fbpx Хөгжлийн банкны 20 тэрбум төгрөг, 55.6 сая долларыг хэзээ төлөх вэ, Н.Номтойбаяр гишүүн ээ?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 21 секунд

Хөгжлийн банкны 20 тэрбум төгрөг, 55.6 сая долларыг хэзээ төлөх вэ, Н.Номтойбаяр гишүүн ээ?!

Хувийн компани нь Хөгжлийн банкнаас зээл авсан хэд хэдэн улстөрч АТГ-ааар шалгуулж хэрэг нь шүүхэд очоод байна. Энэ хэрэгт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат бас шалгагдаж байгаа.

Харин эхний асуудлууд нэг тийш болж дуусаагүй байхад улстөрчдийн хамаарал бүхий компаниуд Хөгжлийн банкны зээлд хамрагдсан нь ил болж эхэллээ.

Гэхдээ энэ нь дээрх сайд асан, УИХ-ын гишүүн асангуудын адил АТГ-аар шалгуулж, шүүхээр шийдүүлэх хэмжээний гэмт хэрэг эсэхийг одоогоор хэлэх боломжгүй юм.

Юутай ч олдсон баримтуудыг хүргэе.

 

МАК буюу Монголын алт корпорацийн салбар “МАК Цемент” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2014-2016 онд дөрвөн удаа зээл авчээ.

Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны 2014 оны есдүгээр сарын 11-ний дүгнэлт, ТУЗ-ийн мөн оны есдүгээр сарын 19-ний №67 дугаартай шийдвэрээр аравдугаар сарын 1-ний өдөр 20 тэрбум төгрөг авчээ.

 

Зээлийн удирдлагын хорооны 2014 оны арванхоёрдугаар сарын 23-ны 2014/145, ТУЗ-ийн 2015 оны нэгдүгээр сарын 19-ний №05 шийдвэрээр 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр 18.182.012 ам.долларын зээл авсан байна.

Зээлийн удирдлагын хорооны 2015 оны зургадугаар сарын 22-ны 2015/62, ТУЗ-ийн 2015 оны долдугаар сарын 2-ны №57 дугаар шийдвэрээр 2015 оны долдугаар сарын 29-ний өдөр 27.417.971 ам.доллар авсан.

Зээлийн удирдлагын хорооны 2016 оны есдүгээр сарын 29-ний 2016/77 тоот дүгнэлт, ТУЗ-ийн 2016 оны аравдугаар сарын 7-ны №87 тоот шийдвэрийн дагуу 2016 оны аравдугаар сарын 27-ны өдөр 10 сая ам.доллар авсан байгаа юм.

 

“МАК Цемент” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн Данийн Вант улсын FLSmidth компанийн техник, технологид тулгуурласан, жилд 1.0 сая тоннын хүчин чадал бүхий хуурай аргын цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан байдаг.

 

Уг төсөлд МАК компани 145.5 сая ам.доллар, Данийн Вант улсын Export credit agency /EKF/-ийн даатгалтайгаар BNP Paridas Fortis SA/NV /BNP/, BHP BANK Aktiengesellschaft /BHF/ банкуудын зээлээр 98.7 сая ам.доллар, Монгол Улсын Хөгжлийн банкны зээлээр 63.8 сая ам.доллар /20 тэрбум төгрөг, 55.6 сая ам.доллар/, нийт 308 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Дээрх төсвийн 115.291.813 ам.долларыг барилга, байгууламжид, 11.235.179 ам.долларыг дэд бүтцэд, 136.086.095 ам.долларыг тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлд, 16.784.686 ам.долларыг тавилга, эд хогшил, биет бус хөрөнгө, эргэлтийн хөрөнгө, 28.548.628 ам.долларыг бусад болоод магадлашгүй зардалд гаргажээ.

Дээрх дөрвөн удаагийн зээлээр авсан 20 тэрбум төгрөг, 55.6 сая ам.долларыг төлөх хугацаа нь 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр дууссан байна.

Гэвч дээрх хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлж чадаагүй байна. Одоо ч төлөөгүй байгаа аж.

 

Тус компанийн зүгээс “МАК Цемент” ХХК-ийн толгой компани болох МАК нь 2018 онд олон улсын зах зээл дээр бонд гаргахаар ажилласан боловч бүтэлтэй болоогүй. Дөрвөн удаагийн зээлийн хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр дууссан. Иймд одоо байгаа барьцаанд тулгуурлан зээлийн хугацааг таван жилээр сунгаж өгнө үү хэмээх хүсэлтийг Хөгжлийн банкинд гаргасан байна.

Энэ хүсэлтийн дагуу Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хороо зөвшөөрсөн дүгнэлт гаргаж, ТУЗ-д танилцуулахаар шийдвэрлэсэн байна.

Харин Хөгжлийн банкны ТУЗ ямар шийдвэр гаргасан нь одоогоор тодорхойгүй байгаа.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга нь ЭХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Баярмагнай, гишүүдээр нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, хараат бус гишүүнээр Д.Даваасамбуу, Ж.Оюунчимэг, Ж.Үхэртар нар ажилладаг байна.

Үүний зэрэгцээ “МАК Цемент” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой асуудлыг АТГ шалгаж өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бололтой байгаа юм.

Учир нь АТГ-ын хэвлэлийн ажилтан 2018 оны арванхоёрдугаар сарын 24-нд твиттер хуудастаа “…АТГ өнгөрсөн долоо хоногт есөн хэрэгт шинээр бүртгэл нээж, 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Энэ дунд Хөгжлийн банкны албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжид 20 тэрбум төгрөг болон 55.6 сая ам.долларын зээл олгосон зэрэг хэрэг багтаж байгаа” гэж мэдээлсэн.

Энэ нь “МАК Цемент” ХХК-ийг хэлсэн байх өндөр магадлалтай бөгөөд тус компанийг 2014-2016 оны хооронд дөрвөн удаагийн зээлээр 20 тэрбум төгрөг, 55.6 сая ам.доллар авахад Хөгжлийн банкны албан тушаалтан лав албан тушаалаа урвуулан ашиглаж нөлөө дэмжлэг үзүүлсэн болох гээд байгаа юм.

 

Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг энэ зээлийн хугацаа өдий хүртэл “сунаж” байгаатай хардах үндэслэл бий.

Уг нь түүний УИХ-ын гишүүн болсноосоо хойш АТГ-т мэдүүлсэн зургаан удаагийн Хөрөнгө орлогын мэдүүлэгт МАК –ийн хувь эзэмшдэг гэсэн үг өгүүлбэр огт байдаггүй.

Гэхдээ намтарт нь бол 2005-2008 онд MAK-д Төслийн менежер, 2009-2010 онд MAK-д Тамгын газрын захирал, 2010-2012 онд MAK-д Бодлогын зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гэж бичигдсэн байдаг юм.

Түүнчлэн Н.Номтойбаяр 2016 оны арванхоёрдугаар сарын 1-нд НХХ-ийн сайд байхдаа энэ зээлийн талаар хэвлэлд тайлбар өгч байв.

Тэрээр “…Миний үүсгэн байгуулсан компани биш. Миний нэр дээр ямар нэгэн зээл байхгүй. Гэхдээ надтай хамаарал бүхий компани зээл авсан.

Энэ нь ямар учиртай вэ гэхээр Дорноговь аймагт сая тонны хүчин чадалтай цементийн үйлдвэр барихад зориулж авсан зээл юм. Надад байгаа мэдээллээр энэ үйлдвэр нь 380 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалттай. 380 сая ам.долларын 80 хувийн санхүүжилтийг “МАК” компани өөрсдийн эх үүсвэрээс гаргасан. Үлдсэн 20 хувийг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу зээлээр авсан. Нийт батлагдсан зээлийн дүн нь 80 орчим сая ам.доллар. Тэрийгээ гүйцэд аваагүй. Одоогийн байдлаар 50-60 сая ам.долларын зээлийг 10 орчим хувийн хүүтэй аваад байгаа. Үндсэндээ 300-гаад сая ам.долларын барьцаа хөрөнгөтэй учир ямар нэгэн эрсдэл байхгүй гэж ойлгож болно.

 

Энэ үйлдвэрийн эхний ээлж ирэх оны нэгдүгээр сарын 31-нд ашиглалтад орно. Дөрөвдүгээр сард бүрэн ашиглалтад орохоор бэлтгэл ажлаа базаагдаад явж байгаа.

Ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Энэ бол олон жилийн өмнө шийдэгдсэн асуудал. Энэ Засгийн газар үүсгэн байгуулагдаад, би Засгийн газрын гишүүн болсны дараах асуудал биш. 2013 онд буюу тэр үеийн Засгийн газрын хуралдаанаар шийдэгдэж байсан” гэж байв.

Гэтэл уг дөрвөн зээлийг “МАК Цемент” ХХК нь 2014 оны аравдугаар сарын 1-нээс 2016 оны аравдугаар сарын 27-ны хооронд авсан. Сүүлийн зээлийг авахад Н.Номтойбаяр ХНХ-ын сайдаар ажиллаж байв.

Мөн тэрээр уг зээлийг авсан компани өөртэй нь хамааралтай гэсэн байгаа.

Үүнээс гадна УИХ-ын чуулганы хэд хэдэн хуралдаан дээр МАК компанийг төлөөлсөн үгийг хэлж байсан юм.

Тиймээс Н.Номтойбаяраас “…Хөгжлийн банкны 20 тэрбум төгрөг, 55.6 сая ам.долларыг хэзээ төлөх вэ” гэж асуух ёстой болж байгаа хэрэг. Харин энэ асуудалд Н.Номтойбаяр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нөлөөлсөн эсэх, Хөгжлийн банкны албан тушаалтан түүнд нь оролцсон үгүйг хуулийн байгууллага, тодруулбал АТГ, прокурор, шүүх шийдэх юм.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар: Мянганы сорилтын корпорацитай нэг баг болж ажиллана
БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар: Мянганы сорилтын корпорацитай нэг баг болж ажиллана
 
Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана
Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана

Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана

Л.Ямалтай байгуулсан гэрээг 6 жилээр сунгажээ

Л.Ямалтай байгуулсан гэрээг 6 жилээр сунгажээ

Прокурор асан Э.Амарбат нарыг шүүнэ

Прокурор асан Э.Амарбат нарыг шүүнэ

Путин барууны үйлчилгээг “боомилох“ хэрэгтэй гэв

Путин барууны үйлчилгээг “боомилох“ хэрэгтэй гэв

“Сургуулиудад түүхий эд хадгалах стандартын агуулах байхгүй байна”

“Сургуулиудад түүхий эд хадгалах стандартын агуулах байхгүй байна”

Төр ба нам

Төр ба нам

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү

Улсын төсвийн хэмжээг ч гадарлахгүй хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

Улсын төсвийн хэмжээг ч гадарлахгүй хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

Х.Тэмүүжин: АН дахиж Засагт хамтрахгүй. Хөөгдөж гарчихаад зомби амилуулж байгаа биш дээ...

Х.Тэмүүжин: АН дахиж Засагт хамтрахгүй. Хөөгдөж гарчихаад зомби амилуулж байгаа биш дээ...

Л.Оюун-Эрдэнийг нэг мөр улс төрийн “үхдэл” болгохоор санаархагчид л “Үлдээе, үлд” гэж үнэнч шадар, анд нөхдийн дүр гаргаж байна

Л.Оюун-Эрдэнийг нэг мөр улс төрийн “үхдэл” болгохоор санаархагчид л “Үлдээе, үлд” гэж үнэнч шадар, анд нөхдийн дүр гаргаж байна

Орос, Украины хооронд олзлогсод солилцох ажиллагаа дуусжээ

Орос, Украины хооронд олзлогсод солилцох ажиллагаа дуусжээ

Д.Баярхүү: Австрийн коммунизм руу татах гэж хөглөсөн түүх

Д.Баярхүү: Австрийн коммунизм руу татах гэж хөглөсөн түүх

ТАНИЛЦ: ХОЁР САЙДААСАА “ХОРМОЙДСОН” ХҮН НАМЫН ТОМИЛГООНЫХОН

ТАНИЛЦ: ХОЁР САЙДААСАА “ХОРМОЙДСОН” ХҮН НАМЫН ТОМИЛГООНЫХОН

Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь

Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь

Хамтарсан Засгийн газрын үрэлгэн төсвийг анх илчилсэн хүн нь Г.Тэмүүлэн

Хамтарсан Засгийн газрын үрэлгэн төсвийг анх илчилсэн хүн нь Г.Тэмүүлэн

Монгол Улсын Ерөнхий сайдын огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах нь

Монгол Улсын Ерөнхий сайдын огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах нь

Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу?

Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу?

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

“Л.Оюун-Эрдэнийн кабинет одоо ч ажлаа хийж байна, хүндэтгэлтэй хандана уу!“

“Л.Оюун-Эрдэнийн кабинет одоо ч ажлаа хийж байна, хүндэтгэлтэй хандана уу!“

Лу.Гантөмөр: АН-ын даргын ажлаа өгнө

Лу.Гантөмөр: АН-ын даргын ажлаа өгнө

Хамтарсан Засгийн газар огцорно

Хамтарсан Засгийн газар огцорно

Төр, засагт үүрэг, хариуцлагыг нь ойлгуулах сургалт болон хяналт, шалгалт хэрэгтэй байна

Төр, засагт үүрэг, хариуцлагыг нь ойлгуулах сургалт болон хяналт, шалгалт хэрэгтэй байна

Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь

Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь

АН-гүйгээр Засгийн Газар байгуулах нь зөв гэж МАН-ын бага хурал үзэв

АН-гүйгээр Засгийн Газар байгуулах нь зөв гэж МАН-ын бага хурал үзэв

Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

Ерөнхий Сайдыг хэзээ огцруулдаг вэ?

Ерөнхий Сайдыг хэзээ огцруулдаг вэ?

Нийслэл дэх “Gen Z” ажлаа хийнэ үү!

Нийслэл дэх “Gen Z” ажлаа хийнэ үү!

Ц.Даваасүрэн: Л.Оюун-Эрдэнийн оронд бүр улаан луйварчин гараад ирвэл аюул шүү!

Ц.Даваасүрэн: Л.Оюун-Эрдэнийн оронд бүр улаан луйварчин гараад ирвэл аюул шүү!

Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​