fbpx "Эко-Алтан Заамар"-т осолдсон хоёр насосчин ажилд ороод сар ч болоогүй байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 31 секунд

“Эко-Алтан Заамар“-т осолдсон хоёр насосчин ажилд ороод сар ч болоогүй байжээ

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг "Эко-Алтан Заамар" ХХК-ийн ил уурхайд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16:20 цаг орчимд нуранги үүсч хоёр техник, зургаан иргэн дарагдсанаас хоёр иргэнийг эсэн мэнд гаргасан.

Тодруулбал, Осол болох үед “Эко-Алтан Заамар” ХХК-ийн зургаан ажилтан уурхайд ажиллаж байсан бөгөөд уурхайн хана нурж нийслэлийн Налайх дүүргийн харьяат иргэн 33 настай Б, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн 27 настай Д нар дарагдсаныг тус өдрийн 16.05 цагт уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан байдаг. 

Харин үлдсэн дөрвөн иргэнийг олохоор ослын голомтод ОБЕГ-ын аврагчид өдөр шөнөгүй ажилласны хүчинд гуравдугаар сарын 1-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19.04 цагт нэг иргэний цогцсыг, 3-ны өдрийн 13.32 цагт дахин нэг иргэний цогцсыг, 6-ны өдрийн 12.55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргасан юм. 9-ний өдрийн 08.56 цагт дөрөв дэх иргэний цогцсыг гаргасан юм.

Ар гэрээ тэжээж, амьдралаа залгуулахаар уулын аманд ажиллаж байсан дөрвөн сайхан иргэний алтан амийг авч одсон аймшигт осол  урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж гарсан. Үүнтэй холбоотойгоор уурхайн ажиллагааг түр зогсоогоод байгаа билээ. Мөн уурхайн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж, ослын шалтгааныг тодорхой болгосон ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан "Эрүүгийн хэрэг үүссэн учраас хэргийн тухай дэлгэрэнгүй ярих боломжгүй. Аврах ажиллагаатай зэрэгцээд хяналт шалгалт давхар явагдаж байна. Ослыг бүртгэх, судлах комисс одоо хэргийн газарт ажиллаж байна. Ослын шалтгаан нөхцөл тогтоогдсон хэдий ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд бидэнд мэдээлэл өгөх эрх байхгүй" гэсэн бол Шадар сайд Ө.Энхтүвшин “Эко алтан Заамар” ХХК-ийн ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу ажил явагдаагүй. Урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагаатай холбоотой” гэдгийг хэлсэн.

Мөн тэрээр, "Компанийн удирдлагууд талийгаачдын ар гэрийнхэнд эхний ээлжинд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж, хүн тус бүрт нь хоёр өрөө байх өгөхөөр болсон. Төр ар гэрийнхэнд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгоно. Гэхдээ энэ бол хүн амиа алдсаны хажууд бага зүйл. Тиймээс ар гэрийг нь байнга харж, хандах хэрэгтэй" гэсэн юм.

Харамсалтайгаар амиа алдсан дөрвөн иргэний хоёрыг нь өнгөрсөн баасан гарагт эцсийн замд нь үдсэн бол нэгийг нь өнөөдөр, нөгөөг нь ирэх лхагва гарагт гаргахаар болсон байна. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тухайн өдөр уурхайд ажиллаж байгаад амиа алдсан хоёр насосчин тус уурхайд ажилд ороод сар ч болоогүй байжээ.

Бид "Эко-Алтан Заамар" ХХК-ийнхантай холбогдож 36 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж, хоёр өрөө байрыг нь өгсөн эсэхийг нь тодруулахад, "Мөнгөн тэтгэмжийг нь өгөхөөр баталчихсан байгаа. Хүн бүрийн цалингийн хэмжээ өөр байсан учраас 36 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж нь харилцан адилгүй оногдож байгаа. Байрны тухайд ар гэрийнхнийх нь хүсэлтийг харгалзаж үзнэ. Хоёр нь орон нутагт амьдардаг учраас тэндээ байр авах хүсэлтэй байгаа учраас бид өөрсдийнх нь сонгосон байршилд хоёр өрөө байрны судалгаа хийж байгаа. Энэ долоо хоногтоо багтаад мөнгөн тэтгэмж болон байрыг нь хүлээлгэж өгнө" гэсэн юм.

Мөн уурхайн ослоос эсэн мэнд гарсан хоёр хүнд компанийн зүгээс тус бүрд нь 20 сая өгсөн аж.

2019 онд хит болох усны хувцас / ФОТО /
2019 онд хит болох усны хувцас / ФОТО /
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​