fbpx Монгол залуу 216 зорчигчийн амийг аварчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 29 секунд

Монгол залуу 216 зорчигчийн амийг аварчээ

- Амиа золиослогчийн үйлдлийг таслан зогсоож чадсан бизнесмэн монгол залуу ярьж байна -


Тайландаас Хонконгийн чиглэлд нисч явсан СХ712 онгоцыг Филиппиний амиа золиослогч барьцаалж унагах оролдлого хийхэд уг онгоцоор зорчиж явсан З.Буяннэмэх хэмээх Монголын бизнесмэн залуу түүнтэй тэмцэлдэн онгоц унагаах ажиллагааг нь зогсоож зорчигчдын амийг аварсан тухай мэдээлэл гарсан.

Филиппиний амиа золиослогч этгээд цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ Хонконгийн "Cathay Pacific" авиа компанийн СХ712 чиглэлийн онгоцыг унагах үүрэг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж. Ийм үүрэг авсан амиа золиослогч онгоцонд ганцаараа суусан бөгөөд зорчигчдыг суудлаас босголгүй хутга тулган айлган сүрдүүлж онгоцны хаалгыг нээж унагах ёстой байж. Гэвч түүний энэ ажиллагааг Монголын иргэн З.Буяннэмэх гэдэг залуу тасалдуулж 216 зорчигчийн амийг аварсан байна. Түүнд онгоцны хоёрдугаар нисгэгч тусалсан байна. Онгоц аюулгүйн буулт хийж газардсан бөгөөд энэ үед Хонконгийн цагдаагийн байгууллага, түргэн тусламж, авиа компанийн удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн хүрэлцэн ирсэн байжээ.

Ингээд олон хүний амийг аварсан З.Буяннэмэхтэй уулзаж ярилцсан юм. Тэрбээр өчигдөр Монголд иржээ.

- Олон хүний амийг аварсан танаар монголчууд бахархаж байна. Тухайн үед юу болсон талаар ярихгүй юу?
- Тайланд Хонконгийн СХ712 чиглэлийн онгоцоор би уржигдар зорчиж явсан юм. Би бизнес зэрэглэлд урдаасаа хоёр дахь эгнээнд сууж явсан. Миний хажуугаар нэг хүн өнгөрч байгаа харагдсан. Тэгээд онгоц газардахаас 20 гаруй минутын өмнө шиг санаж байна. Гэнэт онгоцны гурван эмэгтэй үйлчлэгч орилолдоод явчихсан. Тэгэхээр нь хартал нэг хүн онгоцны урд талын хаалгыг нээхийг шаардаж онгойлгох гэж оролдож нөгөө гурван үйлчлэгчтэй ноцолдоод байгаа харагдсан. Энэ үйлдлийг нь хорих гэсэн бас нэг эрэгтэй үйлчлэгчийг гараараа цохиод унагачихсан.

Би яг тэр үед хөгжим сонсоод явж байсан юм. Энэ байдлыг хараад очоод нөгөө этгээдийг хоолойгоор нь гараараа боож багагүй ноцолдсоны эцэст бид хоёр хойшоо унасан. Энэ үед онгоцны эрэгтэй үйлчлэгч тусалж нөгөө этгээдийг аюулгүй болгосон. Ингээд түүнийг гавлан хоёр хөлийг нь цагаан уяагаар уясан. Ингээд надтай хамт тэр онгоцонд зорчиж явсан Солонгос хүн онгоц аюулгүйн буулт хийтэл түүний толгойг нь дарж дундаа суулгасан даа.

- Амиа золиослогчтой нүүр тулсан үед юу бодогдож байв?
- Амиа золиослогч гэдгийг нь тухайн үед мэдээгүй. Тийм үед ямар нэгэн юм бодох сөхөө байгаагүй дээ. Зүгээр яагаад ч юм бэ түүнийг аюулгүй болгох ёстой мэт л санагдсан. Гэхдээ зүгээр сууж байгаад унаж үхэхийг хэн ч хүсэхгүй биз дээ. Онгоц газардсаны дараа намайг онгоцон дотор цаг орчим хүлээлгэсэн.

- Яагаад таныг хүлээлгэсэн юм бол?
- Болсон үйл явдлын талаар асууж байсан. Тэгээд таны бие зүгээр үү, эмнэлэгт үзүүлэх үү гэж байсан. Миний хувьд бие зүгээр, тэгээд ч дараагийн нислэг маань хүлээж байсан болохоор тэнд удах шаардлага байгаагүй. Хүмүүс ирээд аль улсын иргэн бэ, цагдаагийн хүн үү, эсвэл армид ажилладаг уу гээд асуугаад байсан. Тэгэхээр нь үгүй ээ, би жирийн бизнесмэн Монгол залуу байна гэсэн дээ.

- Онгоцонд хэчнээн зорчигч явсан бэ?
- Тухайн үед яг хэд байсныг нь мэдээгүй. Сүүлд буугаад 216 зорчигч явсан гэж мэдсэн. Онгоцноос буухад хүмүүс алгаа ташаад надад талархлаа илэрхийлж байсан нь сайхан санагдсан. Тэгээд Монгол залуу олон хүний амийг аварлаа хэмээн зарлаж байсан.

- Зорчигчид нэлээд сандарсан байх даа. Хүүхдүүд байсан уу?
- Мэдээж сандарсан харагдсан. Би нэлээд урдуур сууж явсан болохоор хойно сууж байсан хүмүүс яг юу болсныг хараагүй. Миний хажуугийн суудалд эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд явж байсан.

- "Cathay Pacific" компанийнхан хүлээн авч уулзсан гэсэн. Талархлаа хэрхэн илэрхийлж байна. Мөн тус улсын цагдаагийнхан, хэвлэлийнхэн танд талархлаа илэрхийлсэн гэсэн?
- Нислэгийн компанийн удирдлагууд хүлээн авч уулзан талархлаа илэрхийлсэн. Таны хийсэн үйл хэрэгт маш их талархаж байна. 216 хүний амь нас аварна гэдэг үнэхээр бахархмаар зүйл гээд тус компанийн нэгдүгээр зэрэглэлийн нислэгээр үргэлж үнэ төлбөргүй зорчих эрх олгосон. Тэгээд баталгаа болгож надтай холбогдох майл хаягаа солилцсон.

- Амиа золиослогч таны биед ямар нэг гэмтэл учруулаагүй юу?
- Хонконгийн цагдаа, түргэн тусламжийнхан намайг эмнэлэгт очиж эрүүл мэндийн үзлэгт орохыг хүссэн. Гэхдээ миний зүүн гарын хуруу жаахан эвгүй болсноос өөр зүйл болоогүй учир би эмнэлэг яваагүй.

- Сая Ерөнхийлөгчийн тамгын газраас ярьж байгаа сураг байна. Таныг шагнах нь дээ?
- Өө тэрийг ёстой мэдэхгүй ээ. Би ямар шагнал авах гэж хүний амь аварсан биш. Иргэн хүнийхээ хувьд л үүргээ биелүүлсэн гэж бодож байна.

- Та ямар ажлаар явж байсан бэ?
- Би гурван сард нэг удаа Тайландын Бумрунград эмнэлэгт очиж биеэ үзүүлдэг юм. Энэ эмнэлгийн хяналтад байдаг.

- Гэр бүлийнхэн тань энэ мэдээллийг мэдсэн болов уу. Аав ээж тань аль нутгийн хүмүүс бэ?
- Мэдээгүй байсан. Сая манай найзууд хэлсэн юм шиг байна. Манай аав, ээж Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат. Аав минь сумын даргаас эхлээд насаараа төрийн албанд зүтгэсэн. Ээж 30 гаруй жил сумын их эмчээр ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ гарсан.

- Энгийн нэг бизнесмэн хүнд олон хүн талархлын мессеж илгээж, сонин телевизээс яриа авъя гэхэд ямар санагдаж байна?
- Би өглөө (өчигдөр өглөө 05.30 минутад Улаанбаатарт буусан) ирээд унтаж байгаад өдөр сэрээд утсаа асаатал зөндөө талархлын мессеж ирсэн байхыг харах сонин л санагддаг юм байна. Миний хувьд ямар олны танил болох гэж тийм зүйл хийсэн биш. Угаасаа монгол хүний генд зоригтой, эрэлхэг чанар байдаг юм байна. Нээрээ би хэдэн жилийн өмнө Батлан хамгаалахын сайд байсан Лу.Болдын нэгэн ярилцлагыг уншиж байсан санаанд орлоо. Тэр ярилцлагад "Манай энхийг сахиулагчид ямар нэгэн дэлбэрэлт болоход буу руугаа гүйдэг бол гадаадынхан толгойгоо дараад ширээн доогуур орж байсан" тухай дурдсан байсан. Тэгэхээр монголчуудын цусанд эрэлхэг зоригтой, дайчин чанар байдаг юм болов уу.

- Та ямар бизнес эрхэлдэг юм бэ?
- 2004 оноос бизнес хийх гээд зүтгэж явна. Барилгын чиглэлээр туслан гүйцэтгэх жижиг цехтэй. Мөн уул, уурхайн төслүүд дээр ажилладаг.

Биднийг түүнтэй уулзах үеэр улсын харцага Г.Ганхуяг орж ирсэн. Тэрбээр З.Буяннэмэхтэй олон жилийн өмнөөс найзалсан төдийгүй ажил хэргийн хамтрагчид аж. Харцага Г.Ганхуягаас найзынх нь талаар цөөн асуултад хариулт авсан юм.

- Энэ мэдээг хаанаас олж мэдсэн бэ. Мэдээж найзаараа бахархаж байгаа биз байх?
- Найзаараа бахархалгүй яахав. Интернэтээс энэ тухай олж мэдсэн. Тэгээд сэтгэгдэлүүдийг нь уншаад үнэхээр омогших сэтгэл төрж байсан шүү.

- Та хоёр нөхөрлөөд хэр хугацаа өнгөрч байна. Ер нь З.Буяннэмэх ямар зан чанартай хүн бэ?
- Бид хэдийгээр нэг нутаг биш ч гэсэн нөхөрлөөд олон жил болж байна. Манай найз чинь бодибилдингийн спортыг ихэд сонирхдог. Энэ чиглэлээрээ олон хүнийг ивээн тэтгэж тэмцээнд оролцуулсан. Манай хүн чинь ямар нэгэн эрсдлээс огт айхгүй, зоригтой шийдвэр гаргадаг хүн шүү дээ.

- Сониноос "боох" мэтийг танаас сурсан гэсэн байх аа?
- Тийм ээ. Биеэ хэрхэн хамгаалах талаар надаас байнга асууна. Эрчүүд чинь хатуу тоглоомтой улс болохоор хүнийг хэрхэн "боох" талаар найздаа зааж өгсөн юм. Тэгээд энэ нь зөвхөн амиа хамгаалахаас гадна амьдралд ямар нэгэн эрсдлээс хамгаалж чадлаа шүү дээ.

- Та хоёр чинь бизнесийн хамтрагчид юм байна шүү дээ?
- Тийм ээ. Бид хоёр нийлээд "Бөх харцага" нэртэй компани байгуулаад ажиллаж байгаа. Барилга, уул уурхай зэрэг олон төрлийн төслүүд дээр ажилладаг. Залуу хүмүүс амьдралаа дээшлүүлэх санаатай бизнест зүтгэж л явна.

О.Ууганжаргал: Эх сурвалж нийслэл таймс

Ц.Нямдорж, Н.Энхболд гэх хоёр өвөөгийн ач нараа эрхлүүлж жаргах цаг болжээ
Ц.Нямдорж, Н.Энхболд гэх хоёр өвөөгийн ач нараа эрхлүүлж жаргах цаг болжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​