fbpx Суугаа, хөдөлгөөнгүй байдлыг ямар ч чийрэг бие тэсдэггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 49 секунд

Суугаа, хөдөлгөөнгүй байдлыг ямар ч чийрэг бие тэсдэггүй

Өнөөдөр бид юм л бол суух дуртай болсон. Офиссын ширээ, жолоо, баарны текний ард ... гээд бичээд байвал "00" өрөө хүртэл үргэлжлэх биз. Энэ суугаа хөдөлгөөнгүй байдлыг ямар ч чийрэг бие махбодь тэсдэггүй юм.

Суугаа амьдралын хэв маягт дасал болох тусам хангалттай олон асуудал үүсдэг. Зарим нэг нь үүнийг огтхон ч анзаардаггүй. Гэсэн ч бүгд эрүүл мэндээ хөнөөчихсөн л байдаг. Суугаа ажилтай хүмүүсийн ихэнх нь эрчүүд тэр тусмаа “топ” менежерүүд байдаг гэх. Суугаа ажлын эрүүл мэндэд хүргэж буй хор уршгийг дурдвал юуны түрүүнд таны:

ТОМ ГЭДЭС

 

Суугаа ажилтай хүмүүсийн хувьд өнөөдөр хамгийн их асуудал үүсгэж байгаа нь өнөөх “цуутай” гэдэс, гүзээ, харвин. Энэ нь юуны түрүүнд, эрчүүдэд илүү хамаатай. Эрчүүдийн өвчин. Эр хүний бие махбодид хуримтлагдсан өөх нь эмэгтэй хүнийхээс эрс өөр гэнэ. Энэ нь зөвхөн гаднаас харахад л ялгаагүй мэт байдаг ч үнэн хэрэгтэй бол эрэгтэй хүний биед өөх нь тун онцлог газар буюу бие организмын бүр дотор гүнд хуримтлагддаг байна.

 

Эрчүүдийн хувьд илүүдэл өөх нь ихэвчлэн гэдэс дотрыг бүрхэн байдаг сэмжинд үүсдэг. Энэ сэмж нь яваандаа өөхөлж зузаарч эхэлдэг. Энэ бол хамгийн аюултай зүйл. Яагаад гэвэл үүнийг бие организмаас зайлуулах ямар ч бололцоогүй байдаг юм. Үр дүнд нь эрчүүд “жирэмсэн” мэт том гэдэстэй болцгоодог.

 

Дахин давтан сануулахад эрчүүдийн тарга эмэгтэйчүүдийнхээс эрс ялгаатай, эрүүл мэндэд маш хортой нөлөөтэй. Өөх нь эхлээд зүрхэнд дараа нь уушиганд хуримтлагдаж, дараа нь бусад эд эрхтэн, бие махбодид нөлөөлдөг. Эхэндээ амьсгаадан, амьсгал давхцдаг болно. Аажимдаа зүрхэнд өвдөлт мэдрэгдэнэ.

 

Иймээс эмэгтэйчүүд биш харин эрчүүд өөрийн бие галбиртаа ихээхэн анхаарал хандуулах ёстой юм. Бага дээр нь. Өөрөөр хэлбэл, бүр 18-20 наснаасаа эхлэн бие галбираа хадгалах тусгай программыг боловсруулсан байх хэрэгтэй. Хэрвээ ямар нэг байдлаар гүзээ суух шинж тэмдэг илэрвэл хэдийнээ хоцорсон гэж үзэх хэрэгтэй. Учир нь дотор сэмжний өөх хуримтлуулах үйл явц хэдийнэ эхэлчихсэн хэрэг.

 

Та ширээний ард, компьютерийн ширээнд өдөр шөнөгүй зүүгдэх тусам энэ явц улам л хурдасна. Үүнд, хамгийн гол үүрэг гүйцэтгэгч нь калори. Та хэдий их хэмжээний хоол ходоод руугаа чулуудна төдий чинээгээр зарцуулах ёстой. Танд илүү ойлгомжтой байх үүднээс хэдэн тоо дурдая.

 

100 грамм ногоон вандуй нь компьютерын товчлуурыг тасралтгүй 20 минут “нүдэх” эрч хүчийг өгдөг. Харин чанасан өндөг нь 50 минут, бяслагтай хачиртай талх нэг цаг, гахайн утсан махтай хачиртай талх 1,5 цаг харин гоймонтой гуляш идсэн бол 3,5 цаг ажиллах энергийг олж авдаг. Гэтэл бодит байдал дээр хоол хүнсээр олж авсан бүх калорийг зогсолтгүй товчлуур дарж зарцуулах боломжгүй. Тэгэхээр өөр илүү үр дүнтэй арга хэрэгтэй болно.

 

Мэдээж хоол хүнсээ хязгаарла гэж зөвлөхгүй. Ямар ч хүн хоногт 3000-3500 калорийн хоол идсэн байх ёстой. Хамгийн доод хязгаар нь 2000-2200 калори. Тэгэхээр гүзээ, харвингаа арилгахад юуны түрүүнд биеийн тамирын дасгал, хөдөлгөөн, явган алхалт бас хамгийн гол нь / эрчүүдийн хувьд/ зөв секс чухал.

 

РАДИКУЛИТ

 

Радикулит нь өдөржин суугаа ажил эрхэлдэг хүмүүсийг үе үе “ороох” дуртай өвчин юм. Уг өвчин эрчүүдийг илүүтэй шаналгадаг. Зарим тохиолдолд булчин, үе мөчний өвчин, нурууны өвдөлтөнд ардын уламжлалт эмчилгээ илүү өгөөжтэй байдаг. Тухайлбал: өвчтэй газартаа халуун жин тавих эсвэл элс болон давсыг хайруулын тавганд халаагаад уутанд хийж дэр хэрбэртэй болгон, түүгээрээ жин тавих, халуун устай шил, чулууг наранд халаан иллэг хийхэд төвөг багатай бүгд л гарын доорх материалыг ашигладаг. Жин тавьсны дараа үрэвслийн эсрэг ямар нэг зүйл, жишээ нь бөөрөлзгөнө жимстэй цай уугаад дараа нь дулаахан хуурай хөнжилд амарч хэвтэх хэрэгтэй.

 

Унтахын өмнө халуун жин тавьсан хэсгээ зөөлөн ноосон алчууруур ороохоо мартав. Үүний дараа таны нуруу, үе мөчний өвдөлт намжих болно.

 

Хэрвээ хоёр өдрийн дараа өвдөлт намжихгүй бол энэ нь радикулит бөгөөд түүнийг эмчид үзүүлж тууштай эмчилгээ хийлгэх шаардлагатай.

 

Нуруу нь бас өөр бусад олон шалтгаанаар өвддөг. Тухайлбал: бөөрний үрэвсэл, архаг радикулит, давс хуримтлагдах, түрүү булчирхайны үрэвсэл зэргээс болж өвдөлт өгдөг.

 

ӨТГӨН ХАТАХ

 

Суугаа амьдралын хэв маягаас үүдэлтэй хамгийн таагүй өвчин бол архаг өтгөн хаталт. Хэрэв ийм шинж илэрсэн бол юуны түрүүнд эмчид очиж үзүүл. Гэхдээ өөрөө бие даан арга хэмжээ авч бас болно. Үүнд:

 

Нэгд: Дасгал хий. Тухайлбал: Өглөөдөө дасгал хийхдээ заавал хүнд туухай, гантель хэрэглэх гэхийн шаардлагагүй. Гол нь хөлөө хэд хэдэн удаа нугалж, тэнийлгэ. Үүнийг орондоо ч хийж болно. Дараа нь бас хэдэн удаа цээжин биеэ дээш доош хөдөлгөж, тонгойлгох эсвэл гэдийлгэ. Бас гэдсэн дээрээ гараа тавьж нар зөв эргүүлэн иллэг хий.

 

Хоёр: Туулгах үйлчлэлтэй хоол хүнс хэрэглэ. Юуны түрүүнд, хар чавга, чангаанз, инжир зэрэг хатаасан жимсийг буцалсан усанд хийж бамбайж хөөтөл нь дэвтээ. Дараа нь үүнээсээ 5-6 ширхэгийг авч өдөрт 2-3 удаа идэж байх хэрэгтэй.

 

Өтгөн хатахад улаан буудайны хивэг / хүнсний зориулалттай бэлтгэсэн/ хамгийн сайн үйлчлэлтэй байдаг. Хивэг нь бүдүүн гэдсэнд ормогц хүчтэй цочроож, туулгах үйлчлэл үзүүлдэг байна.

 

Олон жилийн туршид өтгөн хатаж явах юм бол геморрой буюу шамбарам тусдаг байна. Шамбарам нь суугаа амьдралын хэв маяг эсвэл нэг янзын байрлалтай удаан хугацаагаар байх зэргээс үүдэлтэй өвчин.

 

Энэ өвчнийг эмчлэх нь нэлээд бэрхшээлтэй. Өвдөлт зовиур шаналгаа ихтэй. Илүү тустай ард эмчилгээний арга гэвэл шамбарам бүхий хэсэгтээ шүршүүрийн халуун бүлээн усаар шүрших. Үүнийг өдөрт хэд хэдэн удаа давтан хий. Энэ эмчилгээ нь ялангуяа өвчний эхэн шатанд сайн үр дүн өгдөг юм.

 

Хүндэрсэн үед зөвхөн мэс хагалгаа хийх аргаар л эмчлэх боломжтой.

 

ОСТЕОХОНДРОЗ БУЮУ ШОХОЙЖИЛТ

 

Суугаа ажилтай хүмүүсийн эрүүл мэндийн хувьд бас нэг хүндрэлтэй асуудал үүсдэг нь остеохондроз. Энэ тохиолдолд биеийн баруун хэсэг илүү нэрвэгддэг. Учир нь баруун гар үргэлж компьютерын хулгана дээр тавиатай, гар үргэлж өргөөтэй байдагтай холбоотой юм.

 

Остеохондроз буюу шохойжилтыг зөвхөн бариа заслын аргаар л эмчилдэг. Гэхдээ бариа иллэг хийдэг арван хүн тутмын хоёр нь л мэргэжлийн бусад нь “халтуур” -ын байдаг гэдэг статистик бий.

 

Хөдөлгөөнгүй удаан хугацаагаар сууснаас болж хүзүүний үеэнд шохойжилт үүсдэг. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд 15 минут тутамд биеийн байрлалаа өөрчилж сэлгэн, хөнгөн дасгал хийж байх хэрэгтэй.

"Ким Ду Хан" Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хаус бэлгэнд авсан тухайгаа ярьжээ
"Ким Ду Хан" Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хаус бэлгэнд авсан тухайгаа ярьжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​