fbpx ЖДҮХС-ГААС БАРЬЦААГҮЙ ЗЭЭЛ АВСАН ГАНЦ “ТОМ ГАР”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 3 секунд

ЖДҮХС-ГААС БАРЬЦААГҮЙ ЗЭЭЛ АВСАН ГАНЦ “ТОМ ГАР”

Прокурорын байгууллагаас ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний  зээл авсан гэх асуудлаар УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татан шалгаж байна.  Тэдний  нэг нь Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн  Д.Дамба-Очир. Тэрээр ЖДҮХС-гаас “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Ингэхдээ ямар нэгэн барьцаа хөрөнгөгүйгээр зээл авсан гэдгийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан чуулганы танхимд гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр хэлж байв.

Тухайлбал, түүний 2018 оны зургадугаар сарын 21-нд  ХХААХҮ-ийн сайдад хүргүүлсэн албан бичигт гурван үл хөдлөх хөрөнгийг наймдугаар сарын 1-ний дотор тус санд барьцаалах баталгаа гаргана. Түүнээс өмнө зээл олгохыг хүсээд дээрх тохиролцсон хугацаанд хөрөнгө барьцаалаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг УИХ-ын гишүүний хувиар хариуцахаа  мэдэгдэж байна гэжээ. Ийнхүү бүх зээл барьцаатай гарсан байхад ганцхан Д.Дамба-Очир барьцаагүй зээл авсан нь энэ юм. Түүнчлэн Ерөнхий прокурор М.Энх-Амгалан үргэлжлүүлэн ярихдаа “Д.Дамба-Очир нь өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү М гэгч иргэнтэй нийлээд уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авсан байдаг. Гөлтгөний үйлдвэр барина, үйлдвэрийн тоног төхөөрөмж авна гэсэн нэрийн дор зээл аваад тал мөнгийг нь уурхайн ажил руу хийсэн, талыг нь зээл авсан хүмүүс хуваагаад авчихсан байна” гэдгийг хэлж байсан. Ингэж Д.Дамба-Очир УИХ-ын гишүүний нэрээр ЖДҮХС-гийн үйл ажиллагаанд нөлөөлж, зээл гаргуулсан байдаг.

Харин эрхэм гишүүн одоог хүртэл хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, би зөвхөн бичиг л хийж өгсөн гэх утгатай тайлбар өгч байна. Сүүлдээ зээл шүү дээ, жижиг асуудал гэж ярих нь холгүй явна. Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд цагаан дээр хараар УИХ, Засгийн газрын гишүүд, ТББ-тай сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулаад, хөнгөлөлттэй зээл авахыг хориглоно гээд биччихсэн байдаг. Түүнчлэн УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гэж бий. Өөрийн албан тушаалаараа олж авсан мэдээллийг өөрт ашиг олох, үр дүн бий болгох зорилгоор ашиглахыг хориглодог. Төртэй гэрээний харилцаанд орохыг хориглодог. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир энэ бүх хууль, ёс зүйн дүрмийг уландаа гишгэж  алхаж орсныхоо дараа буруугүй мэтээр аяглах боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг агаарын урьдчилсан мэдээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​