fbpx “Эв нэгдлийн цом” залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадмын удирдамж
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 7 секунд

“Эв нэгдлийн цом” залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадмын удирдамж

МОНГОЛ УЛСЫН АРДЫН УРАН ЗОХИОЛЧ, ТӨРИЙН СОЁРХОЛТ, ЯРУУ НАЙРАГЧ ШАРАВЫН СҮРЭНЖАВЫН НЭРЭМЖИТ

"Эв нэгдлийн цом” залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадмын удирдамж

НЭГ:ҮНДЭСЛЭЛ

XX зууны эхэн үед ард түмний оюун санаа, сэтгэл зүрхний дуудлагаар Монголчууд тусгаар тогтнолоо олж авч, Манжийн эрхшээлээс салж, Богд хаант улсаа байгуулсан. Монголын үндэсний уламжлал соёл, шашин төрөө мандуулахаар зорин 1921 оны Ардын хувьсгалыг хийж, Ардын эрхэт хэмжээт цаазат Бүгд Найрамдах Монгол Ард улсыг тунхагласан билээ. Энэ түүхэн үйл явдлуудын гол хөтөч, манлайлагчид нь үе үеийн эх орончид, баатрууд байлаа. Даяаршиж буй нийгэмд Монголын ард түмэн эв нэгдэлтэй байж ирээдүй хойч үедээ оюун санааны дархлааг бий болгох, оюуны манлайлагчдыг бий болгоход энэхүү наадмын үндэслэл оршино.

Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, яруу найрагч Шаравын Сүрэнжав нь "Тусгаар тогтнол аминаас үнэтэй” түүхэн уран сайхны кино зохиолыг туурвисан нь Монголын ард түмэн, залуучууд үеийн үед эх орноороо бахархан тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тунхаглан эрхэмлэхийг үлгэрлэн дуурайх бүтээл болсон билээ. МУ-ын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, яруу найрагч Ш.Сүрэнжавын мэндэлсний 80 насны ой 2019 оны 03-р сарын 15-ны өдөр тохиож буйтай холбогдуулан энэхүү залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадмыг түүний нэрэмжит болгож, цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулах эхлэлийг тавихад оршино.

ХОЁР: ЗОРИЛГО

Эх орноо хайрлах, эх оронч үзлийг залуу хойч үеийнхэндээ төлөвшүүлэх, тэдний хүсэл сонирхол үзэл бодол ертөнцийг үзэх үндэслэл, хайр дурлалыг тунхаглан сурталчлах, Монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж, залуу уран бүтээлч, яруу найрагчдын үгийн цэц, ухааны царааг тэлэх, тэдний уран бүтээлийг үнэлэх, хөгжүүлэхэд энэхүү наадмын гол зорилго оршино.

ГУРАВ:ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

"НИЙГМИЙН АРДЧИЛАЛ” МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

"МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ” ЦОГ СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦИ

НИЙГМИЙН АРДЧИЛАЛ” МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО

ДӨРӨВ:ХАМРАХ ХҮРЭЭ

18-35 насны яруу найргийн төрлөөр уран бүтээл туурвигчи

ТАВ: ХУГАЦАА

"Эв нэгдлийн цом”залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадам 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулагдана.

ЗУРГАА:СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

МУ-ын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, яруу найрагч Ш.Сүрэнжавын нэрэмжит "Эв нэгдлийн цом”залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадамд оролцогчдыг зохион байгуулагчдын зүгээс томилсон шүүгчдийн комисс өгөгдсөн сэдвийн хүрээнд, шүлгийн утга санаа, илэрхийлсэн байдал зэргийг харгалзан шүүж шалгаруулна.

I шатны шалгаруулалт: Наадамд оролцогчид эх орон, эв нэгдлийн сэдэвт 1 бүтээл, хайр дурлал, залуу нас сэдэвт 1 бүтээлийг 2019 оны 03-р дүгээр сарын 01-ний өдрөөс 11-ний өдрийн 18 цаг хүртэл доорх хаягаар ирүүлнэ.

1."Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбооны төв байр /Тусгаар Тогтнолын Ордны 201 тоот/-д, хэвлэмэл байдлаар,

2.[email protected] емайл хаягаар болонhttps://www.facebook.com/Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо/ фейсбүүк хуудсанд цахимаар

Бичмэлээр ирүүлсэн бүтээлүүдээс шалгарсан шилдэг 30 яруу найрагчдын нэрсийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дээрх цахим хуудсаар олон нийтэд зарлана.

II шатны шалгаруулалт: Шалгарсан 30 яруу найрагчид 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр "ЭВ НЭГДЛИЙН ЦОМ” залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадамд оролцож өөрийн бүтээлийг уншиж өрсөлдөнө.

ДОЛОО:ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

Наадамд амжилттай оролцсон яруу найрагчдыг дараах байдлаар байр эзлүүлэн шагнаж урамшуулна. Үүнд:

1.Тэргүүн байр- 1 - "Эв нэгдэл” цом,Өргөмжлөл 1.000.000₮

2.Дэд байр- 1 - Өргөмжлөл 800.000₮

3.Гутгаар байр- 1- Өргөмжлөл 500.000₮

4.Тусгай байр -

vМУ-ын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн нэрэмжит шагнал

v НАМЗХ-ны нэрэмжит тусгай шагнал

vНАМОХ-ны нэрэмжит тусгай шагнал

МУ-ын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, яруу найрагч Ш.Сүрэнжавын мэндэлсний 80 насны ойг тохиолдуулан 2019 оны 03-р сарын 15-ны өдөр "Эв нэгдлийн цом” залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадам Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

НАЙМ:ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ

https://www.facebook.com/Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо/, https://www.facebook.com/NiigmiinArdchilalMOH/ фейсбүүк цахим хуудаснаас болон 7711-5006, 9974-2325, 8898-9616 дугааруудаас авна уу.

“Та чи” бэйкери “Хотол” үйлдвэрийн нээлт боллоо
“Та чи” бэйкери “Хотол” үйлдвэрийн нээлт боллоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​