхөөс эхэлнэ. Албанд нь хүргэж өгсөн завгүй ээж ажлынхаа зүг яаран ирж, цаг авсан үйлчлүүлэгчдийнхээ үсийг гоё болгох хариуцлагатай хирнээ хамгийн сайхан мэдрэмж авдаг ажилдаа анхаарал хандуулна.

Үс сайхан бол зүс сайхан гэдэг үг бий. Үйлчлүүлсэн хүмүүсийнхээ сэтгэлд нийцтэл гоё болгох нь түүний эрхэм үүрэг. “Үнэхээр сайхан болжээ. Танд баярлалаа” гэх чин сэтгэлийн үгсийг  сонсч, аз жаргалтай инээмсэглэлийг үргэлж хардаг азтай нэгэн. Үсчин бүсгүйг зорьж ирэх хүн олон.  “Тань дээр ирэх гэж цалинтай ээжийнхээ мөнгөнөөс хуримтлал үүсгэсэн. Та намайг өөрчлөөд өгөөч” гэх үйлчлүүлэгчид гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийн төлөөлөл түүний байнгын үйлчлүүлэгчид. Олон сар, жилийн турш үр хүүхдүүддээ анхаарал хандуулаад өөрийгөө умартсан ээжүүдийг өөрчлөөд зогсохгүй урмын сайхан үгсийг хэлж, “үс болон давхар сэтгэлийн  засал” хийгээд явуулдаг гэнэ. Тэрээр энэ талаараа “Миний цахим хуудсаар дамжуулж ээжүүд цаг аваад хүрээд ирдэг. Хүүхдээ хүнд харуулчихаад хөөрхөн болох гээд зориод ирнэ. Олон нялх хүүхэдтэй ээж тэр бүр өөртөө зав гаргах ямар ч боломжгүй байдаг. Сэтгэлээр унасан, гэр бүлд нь ямар нэгэн асуудалтай ээжтэй харилцан ярилцаад өөрийнхөө хэмжээнд сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Тиймээс илүү их хичээж, үсийг нь гоё болгохыг л зорьдог. Хямдралтай үнээр хийгээд өгөх тохиолдол ч бий. Үсийн засаад дууссаны дараа их баярлана. Тэвэрч аваад л “Даашка эгчээ маш их баярлалаа. Үнэхээр гоё болжээ” гэх үгийг сонсохоор аз жаргал, эрч хүч, илүү ихийг хийх хүсэлтэй болдог доо” гэсэн юм.

Хорвоо дээр хүн баярлуулах шиг сайхан зүйл хаасан билээ. Хүнд хамгийн сайхан мэдрэмжийг өгч чин сэтгэлийн урмын  үгсээр өөрийгөө төдийгүй үйлчлүүлэгчдээ усалж яваа П.Дашдуламтай үс арчилгааны болон ажил мэргэжлийнхэн талаар цөөн хором хөөрөлдсөн юм.

-Олон хүүхэдтэй ээж энэ их ажлыг амжуулж байгааг хараад таниар бахархах сэтгэл төрлөө. Таныг маш завгүй хүн гэж сонссон. Нэг өдрийнхөө ажил, амьдралын талаар ярилцлагаа эхлэх үү?

-Би дөрвөн сайхан үртэй эх хүн. Одонгийн болзлыг найман жилийн хугацаанд хангалаа. Өнөөгийн нийгэмд ажил хийхгүй л бол амьдрахад хэцүү шүү дээ. Тиймдээ ч хүүхдүүдээ сар болгоод ажилдаа орсон. Хадмууд, хань минь миний арын албыг сайн хариуцдаг. Тэд минь туслахгүй бол би санаа амар ажиллаж чадахгүй шүү. Маш их баярлаж явдаг. Өглөө эрт босож хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгснөөр ажил минь эхэлдэг. Тэгээд л ажлынхаа зүг яарна. Цаг авсан үйлчлүүлэгчийнхээ үсийг тайрч, будаж,, хүссэн үйлчилгээг нь хийж өгдөг.  Хөдөлмөрч хүний хөлс урсч аливаа зүйлийг сайн хийж амжилтанд хүрдэг, гэдэг . Итгэл даах сэтгэл зүйтэй хүмүүсээр багаа бүрдүүлж ажиллаж байна. 20 гаруй гарын шавьтай болсон. Шавь нараа дэмжиж тусалж, ажиллахыг л хичээдэг.

-Алдаж, онож, хийж бүтээсэн хүн сайн суралцагч болдог гэж боддог. Хийх тусам л сайжирдаг. Анх үсчнээр ажиллаж байхдаа алдаа хэр гаргаж байв. Одоо ч танд мартагдадгүй дурсамж бий юу?

- Намайг зориод ирсэн хүний үсийг сайхан болгоод гаргахыг л хичээдэг. Мэдлэг, мэдрэмж хосолж үсчин хийнэ. Тухайн үйлчлүүлэгчид таалагдахгүй байгаа нь царайны хувирлаас  мэдэгддэг. Толгойгоо хаялаад, гараараа оролдоод зүгээр суудаггүй. Тийм хүмүүсийн үсийг өөрийнхөн санаанд нийцтэл засч өгөөд гаргана. Энэ үед харилцан ярилцаж, хамтдаа гарц гаргалгааг хайдаг. Өөрөөс нь асууж, санал бодлын сонсоно.  Танд тэгвэл зохино тэгэх үү, ингэхүү гээд л харилцан ярилцаад гоё болгож өгдөг дөө.  Үсчингээр ажиллаж эхэлж байх үед спорт засалт хийсэн. Гэтэл нэг эгч энэ спорт засалт юм уу гээд загнаж байсан. Тэр үеэс өнөөдрийг хүртэл эгч бид хоёр найзууд болсон. Байнга л ирж үйлчлүүлдэг болсон доо. Алдадгүй хүн гэж байдаггүй. Тиймээс алдаагаа ухамсарлаж, уучлалт гуйх л хэрэгтэй.  Үйлчлүүлж байгаа хүмүүс маань тухайн үеийнхээ сэтгэлзүйн байдлаар харилцдаг л даа. Тэрийг ойлгоод харилцан ярилцах хэрэгтэй гэж боддог.

-Мэдрэмж, мэдлэг хосолсон хүн л үсчин хийдэг байх. Тухайн хүнийг өөрчлөхийн тулд гоо сайхны талаар их мэдлэг хэрэгтэй. Хүний үс засахад мэдрэмж маш чухал юм шиг санагддаг?

-Тухайн үйлчлүүлэгчийнхээ үсийг яаж засвал зохих вэ гэсэн бодлоос л ажил эхэлнэ. Үс будахдаа хүртэл тоо боддог. Будгийн процентийн найрлага маш чухал.  Харилцан ярилцаад хэрхэн засч янзалбал гоё болох шийдвэрт хүрдэг юм. Гоо зүйн мэдлэг, мэдрэмж ч  чухал.

-Зураг будахдаа усан будгаас өөр өөр өнгийг гаргадаг. Үсчин ч мөн адил найруулж өнгө гаргана. Тоо хүртэл давхар боддог гэлээ?

-Тухайн хүний сэтгэлд нийцтэл үйлчилгээ үзүүлэхэд будаг түрхээд болчихдог юм биш. Тийм өнгийг оруулахдаа төдөн грамм, тийм хувиар, тэгж найруулж буддаг гэдгийг эхлээд тайлбарлаж өгдөг.  Зарим үйлчлүүлэгчид шууд нэг будаад, бор, шаргал, цайвар өнгө орно гэсэн ойлголттой байдаг. Үйлчлүүлэгчдийнхээ үсийг үзэж байж ямар өнгөөр будах эсэхийг шийднэ. Гэмтэлтэй үстэй бол тод өнгөөр будвал хугарч унах эрсдэлтэй. Тиймээс харилцан ярилцаж, үсэнд нь тохирсон, өөрт нь зохих өнгөөр л буддаг. Гэмтэлгүй үстэй хүн бараг л байдаггүй. Тэгэхээр дараа нь гарах үр дагаврын харгалзан үзэх шаардлагатай.

-Үсчид  эмэгтэй, эрэгтэй гээд ангилаад засаад байдаг юм шиг санагддаг. Та  л гэхэд эмэгтэй үсийг түлхүү засдаг. Үсчний замналаа эмэгтэй үс засч эхэлсэн үү?

-Анх бол хослуулаад л засчихдаг байлаа. Харин одоо эмэгтэй үсний төрөл бүрийн үйлчилгээг хийдэг.  Миний сонирхол бол эмэгтэй үс засах. Гэхдээ зориод ирэх эрчүүдийн үсийг засч өгөөд гаргадаг.

-Монголчууд бид жилийн дөрвөн улиралд хувцсаа зохицуулж өмсдөг. Тэгвэл үсээ ч мөн адил улирал бүрт зохицуулан арчлах ёстой байх?

-Эрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг  учраас үсээ сайн арчлах шаардлагатай. Учир нь үс ч бас амьтай. Амин дэм, уураг, тэжээл хэрэглэх ёстой. Бид өдөр бүр хоол иддэг. Тэгвэл үсээ ч бас амин дэмээр хооллох хэрэгтэй.  Улиралд зохицуулан үсээ арчилна. Үйлчлүүлэгчид ч мөн адил тийм бодолтой байдаг. Өвөл болохоор илүү их тэжээл өгөх уургийн эмчилгээ хийлгэж, үсээ эрүүл зөөлөн болгож амраах  тал дээр анхаарал хандуулдаг. Харин хавар, зун, намрын улиралд үснийхээ өнгийг өөрчилж, тодруулах сонирхолтой байдаг.

-Үсэндээ сайн, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэж боддог. Гэхдээ тохирсон бүтээгдэхүүнээ л хэрэглэх чухал байх. Таны хэрэглэдэг бүтээгдэхүүнийг сайн гэж сонссон. Хэр үр дүнтэй вэ?

-Манайх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэндийг албан ёсны борлуулагчаас нь захиалж авч хэрэглэдэг.  Уурагны эмчилгээ бол үр дүн сайтай. Нэг ирсэн хүн дахиад л хүрээд ирдэг.  Манайхаар үйлчлүүлсэн хүмүүст уурагны эмчилгээг давхар хийж өгдөг. Үнэхээр үр дүнтэй.

-Үс эрүүл бол бие эрүүл гэдэг. Гэрийн нөхцөлд бид үсээ хэрхэн арчлах ёстой вэ?

-Үсээ сайн угаах хэрэгтэй. Өөрийнхөө үсэнд тохирсон шампунь  , ангижруулагчийг зөв сонгож хэрэглэх шаардлагатай. Сайн гэж рекламдсан бүхнийг авч хэрэглэх хэрэггүй. Зөвхөн өөрийн үсэнд тохирсон бүтээгдэхүүнийг  л сонго. Үсэндээ ямар ч бүтээгдэхүүн үлдээхгүйгээр сайн угааж усаар зайлж, цэвэрлэх хэрэгтэй. Тэгж байж үсний бохир арилна. Бохирдлоо дутуу угааж арилгаж чадахгүй бол хуйхны бөглөрөл үүсдэг. Үүнээс шалтгаалаад үсний уналт ихэсч, ургалт зогсоно. Элдэв янзын бүтээгдэхүүн түрхэхдээ гол нь биш. Эхний ээлжинд үсээ сайн угаа. Та  үсээ зөв угааж чадвал үс улам л гоё болдог.

-Үсээ хэд хонож угаах ёстой вэ. Өдөр бүр л угаавал сайн гэж боддог хүмүүс байдаг юм билээ?

-Үсийг хоёр эсвэл гурав хонож угаах ёстой. Долоо хоногт хоёр удаа  угаахад хангалттай байдаг юм. Хүний үс тослогдох тусмаа л эрүүлждэг гэх судалгаа хүртэл бий. Гэтэл үс тослогтлоо угаая гээд угаачихдаг.  Уг нь гарч буй тосноос үс тэжээл авч байдаг. Ойр ойрхон угаах тусам хүний тосны булчирхайн ажиллагаа  мууддаг. Тэгэхээр тэнцвэр бланс алдагдаж, үс хуурайшиж, хугарч унана. Өдөр бүр угаадаг хүний үсний ширхэг их нарийн харин хэд хонож угаадаг хүний үс бүдүүн ширхэгтэй эрүүл байдаг. Тэгэхээр долоо хоногт долоон удаа угаах шаардлагагүй.

-Уургийн эмчилгээ хэрэглэх нь үр дүнтэй гэсэн. Яг ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Үсний тос арван удаа хэрэглэсэнтэй тэнцдэг. Маш сайн амин дэмтэй. Долоо хоногт нэг удаа хэрэглэчихсэн байхад үс эрүүлжиж, гоё болно. Гэрийн нөхцөлд ч зөв хэрэглэж чадвал үр дүнтэй. 

-Үсний ургалт зогсчихлоо. Яаж ургуулнаа гэж ярих хүмүүс олон байдаг. Чухам юунаас болоод үс ургахаа больдог вэ?

-Хүний үс өдөрт 50-100 ширхэг унах ёстой. Гэхдээ уналтын болон ургалтын үе гэж бий. Хүний үс гурван үе шаттайгаар ургадаг.  Мэдэгдэхүйц унаж эхлэхэд хуучин үс гуужиж унаж шинэ үс ургаж эхлэх гэж байна гэсэн үг л дээ. Хуйхны бөглөрөл үүсэхээр үсний ургалт илт зогсдог. Агаар орчны бохирдол мөн дутуу угааснаас үүсдэг. Тэгэхээр сардаа нэг, хоёр удаа хуйхаа цэвэрлэгээний эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

-Үс унаад байна. Тариа хийлгэж байна гэдэг. Үс уналт нь ядаргаа сэтгэлзүйтэй холбоотой юу?

-Үс унах нь маш олон зүйлтэй хамааралтай. Сэтгэлзүйн байдал, стресс ядаргаа, гэр бүлийн таагүй харьцаа, агаар орчны бохирдол гэх мэт маш олон зүйлтэй холбож үзэж болно. Чухам юунаас болж үс унаж байгааг тодорхойлж тариа хийлгэх эсэхээ шийдэх хэрэгтэй. Түүнээс үс уналаа гээд дураараа тариа хийлгэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ.

Сэтгэлд нь хүртэл сайхан болгочихоод “Танд маш их баярлалаа” гэх үгнээс аз жаргалыг мэдэрдэг тэрээр “Цаг хугацаа бүхнийг харуулна.  Зориод ирсэн хүн бүхэнд найрсаг хандах хэрэгтэй” гэж хэлэх дуртай. Хийж бүтээх хүсэлтэй залуусаараа багаа бүрдүүлж, атгасан гар шиг эв найрамдалтай байж, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг  хамт олон гэдэг хэсэг хугацааг өнгөрүүлэхэд  мэдрэгдэж байсан юм. Аливаа зүйлд тууштай байвал амжилтын хаалга үргэлж нээлттэй байдгийг үгээрээ үйлдлээрээ үлгэрлэж яваа олноо үсчин Даашка гэж алдаршсан түүнтэй  хөөрөлдөхөд эерэг бүхнийг эхлэлийг тавьж яваа нь бэлхнээ харагдаж байлаа. Эв нэгдлийг эрхэмлэдэг  хамт олон тун удахгүй Монголдоо төдийгүй дэлхийд цахиур хагалах чадварлаг үсчид болно гэдэгт итгэж байна.

 

 

                                                                                                                                         С.Ичинхорлоо 

САНХҮҮГИЙН ХУВЬД БИЕ ДААСАН ОЮУТАН БОЛОХ БОЛОМЖ
САНХҮҮГИЙН ХУВЬД БИЕ ДААСАН ОЮУТАН БОЛОХ БОЛОМЖ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​