fbpx Хот, аймгийн бонд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 57 секунд

Хот, аймгийн бонд

Бүсчлэн хөгжүүлэх бүтээгүй оролдлогын улмаас монголын хүн амын хагас нь нийслэлд төвлөрч, гэр хорооллын бүс тэлсээр байна. Гэр хороолол тэлэхийн хэрээр нүүрсний дутуу шаталтаас үүссэн хорт утаа агаар бохирдуулж, модон жорлонгийн халиа хөрс бохирдуулан оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх боллоо. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол гамшиг дагуулсаар байна.

Нийслэлд 2017-2025 онд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлд 24.8 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө зарцуулах болно гэж НҮБ-ын Хүүхдийн сан тооцсон байна. Нийслэлийн хүн 2035 онд 2.3 сая болох бөгөөд энэ өсөлтийг дагаад байгаль орчны бохирдолтой тэмцэх, газар ашиглалтаа оновчтой болгох, иргэдээ ажилтай байлгах зэрэг томоохон сорилт хотын иргэдийг хүлээж байна.

Хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах хамгийн өгөөжтэй арга бол гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах явдал. Харин үүнийг яаж хэрэгжүүлэх вэ?

ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ ГАНЦХАН АРГА

Хөдөө орон нутагт амьдрах нөхцлийг сайжруулахгүй бол нийслэл, аймгийн төвийг зорих шилжилтийг зогсоох боломжгүй юм. Амьдрах нөхцлийг сайжруулахын тулд аймгийн төв, сумдад дэд бүтэц байгуулах, орон сууц барих, улмаар бизнес эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх учиртай.

Шаардлагатай хөрөнгө, мөнгө босгох ажлыг юуны өмнө орон нутагт иргэд, аж ахуйн нэгжээс хураан авч буй татвар, төсвийн бусад орлогын наад зах нь гуравны нэгийг, тодорхой татварын талаас илүүг иргэдийнх нь мэдэлд үлдээх шаардлагатай болоод байна. Нийслэлд хүн амын 46 хувь төвлөрч, ДНБ-ий өсөлтийн 70 гаруй хувийг бүрдүүлж байгаа учир татварын орлогын тал хувь нь ногдох ёстой.

Ер нь иргэдийнхээ дуу хоолойг төр засаг нь сонсдог, хэлэлцдэг, хамтын шийдэлд хүрч байж л аливаа төслүүд хот, орон нутагт амжилттай хэрэгжих юм. Өнөөг хүртэл бүх татварыг нийслэлд нэгтгэн авч, өчүүхэн хэсгийг нь орон нутагт буцаан олгож, заримдаа юу ч олгохгүй байгаа учир орон нутаг хөгжихгүй, иргэд нь дүрвэсээр байна.

Орон нутгийн засаг захиргаа нь өөрийн хөрөнгө, мөнгө байхгүй учир зөвхөн төсвийн хуваарилалтыг хүлээхээс өөр сонголтгүй. Орон нутаг өөрсдийн мэдлийн татварын орлоготой болмогц нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалтаа өөрийн бонд гаргах буюу өрийн бичиг гаргаж санхүүжүүлж болно. Хөгжилтэй улс орнууд энэ аргыг өргөн хэрэглэдэг. Энэ төрлийн үнэт цаасыг Мюни, CD гэж хөрөнгийн зах зээлд нэрлэдэг. Орон нутгийн үнэт цааснаас олж буй орлогыг (coupons, хүүгийн орлого) татвараас чөлөөлдөг.

ОРОН СУУЦНЫ ХӨРӨНГӨ БА ЧАНАРЫН БАТАЛГАА

Эдүгээ Улаанбаатар хотод орон сууцны олон хороолол баригдаж байгаа ч үнэ нь өндөр, гэр хорооллын иргэдийн худалдан авах чадвараас хэт дээгүүр байна. Үүний гол шалтгаан нь байшин барих газрын эрхийг нууцаар, ихэнхдээ авлигадаж авч буйтай холбоотой. Уг нь хуулиараа Туул голын эрэг дагуу, Богд уулын аль ч аманд орон сууц барих ёсгүй, зөвхөн аялал жуулчлалын объект барих ёстой. Гэтэл эдгээр газруудад барьсан олон зуун барилга байшинд үл хөдлөх үндсэн хөрөнгийн гэрчилгээ олгох, түүнийг нь үндэслээд зарж борлуулахад маш бэрхшээлтэй ажээ.

Энэ бүхнийг зохицуулах хууль журмаа эргэн харахаас өөр аргагүй болсон бөгөөд шинээр барих суурьшлын газруудын төлөвлөлтийг цоо шинээр хийх, хүн амьдрах ажиллах, хүүхдийн сургууль, цэцэрлэг ногоон байгууламжийн суурийг тавих газар, тэнд хүртэлх ус, цахилгааны дэд бүтцийг орон нутгийн хөрөнгөөр тавьж барилгын компаниудыг сонгон шалгаруулж бариулах шаардлагатай байна. Орон нутаг, хотын бондоор тодорхой байршил, нэр хаягийг нь заасан төслүүдийн дэд бүтцийг санхүүжүүлдэг. Төслийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны чанарыг даатгалын байгууллагууд хариуцдаг.

Энэ схемийг хэрэгжүүлэхийн тулд үндсэн хөрөнгийг хөгжүүлэгч, барилгыг барьдаг, борлуулдаг, дараа нь ашиглалтыг хариуцсан тус тусдаа тоглогчид байх шаардлага гардаг. Эдүгээ манай улсад барилгын компани өөрөө газраа олж авах, барих, борлуулах, ашиглах бүх гинжин хэлхээг дангаараа хариуцаж байгаа нь үндсэн хөрөнгийн чанарт нөлөөлж байна. Үл хөдлөх үндсэн хөрөнгө бол цаг хугацаа явах тусам үнэ цэнэ нь нэмэгддэг, үндсэн хөрөнгийн татварын хагас нь тухайн байршлын орчныг сайжруулан тохижуулахад явах ёстой.

Нийслэлийн удирдлагууд хотын бонд гаргах талаар үе үе ярьж байсан. Гэвч төсвийн эрх мэдэл Засгийн газарт хэт төвлөрсөн, тэгээд ч улсын төсөв үргэлж л алдагдалтай гардаг учир хот, аймгийн удирдлагад хураасан татварынхаа хэсгийг авч үлдэх, түүгээрээ барьцаалан бонд гаргахыг зөвшөөрдөггүй ажээ. 2016 оны 9-р сард “Өрийн удирдлагын тухай” хуулиар нийслэлийн бонд гаргах эрхийг нь хасчээ.

Япон улс манайхтай адил төрийн нэгдмэл байгууламжтай ч, улсын болон орон нутгийн төсвийн харьцааг зардал болон орлогоор нь харьцуулсан тусгай хуультай. Төсвийг захиран зарцуулагч хот, орон нутгийн даргаа оршин суугчдаасаа шууд сонгодог. 2016 онд Токиогийн захирагчаар анх удаа эмэгтэй хүн сонгогдов. Тэр Токио хотын ногоон хөгжлийг дэмжих тав ба гучин жилийн хугацаатай “Ногоон бонд” санаачлан гаргав. Томоохон компаниуд, банк, даатгалын байгууллагууд тэр бондын хөрөнгө оруулагчид нь болов. Ер нь гадаадын орнуудад иргэдийн амьдралтай шууд холбоотой, нийгмийн халамж, ерөнхий боловсрол, галаас хамгаалах, зам гүүр зэрэг нийгмийн дэд бүтцийг барьж байгуулах ажлыг орон нутгийн засаг захиргаа хариуцах нь эцсийн дүндээ илүү үр өгөөжтэйг батлан харуулаад байна.

Д.ЖАРГАЛСАЙХАН 

Унадаг дугуйн ач тус
Унадаг дугуйн ач тус
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​