fbpx Хүний зовлонг хүн ойлгодоггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 1 секунд

Хүний зовлонг хүн ойлгодоггүй

“…Хүний мууг сонсоод баярлаж байвал чи өөрийгөө хүн биш болсон байна гэж мэд” гэж үг бий. Хүн чанараа гээсний эцсийн хэмжүүр юм л даа.  Гэвч энэ үг  өнөөдөр монголчуудын дийлэнхэд цохилт болж сонсогдохоо больжээ. Хүний мууд дурлана гэдэг манайхны зүгээр л хийдэг ажил нь болчихож. Үүнийгээ мэдээлэл солилцоо гэж гоёчилно,  тааруухнаар бол хов гэлцэнэ.

Сүүлийн үед  Монголыг хэрсэн цахим сүлжээг үүндээ  ихээр  ашиглах болжээ. Түүгээр хэн нэгнийг намнаж, нэр төрийг нь  харлуулна.   Тэр нь  ямар ч баримт  нотолгоогүй байх нь элбэг. Харагдсан, сонсогдсон эхний мэдээлэлд хөтлөгдөөд гүйчихнэ. Тэгсэн атал нөгөөх нь  бүх хүнд хүрч, цаашаа давалгаалах  жишээтэй. Ийм мэдээлэл дээр тоглогчид хүмүүсийн сонирхол буюу нөгөөх адын, хүний мууг үзэх  хүсэл дээр дөрөөлсөн учраас тэр.  Ийм зүйлд дагуулагч, турхирагчид сүүлийн үед нэртэй устайгаа ч яригдах болов. Тэд өөрсдийнх нь дөвийлгөж, тараасан мэдээллийг дэмжихгүй бол сэтгүүлчдийг ч зүхэж, элдвээр дууддаг болсон байна.  Дээр өгүүлсэнчлэн хүнээ байсан этгээдүүд  олон нийтийн  сүлжээнд “хүний муу”-гаар хоол хийдэг дон тусчихжээ.

УИХ-ын гишүүн асан, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг бол Монголдоо нэртэй улстөрч, бизнесмэн. Нэгэнт улс төр хэмээх хатуу дэвжээнд гарсаных  тэрээр  хараал зүхэл, хатуу шүүмжлэлийг ханатлаа  сонсч  яваа нь  мэдээж.  Тэгвэл  хэд хоногийн өмнө төрсөн  охин нь цахим сүлжээнд өөрийн  ярианы бичлэгийг цацаж,  түүнийх нь  мөрөөр мэдээллийн шуурга дэгдэж одоо ч  үг яриа гарсаар байна. Охины бичлэг нийгэмд дуулиан тарьж, цахим ертөнцийнхнийг арзагануулсан нь тэр. Тэр бичлэгтэй холбоотой байр сууриа илэрхийлээгүй хүн  ч үлдсэнгүй. Эгээ л сэг зэм  дээр цугласан махчид шиг асуудлыг  тойрч  хэмлэлдэв. Улстөрд орсон цагаасаа том, жижиг “муна”-аар гөвшүүлсээр ирсэн Д.Ганхуяг ч барьц алдаж эхлэв бололтой. Ямартаа л “…Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд та бүхнийг хүлээцтэй байгаасай гэж хүсч байна” гэж нийтэд хандаж хэлэхэв дээ.

Ингэлээ гээд “нийгэм” дуугүй болсонгүй. Улам илүү гуагчив. Охины нэр зааж хэлсэн, хэлээгүй хүмүүсийг ч давхар яллаад эхлэв. Тухайлбал, “…Хар даа, хүчиндэгч энэ байна” гээд гэмгүй  залууг чичилж, амьдралд нь хар толбо суулгаж орхисон тухай ч яригдаж байна. Харамсалтай нь тэр залуус нь “…Өө биш байж” гэж мянга залруулаад ч нэмэргүй, энэ давалгаанд цохиулдгаа цохиулчихсан,  нэр хоч зүүчихсэн.

Эндээс нэг л зүйл харагдаж байна.  “…Хүний олон хүнээ барьдаггүй”  гэж ямар ч үйл явдлаас сэдэвтэй юм, нэг үг бий. Түүн шиг хэн нэгэн “хүнээ байсан” нөхөр энэ асуудлыг барьж аваад дуугарахтай зэрэг доор нь хэдэн зуугаараа сэтгэгдэл бичиж шуугидаг. Тэр нь бас л “хүнээ байсан” үгнүүд байх аж. Олон хүн өөрийг нь хараад таньдаг болсон нэгэн хүртэл “…Үйлийн үрээ эдэлж байгаа юм” гээд бичиж байх жишээтэй.

Д.Ганхуяг гэдэг хүн мөнгөтэй бизнесмэн, нэртэй улстөрч байж болно. Гэхдээ охинтой нь холбоотой асуудал дэгдсэн ийм үед түүнийг гоочлох шалтгаан яагаад эд хөрөнгө, улстөрд өнгөрүүлсэн он цагтай нь холбогдоод байна вэ. Яг үнэндээ Д.Ганхуяг   бидэнтэй л адил. Гэр бүлдээ хайртай өрхийн тэргүүн, охиндоо хайртай аав  хүн. Бидэнд тохиолддог айл гэрийн асуудал түүнд ч бас тохиолддог байж таарна. Айл бүхэн, гэр бүл болгон дандаа инээд хөөрөөр бялхаж байдаггүй. Д.Ганхуягийнх ч  мөн адил. Хамгийн гол нь охиных нь ярьсан зүйлийг сонссон ямар ч эцэг хүн Д.Ганхуягийг ойлгохоор байгаа юм. Эцэг хүний хувьд яаж шаналж байгааг олонх нь төсөөлж л байгаа  байх. Хэрэв өнөөдөр надад, эсвэл танд ийм асуудал тулгарсан бол яах байсан бэ. Тэрийг хэн ч таашгүй. Маш том зовлон гэдэг нь л тодорхой. Харин Д.Ганхуяг  олон нийтийг  хүлээцтэй  байгаач гэж  гуйлаа. Ер нь бол түүний зовлон хэн нэгэнд очоод  наалдчихгүй. Тиймээс тэднийг зүгээр орхиж болохгүй гэж үү. Тэртэй тэргүй хянадаг, шалгадаг хуулийн байгууллагууд байна. Тэд  энэ асуудалд анхаарлаа хандуулсан гэдгээ мэдэгдлээ. Цагдаа ч мэдээлэл өглөө, прокурор ч энэ тухай ярилаа. Энэ хангалттай биш гэж үү.  Энэ бүхний эцэст нэг л зүйлийг хэлмээр санагдаж байна. Юу гэвэл хүний зовлонг хүн ойлгодоггүй юм. Д.Ганхуягийн зовлонг бид бүгдээрээ ойлгохгүй. Тиймээс хүнээрээ байгаагаа мэдрээд, дуугүй л байцгаая.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өнөөдрөөс хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаална
Өнөөдрөөс хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаална
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​