fbpx “ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ“ хөдөлгөөн өнөөдрөөс улс орон даяар эхэлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 28 секунд

“ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ“ хөдөлгөөн өнөөдрөөс улс орон даяар эхэлж байна

Цагдаагийн Ерөнхий газраас иргэд, олон нийтийг аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль эрх зүйн мэдлэг, ойлголт өгөх үүднээс олон төрлийн аян, хөдөлгөөнийг зохион байгуулдаг болсон.  

"Шийтгэх, баривчлах, албадлага хэрэглэх нь цагдаагийн тэмүүлэл биш. Шудрага ёсыг эрхэмлэж, хүмүүнлэг, ардчилсан нийгмийн үнэт зүйл, хууль сахин биелүүлэхийг таниулах замаар иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь цагдаагийн чин эрмэлзэл мөн" хэмээн тунхагласан.

Энэ хүрээнд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ" хөдөлгөөнийг өнөөдрөөс орон даяар зохион байгуулж байна.  ЦЕГ-аас хийсэн судалгаагаар сүүлийн таван жилийн хугацаанд нийт гэмт хэргийн 25-30 хувийг Хүний эрүүл мэндийг халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлсэн байна. Тэр дундаа гуравдугаар сард энэ төрлийн гэмт хэргийн гаралт хамгийн өндөр байдаг байна. Энэ нь гуравдугаар сард олон баяр, тэмдэглэлт өдөр болдогтой холбоотой аж. 

“ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ“ хөдөлгөөн өнөөдрөөс улс орон даяар эхэлж байна Arslan.mn

Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэг өсөж байна. Нийслэлд 61%, орон нутагт 31% үйлдэгдэж байна. Гэмт хэргийн гаралт нөхцөл байдлыг нарийвчлан авч үзвэл 40 хувь нь гэр орон ахуйн хүрээнд, 27-30 хувь нь гудамж талбай, олон нийтийн үйлчилгээний газар шөнийн цэнгээний газар ихэвчлэн үйлдэгдэж байна. Гэмт хэрэг гарч буй цагаар нь ангилбал оройн 22:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хугацаанд хамгийн их буюу 39 хувь нь үйлдэгдсэн байна. 

ЗАЛУУЧУУД ХОРОМХОН ЗУУРЫН УУР БУХИМДЛАА БАРЬЖ ЧАДААГҮЙГЭЭС БОЛООД АМЬДРАЛАА СҮЙРҮҮЛДЭГ

Энэ төрлийн гэмт хэргийн 88,6% нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан байгаа. Шалтгаан нь хоромхон зуурын уур бухимдлаа барьж дийлэхгүй, архидан согтуурсан үедээ үйлдэж байна. Энэ гэмт хэрэг нь богино хугацаанд хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулдаг. Үл ялих шалтгаанаас болж гэмт хэрэгт холбогдож байгаа учраас мэргэжлийн байгууллагын зүгээс анхааруулж, хор уршгыг нь танин мэдүүлж байвал буурах бүрэн боломжтой. Залуус бусадтай үл ярих шалтгаанаас үүдэн маргалдаж, улмаар зодолдсоноор эрүүгийн хариуцлага хүлээж, сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүүгийн хувьд хохирч үлддэг байна. Энэ төрлийн гэмт хэргийн 50 орчим хувь согтуугаар үйлдэгдэж байгаа учраас цагдаагийн байгууллагын зүгээс шөнийн цэнгээний газруудын ажиллах цаг, архи согтууруулах ундаа худалдаалах газруудын зөвшөөрлийг эргэж хараач ээ хэмээн холбогдох байгууллагуудад хандаж байгаа ажээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг: Залуусаа ганц хормын уур бухимдлаа “УУЧЛААРАЙ” гэдэг үгээр сольцгооё

“ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ“ хөдөлгөөн өнөөдрөөс улс орон даяар эхэлж байна Arslan.mn

Энэ төрлийн гэмт хэрэгт хүүхэд залуучууд ихээр холбогдож ял шийтгэл ихээр авдаг. Тус гэмт хэргийн 88 хувийг хөнгөн гэмт хэрэг байна. Ямар нэгэн өш хонзон санахгүйгээр зодолдох, бухимдаж, архидан согтуурснаас хүний биед хөнгөн болон хүнд гэмтэл учруулж байгаа. Өнгөрсөн жил “Хуулийн хэрэгжилт” арга хэмжээг зохион байгуулсан бол энэ жил “Ойлголцох Нэг хором” буюу уураа тэвчье гэсэн арга хэмжээг ТББ-ууд, Боксын холбоо, Сагсан бөмбөгийн холбоо, БСШУСЯ, их дээд сургуулиуд хамтран ЦЕГ-аас зохион байгуулна. Нийгэмд байгаа уур бухимдал, стрессээ барьж сурах, хүнтэй эвтэй, харилцаа хандлагаа өөрчлөх энэ гэмт хэргийн хор уршгийг таниулна. Хүний эрүүл мэнд, эрхэнд халдсанаар ямар хуулийн хариуцлага хүлээх талаар хууль эрх зүйн мэдээллийг олон нийтийн хэрэгслээр ухуулах ажлыг энэ гуравдугаар сард нилээдгүй хийнэ. “ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ" аян нь орон даяар зохион байгуулагдана. Гэмт хэргийн 64 орчим хувь нь нийслэлд үйлдэгддэг. Бид маргааш буюу энэ сарын 5-нд Их дээд сургуулийн  3000 орчим эрэгтэй оюутнуудад харилцаа хандлага, эрүүл мэндийн талаар лекц уншиж сургалт, зөвлөгөөн зохион байгуулна.  Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өш хонзон санасан биш тухайн үед л уураа барьж дийлээгүйгээс болж үйлдэгддэг. Залуучуудын хувьд баярлах нэрээр шөнийн цэнгээний газар орж, архидан согтуурч зодолдож, танхайрах нь тэр хэмжээгээр эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч үлдэж байгаа нь харамсалтай байна. Тиймээс бид ухуулга, нөлөөллийн ажлуудыг хийхээр энэхүү аянаа эхлүүлээд байна. 

Цагдаагийн байгууллагаас "Залуучуудаа ганц хоромын уур бухамдлаа "Уучлаарай" гэдэг үгээр солье" хэмээн  уриалж байна. Ухаалаг залуусын ухаантай үйлдэл бол амьдралыг аварна.

“ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ“ хөдөлгөөн өнөөдрөөс улс орон даяар эхэлж байна Arslan.mn

“ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ“ хөдөлгөөн өнөөдрөөс улс орон даяар эхэлж байна Arslan.mn

“ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ“ хөдөлгөөн өнөөдрөөс улс орон даяар эхэлж байна Arslan.mn

 

Эх сурвалж: ЦЕГ-Урьдчилан сэргийлэх хэлтэс 

Д.Сумъяабазар: Канадаас импортод зориулан зээлийн шугам нээх боломжтой
Д.Сумъяабазар: Канадаас импортод зориулан зээлийн шугам нээх боломжтой
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​