fbpx Спорт нэрийн дор Pubg-д донтогсдын тоо нэмэгдсээр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 14 секунд

Спорт нэрийн дор Pubg-д донтогсдын тоо нэмэгдсээр байна

ТОГЛООМЫН ТӨРӨЛ ОЛШРОХ ТУСАМ ХҮНИЙ СЭТГЭЦЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛДӨГ

Сүүлийн үед Монголд газар авч буй сөрөг зүйл бол рubg тоглоом. Уг тоглоомд улайрсан залуус баг бүрдүүлж, хэрхэн ранкаа нэмэх, дараагийн үе рүү яаж амжилттай шилжих талаар ярилцдаг болжээ. Тэр ч бүү хэл гэр бүлээрээ тоглож, донтож байна. Энэ буруу үйлдлээ хүүхэдтэйгээ хамт спорт тоглоомоор тоглож, цагийг гэр бүлээрээ хамтдаа өнгөрөөж байна гэж өөрсдийгөө хамгаалдаг болов. Бага ангийн дөрвөн хүү уг тоглоомыг тоглож байгаатай таарсан юм. Нэгийнх нь нүд анивчаад “Яваарай”, “Халхавчлаарай”, “Хөөе буудууллаа, тэнэг ээ" гэх мэтээр хараалын үг урсган улайран тоглож байгааг харахад тэд донтсон нь илт байлаа. Тэдний ах, эгч, аав ээж мөн адил тоглодог гэнэ. Энэ талаар нэгэндээ бахархалтай нь аргагүй ярьж байгаа харагдлаа. Үүнчлэн ухаалаг утасны уршгаар тоглоомд донтож эмчлүүлэх хүүхдийн тоо өдөр бүр нэмэгдэж байгааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-ийн эмч нар анхааруулсаар байна. Рubg тоглоом өнгөрсөн жилээс манай улсад дэлгэрч, он гарсаар хүрээгээ тэлсээр байгаа нь энэ юм. Үүнээс өмнө контр тоглодог хүүхдүүд тус төвд ханддаг байжээ.

ААВ НЬ РUBG ТОГЛОДГООС БОЛЖ ХҮҮХЭД НЬ УНТАЖ ЧАДАХАА БОЛЬЖЭЭ

СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн тасаг 25 ортой бөгөөд одоогоор 17 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгааг тус тасгийн эрхлэгч Л.Цэрэндолгор хэллээ. Ихэвчлэн 10-16 насны хүүхдүүд дэлгэцийн донтолтод өртөж байгаа бөгөөд тэдний 99 хувь нь эрэгтэй. Одоогийн байдлаар нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй хүүхэд цахим  тоглоомд донтож СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Харин цахим хэрэглээнээс болж сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүүхэд цөөнгүй байгааг эмч хэллээ. Тэр дундаа сүүлийн үед охид фейсбүүк болон цахим тоглоомд  донтох болжээ. Энэ мэтээр оношийн хувьд харилцан адилгүй байдаг юм байна. Тухайлбал, стрессээс  болж архаг ядаргаанд орсон, тоглоомд донтсон, булчин татах эмгэгтэй болсон, мөн төрх үйлийн өөрчлөлттэй буюу зан авир нь тогтворгүй хүүхдүүд тус тасагт хэвтэн эмчлүүлдэг байна. Нэг жишээ дурдахад, аав нь рubg тоглодгоос болж унтаж чадахаа больчихсон бага насны хүүхэд СЭМҮТ-д ханджээ. Хүүхэд нүдээ анихаар л цус нөж, элдэв алаан хядаан харагддаг гэж эмчдээ хэлсэн байна.

Тоглоомд донтсон оноштойгоор 2013 онд 30 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол 2017 онд энэ тоо 94 болж өсчээ. Харин өнгөрсөн онд 56 болж буурсан ч энэ онд нэмэгдэхгүй гэх баталгаа алга.

Дэлхий дахинд 1996 онд интернэтэд донтох эмгэг үүсч эхэлсэн бол манай улсад 2003 оноос хүүхдүүд компьютер тоглоомд донтож, эмнэлэгт хандан зөвлөгөө авч эмчлүүлж эхэлсэн байдаг.

Өнгөрсөн онд буурсан шалтгаан нь эцэг эхчүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээс зохисгүй цахим хэрэглээ, түүнээс үүдсэн эрсдэлтэй шинж тэмдгийн талаар мэдээлэл авдаг болсонтой холбоотой гэж үзжээ. Мөн донтохоос нь өмнө, сэтгэл санаанд өөрчлөлт гарсан даруйд эмчид хандаж, зөвлөгөө авч энэ байдлыг таслан зогсоодог болсон учраас хэвтэн эмчлүүлэх нь багассан байна.

Одоогоос хоёр гурван жилийн өмнө гарч байсан тоглоомууд ихэвчлэн 2D зураглалтай байсан тул хүний сэтгэцэд нөлөөлөх нь бага байжээ. Тэгвэл сүүлийн үед гарч буй ЗD, 4D тоглоом илүү бодит мэт зураглалтай болсон тул хүний сэтгэцэд нөлөөлөх нь ихэссэн байна. Нэг үгээр хэлбэл, тоглоом өмнөхөөсөө улам шинэчлэгдэн хэдэн үе шат ахисан нь хүний эрүүл мэнд төдийгүй амь насанд хүртэл аюул учруулах хэмжээнд хүрчээ. Тухайлбал, сүүлийн үед бүх насныхан тоглож буй рubg тоглоом хүний сонирхлыг татахуйц учир анх тоглож үзсэн хүмүүс нэг үе давчихаад дараагийн үе рүү орж, оноогоо өсгөх гэж улайрдаг байна. Товчхондоо, үе ахиж, оноогоо нэмэгдэхээр шунаж дахин тоглосоор нэг л мэдэхэд өөрөө ч мэдэлгүй донтож, улмаар эрүүл мэндээрээ хохирдог байна.

PUBG СПОРТ УУ, ТОГЛООМ УУ

Pubg гэдэг нь Player unknowm’s battlegrounds хэмээх үгийн товчлол бөгөөд БНСУ-ын видео тоглоом үйлдвэрлэгч “Blue-hole’’ компани 2017 оны гуравдугаар сард гаргасан. Тоглоомыг зохиож гаргасан “ хүмүүс нь “и спорт”-ын төрөл гэдэг ч манай улсын  хувьд түүнээс болж хүүхэд багачууд эрүүл мэндээрээ хохирч, эмнэлгийн хаалга татаж, амь насаа алдахад хүрээд байгаа юм. Харин зарим улс оронд энэхүү тоглоомоос  болж бага хүүхэд амь насаа алдсан тохиолдол гарч, тоглохгүй  байхыг анхааруулаад байна. Бусдад сурталчилж борлуулахын тулд тоглоомоороо дамжуулж  тэмцээн зохиож, өндөр  шагнал амладаг болохоор  хүмүүс түүнийг спорт гэж  ойлгодог. Хэрэв спорт байсан бол тоглох цаг, амралт, заавар, зөвлөгөө,  дасгалжуулагч, мөрдөх, дүрэм журамтай байх ёстой. Гэтэл түүнийг хүмүүс өдөр шөнөгүй тоглож, ажлаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч эцэст нь эмнэлгийн хаалга татахад хүрдэг. Ямар ч зорилгогүй хүмүүс спорт гэх нэрийдлээр халхавчилж, өөрсдийгөө хуурч буй дүр зураг харагдаж байгаа юм. Тиймээс РС тоглоомын газрууд есөөс доош насны хүүхдэд 18.00 цагаас хойш үйлчлэхгүй гэсэн хууль дүрмийн дагуу ажиллаж чадаж байна уу, эсвэл хоногоор тоглох боломжоор хангаж байна уу гэдэгт холбогдох газрууд хяналт тавих, мөн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ анхаарч хараа хяналтаа сайжруулж, буруу зөвийг танин мэдүүлэх нь зүйтэй болоод байна.

ДОНТСОН ХҮҮХДЭД ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРДЭГ ВЭ

Тухайн хүний сэтгэлзүйн байдлаас шалтгаалж донтох хугацаа харилцан адилгүй байдаг аж. Ямар нэгэн зүйлд амархан автдаг, дасал болдог уу үгүй юу гэдгээс шалтгаалахаас гадна хүмүүжил ч бас нөлөөлдөг байна. Тоглож байхад нүдний ухархай руу өвдөн хуурайшиж, нулимс урсч эхэлбэл аль хэдийнэ хэтрүүлсэн байх тул тоглохоо болих хэрэгтэйг эмч анхаарууллаа. Ийм үед биеэс илэрч байгаа дохиог чагнаж сурах хэрэгтэйг мөн зөвлөсөн юм. Үүнийг бага насны хүүхдүүд төдийлөн мэддэггүй тул эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо чухал байна. Бага насны хүүхдүүд орондоо шээх, хумсаа мэрэх, хуруугаа хөхөх зэргээр хүүхэд бүрт өөр өөр шинж тэмдэг илэрдэг бол харин өсвөр насныханд зан үйлийн өөрчлөлт гардаг. Хэрэв хүүхэд ямар нэгэн тоглоомд донтвол хичээлээ хийхгүй, эцэг эхийнхээ үгэнд орохгүй, тэдэнтэй ярилцахыг ч хүсэхгүй, огцом ууртай болж, өөрийгөө гэмтээх үйлдэл ч гаргадаг байна. Сургуулийн орчинд ч мөн зөрчил үүсдэг. Багш нарынхаа үгийг сонсохгүй, хүүхдүүдтэй хэрэлдэж, ёс зүйгүй авирлан хичээлээ хийхгүй байх нь тоглоомдоо донтож буйн шинж тэмдэг аж. Түүнчлэн нойргүйдэж ядаргаанд орж, улмаар эрүүл мэндийн хувьд асуудал гардаг байна. Хүүхдүүд тоглоомоо тоглохын тулд эцэг, эхээсээ бага багаар мөнгө хулгайлдаг бол томчууд өөрийн болон гэр орныхоо үнэт эдлэлийг зарж борлуулан тоглож байвал аль хэдийнэ донтсоныг илтгэж байгааг эмч хэллээ.

Архинд донтсон хүнийг өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлж байж эмчилгээ хийснээр үр дүнд хүрдэгтэй адил “тоглоомд донтсон” гэдгийг нь ойлгуулж байж сэтгэл заслын эмчилгээнд хамруулдаг байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд амьдардаг, эцэг эх нь салсан хараа хяналт сул хүүхдүүд сэтгэлээ тайвшруулахын тулд, нэг хэсэг нь найзуудаасаа шалтгаалж, хүрээллээсээ хаягдчихвий гэсэн бодлоор тоглодог байна. Иймд ямар шалтгаанаар тоглоод байгааг нь илрүүлж байж сэтгэл заслын эмчилгээ хийх нь чухал гэдгийг эмч хэллээ. 10-14 хоног хэвтэн эмчлүүлэхдээ донтсон хүүхдүүдэд илэрдэг ядрах, сульдах, нойргүйдэх, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг шинж тэмдэгт болон сэтгэл заслаар эмчлэх эмчилгээ хийдэг байна. Тухайлбал, түүнээс гарах зөв арга замыг тайлбарлаж, эргэж орохгүй байхад нь эмч нар ихээхэн анхаарч ажилладаг. Мөн эмнэлгээс гарсны дараа эмч болон эцэг, эхийн хяналттайгаар сэтгэл заслын эмчилгээг 3-6 сар үргэлжлүүлдэг.

ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТОД ӨРТӨХ ЭСЭХ НЬ ХУВЬ ХҮНЭЭС ХАМААРАЛТАЙ

Гар утас, компьютер, телевиз гэх мэт зүйлээс харц салгахаа больсон хүмүүсийг “Дэлгэцийн хамааралтай’’ гэж үздэг. Ийм хүн, хүүхдүүд сэтгэцийн эмнэлгийн хаалгыг татах хэмжээнд хүрдэг байна. Гэхдээ эмнэлгийн хаалга татах эсэх нь тухайн хүнээс шууд хамааралтай. Үүний тулд амьд харилцааг эрхэмлэж гэртээ байхдаа утсаа оролдохгүй. Аль болох хүүхэдтэйгээ хамт цагийг зөв өнгөрүүлж, хамт тоглож, ном уншиж өгөх, хамгийн гол нь амьд харилцаа үүсгэж ярилцах хэрэгтэйг эмч зөвлөж байна. Мөн насанд хүрэгчид өөртөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө ажиллах, чөлөөт цагаараа гэр бүлтэйгээ хамт салхинд гарах, ууланд алхах зэргээр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг зөвлөлөө.

C.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Капитал банк улсад долоон тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
Капитал банк улсад долоон тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​