fbpx А.АРИУНЗАЯА: Төр татвараа гүйцэд авч чадахгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
17 минут 4 секунд

А.АРИУНЗАЯА: Төр татвараа гүйцэд авч чадахгүй байна

Сэтгүүлч А.Мөнхжин

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай ярилцлаа.

-”Явсан хүнээс үг сонс” гэдэг дээ. Та саяхан НҮБ-ын Статистикийн салбарын хуралд оролцоод иржээ. Энэ тухай мэдээллээсээ хуваалцана уу?

-Жил болгон НҮБ-ын статистикийн хурал гэж болдог. НҮБ-ын гишүүн улс орнуудын статистикийн байгууллагуудын болон НҮБ-ын өөрийнх нь статистик хариуцсан байгууллагууд 77 дахь жилдээ хуралдаж байгаагийн 50 дахь удаагийн хуралд оролцоод ирлээ. Үндсэн хурлаасаа гадна 80 гаруй салбар хуралдаан боллоо. Энэ хуралд тайлангаа тавихаас гадна ямар шинэ чиглэлүүдээр ажиллах вэ, ямар шинэ арга аргачлалууд нэвтэрч байна, түүнийг хэрхэн хэрэглэх вэ гэх мэтчилэн гол асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрүүдийг гаргадаг хурал юм л даа.

-Та ҮСХ-г тэргүүлэх хугацаанд залуу хүний хувьд өөрийнхөө өмнө ямар ямар зорилго тавив, ямар шинэ ажлуудыг хэрэгжүүлж байгаа вэ?

-Би 2016 онд ажлаа хүлээж авсан. Намайг ажлаа авах үед Үндэсний статистикийн хороо гэдэг байгууллагыг татан буулгаж ХЗЯ-ны дэргэдэх Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болгож өөрчилсөн байсан Энэ шийдвэрийг шинэ Их хурал буцааж статусыг нь сэргээсэн үе таарсан учраас нэлээн бужигнаантай “айл” байлаа. Залуу хүний хувьд мэдээж шинэ зорилго тавьж, сайжруулах хүсэл мөрөөдлөөр ажлаа эхэлсэн. Статистик гэдэг шинжлэх ухаан нийгэмд ашиглагдаж байж үнэ цэнтэй болдог. Манай байгууллага бол улс төрөөс ангид, төрийн мэргэжлийн 95 жилийн ой нь энэ жил тохиож буй Монгол Улсын ууган байгууллагуудын нэг. Тиймээс ажиллагсдын маань ажилласан жилийн дундаж нь арваас дээш байдаг. Ийм бааз суурин дээр гаргаж буй мэдээллүүдээ орчин үеийн хүмүүст ойртуулж хэрэглэж байхыг нэг гол зорилгоо болгосон. Бид 1212.mn цахим хуудсыг шинэчлэн баяжуулж сонирхолтой цэсүүдийг нэмсэн. Жишээ нь та Монгол Улсын хэд дэх иргэн бэ, тантай адилхан нэртэй хэчнээн хүн байдаг вэ гэх мэт сонирхолтой мэдээллүүд түгээгдсэнийг манайхан мэдэж байгаа байх. Тоон мэдээллээ инфографикжуулаад ирэхээр хүмүүст илүү хүртээмжтэй болсон. Мөн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эмэгтэйчүүдтэй холбоотой сонирхолтой мэдээллүүдийг хүргэх гэх мэтээр үндэсний баяруудаар хүмүүс манай мэдээллүүдийг маш сайн хүлээж авдаг болж чадсан. Хоёр жилийн хугацаанд 1212 цахим хуудасныхаа хандалтыг тав дахин өсгөлөө. Түүнээс гадна дэлхийн статистикийн байгууллагуудыг мэдээллээ хэр боловсруулж, хэр нээлттэй тавьж байгааг үнэлдэг Open Data Watch гэдэг байгууллагын үнэлгээгээр 2018 онд 178 орноос манайх 11-т жагссан.

-Улс орны голлох үзүүлэлтүүдийг үндэсний статистикаасаа ашиглаж түүн дээр бодлогоо боловсруулах учиртай байх. Энэ тал дээр манай төр засаг хэр мэдрэмжтэй ажилладаг вэ?

-Энэ зөвхөн манайд биш дэлхий даяараа ярьдаг асуудал. Үүнийг нотолгоонд суурилсан бодлого шийдвэр гаргах гэдэг. ДНБ, амьжиргааны түвшин гэх мэт суурь үзүүлэлтийг харж түүнийг сайжруулах гээд бодлогод тусгагдаад явж байгаа. Цаашдаа үндэсний статистик мэдээлэлд тулгуурлан бодлого боловсруулах ажил сайжирна. Энэ үүднээсээ бид статистикийн уламжлалт нөгөө л зузаан номоо гаргаад л байх юм бол улс төрчид тусгаж авч чадахгүй. Өнөө цагийн улс төрчид асар их мэдээлэл дундаас маш богино хугацаанд хурдан шийдвэр гаргадаг болчихсон байна. Тиймээс манай зүгээс яг ийм хурд, нөхцөлд тохирсон мэдээлэл гаргаж сурах хэрэгтэй юм байна. Нөгөө талаасаа бодлого гаргагчид албан ёсны статистикт үндэслэж бодлогоо боловсруулах нь чухал байгаа юм.

-Тухайлбал хүүхэд эмэгтэйчүүд, ядуурал зэрэг статистикт үндэслэн бодлого шийдвэрээ зориулж буй жишээ байна уу?

-Манайхаас гарч байгаа мэдээллүүд бол төрийн захиргааны мэдээллүүд. Өөрөөр хэлбэл, төрийн өөрийнх нь мэдээллүүд. Нөгөө талаасаа бид судалгаа хийдэг байгууллага. Энэ нь нийгмийн тулгамдсан асуудлаар судалгаа хийдэг гэсэн үг. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа байна. Энэ судалгаанд суурилаад хүчирхийлэл их үйлдэгдээд байгаа аймгуудад хамгаалах байрууд барьж байна. Мөн Гэр бүлийн хууль шинээр гарах гэж байна, Гэр бүлийн тухай хүчирхийллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж яригдаж байна гэх мэт жишээнүүд байна.

-Саяхан танайхаас гаргасан статистикт 1,2 сая ажиллах хүчнээс албан ёсны хөдөлмөр эрхэлж НД төлж байгаа нь 650 мянган хүн байна гэжээ. Энэ нийгэмд шударгаар хөдөлмөрлөж татвараа төлдөг цөөхөн хүний нуруун дээр бүх ачаалал ирдэг юм шиг санагдлаа. Мөн дундаж цалин 1,2 сая биш гэж олон хүн эгдүүцэн хүлээж авсан. Эдгээр статистикууд бүх нийтийг тэгш төлөөлж чадах тоонууд мөн үү?

-Төр байгаа цагт татвар байна гээд эртний грекүүд хэлсэн байдаг. Дундаж цалин дээр нэлээд маргаантай байдаг. Энэ Ариунзаяа л ийм цалин авдаг юм байгаа биз, би ийм цалин авдаггүй гэж хүлээж авдаг. (инээв) Энэ мэдээлэл маань өөрөө НДЕГ-ын мэдээлэл дээр суурилдаг. 2018 оны 4-р улирлын мэдээнд 40 мянган ААН байгууллага НД-ын тайланд хамрагдсан байна. Эдгээр байгууллагад 650 мянган ажилтан байна гэсэн үг. Энэ хүмүүс л албан ёсны хөдөлмөр эрхэлж байна. Энэ хүмүүсийн нийт цалинг нэг ажилтанд жигнэсэн дундаж гэсэн үг. Харин ажиллах хүчний судалгаагаар 1,2 сая хүн ажил хөдөлмөр эрхэлдэг юм бол 650 мянга нь албан ёсны хөдөлмөр эрхэлдэг байх нь. Үүнээс харвал төр татвараа гүйцэд авч чадахгүй байна гэсэн үг.

Тоон мэдээллийг өөрт ашигтайгаар, давуу байдал олж авах зорилгоор хэрэглэвэл Статистикийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах заалтууд байдаг. Гэтэл түүнийг хэрэглэсэн тохиолдол алга.

Гэхдээ төлсөн, төлөөгүй бүх хүн эмнэлэг, сургууль гэх мэтээр төрийн үйлчилгээг ямар нэг байдлаар авч байдаг. Үүнийг далд эдийн засгийн ил жишээ гэж хэлж болох юм уу даа. Төр нь ч, иргэн нь ч хариуцлагатай байвал бидний тэгш шударга нийгэм бий болно. Дундуур сэтгэл төрүүлээд байгаа дундаж цалингийн хувьд гэвэл 650 мянган ажиллагсдын 27 хувь нь төрийн албан хаагч, тэдний дундаж цалин нь 900 мянган төгрөг. Манай энэ гаргаад байгаа цалингийн дундаж гэдэг статистик бол таны гар дээр ирдэг мөнгөн дүн биш, татвараас өмнөх дүн юм. Цалингийн дундаж гээд байгаа 1,2 саяас таны гар дээр 900 мянга нь ирнэ. Тухайлбал 650 мянган хүнээс 325 мянга нь, 806 мянган төгрөгөөс доош цалин авч байна. Үүнээс гар дээр 600 мянган орчим нь л ирнэ шүү дээ. Гар дээрээ 500-600 мянгыг авдаг хүнийг 1,2 сая төгрөгийн цалинтай гээд зарлахаар иргэд бухимдаад байдаг. Тиймээс статистик мэдээллээ зөв уншиж ойлгох нь чухал. Энэ дундаж цалингийн мэдээллийг сайн уншвал 240 хүртэл мянган төгрөг авч байгаа хүн 7,1 хувийг, 240-500 мянгыг 17,2 хувь нь, 500-900 мянгыг 32,7 хувь нь гэх мэтээр 1,5 сая төгрөгөөс дээш цалин авч байгаа хүн 16 хувь байх жишээтэй. Өөрөөр хэлбэл 104 мянган хүн өнөөдөр 1,5 саяас дээш цалин авч байна.

-Тэгэхээр танайхаас гаргасан мэдээллийг буруу тайлбарлаж ойлгосноос нийгэмд бухимдал үүсгэх үзэгдэл элбэг байдаг гэсэн үг үү?

-Ажлын өдөр, ажлын цагаар ажилгүйн улмаас магадгүй ажил хайгаад ч юм уу явж байгаа хүнээс сэтгүүлч сурвалжилга авахдаа “Монголчуудын дундаж цалин 1,2 сая төгрөг юм байна. Та ийм цалин авдаг уу?” гэж асуугаад түүнийгээ телевизээр цацвал энэ мэдээлэл яаж үнэн зөвөөр, эергээр нийгэмд хүрэх вэ дээ. Яагаад гэвэл бид сая 650 мянган хүн л албан ёсны ажил хөдөлмөр эрхэлж байна гэж ярилаа шүү дээ. Энэ хүмүүс тэр үеэр өрөөндөө ажлаа хийгээд сууж байх магадлал өндөр. Бусдаар цалингийн мэдээлэл нь өөрөө худлаа гэсэн үг биш.

-Маш олон байртай түүнийгээ түрээслэдэг, үнэтэй үл хөдлөх хөрөнгө зарж, бэлэглэдэг мөн ченжүүд гэх мэтээр өндөр орлоготой хүмүүс хуулийн гадуур амьдарч татвар төлдөггүй. Эдгээрийн статистик үзүүлэлтүүдийг гаргах, мэдээллээ тэнцвэржүүлж бодит байлгахад чиглэсэн арга, ажиллагаа явагддаг уу, тийм боломж байдаг уу?

-Далд эдийн засгийн судалгаа гэж хийгддэг. Далд эдийн засгийг хэр хэмжээнд байгааг мэдэж байх нь улс орны хувьд чухал л даа. Гэхдээ мэдээж бүгдийг хамруулаад оруулж, мэдээлэлжүүлэх боломжгүй. Ихэнхдээ түүвэр судалгааны аргуудаар хийнэ. Манай байгууллагын ажил тухайн жилдээ УИХ-аар батлагдаж явагддаг учраас төсөв мөнгө, хүрэлцээнээс давсан, дур мэдсэн судалгаа хийх боломжгүй. Харин нийгмийн захиалгат гэж ойлгож болох тухайн асуудал дээр гүнзгийрүүлсэн судалгаануудыг хийж болдог. Тухайлбал гадны шалтгаант нас баралт буюу амиа хорлолтоор гүнзгийрүүлсэн судалгааг хийсэн. Энэ тохиолдолд манай улсын хувьд нэлээд өндөр гарсан. Энэ судалгаа монгол залуу эрчүүдийн сэтгэлзүйн байдлыг анхаарах шаардлагатай болсныг хэлж өгөх жишээтэй.

-Эдийн засгийн үзүүлэлтүүдээсээ илүү нийгэмд тулгамдаад буй асуудлуудын цаад шалтгааныг судалж гаргаж ирэх чиг үүрэг танайд байдаг уу?

-Бид “Үндэсний тооцоо, судалгаа шинжилгээний газар” гэж байгуулсан. Нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг судалж гаргаж ирэх, гүнзгийрүүлсэн судалгаануудыг хийх зорилготой.

Ядуурал, архидан согтуурах, үр хөндөлт, хүчирхийлэл гэх зэрэг тулгамдсан асуудалд мэргэжлийн байгууллагуудтай хамтраад гүнзгийрүүлсэн судалгааг хийдэг. Ахмад настны аж байдлын талаар, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн судалгааг хийсэн. Яг одоо миний ширээн дээр “Улаанбаатар хотын гадаад орчны агаарын бохирдол ба эрүүл мэнд” гэсэн судалгаа хянагдаад байж байна.

-Томоохон албаны хүмүүс шийдвэр гаргагчид олон нийтийг тоогоор хуурч төөрөгдүүлэх үзэгдэл байдаг. Тухайлбал танай мэдээлэлд үндэслээд цалин, тэтгэврийг төдөн хувиар нэмнэ гэх мэт. Эсвэл судлаач, мэргэжилтэн гэх хүмүүс зөрүүтэй тоо баримт цацаж аль нь бодит эсэхийг мэдэхэд хэцүү болгодог. Иймэрхүү тохиолдолд ямар хууль журмаар арга хэмжээ авагддаг вэ?

-Ийм л учраас албан ёсны статистик мэдээлэл гэж байдаг. Гэхдээ сүүлийн үед харьцангуй гайгүй болж байгаа. Олон хүн албан ёсны нэг тоогоор ярьж чадах юм бол энэ өөрөө хяналт бас хариуцлага болж чадна. Бидний амьдралын үзүүлэлтүүд буюу энэ тоонууд маань амьдралын толь болдог. Ариунзаяа гэдэг хүн энэ тоог зохиодог, засдаг юм биш. Нөлөөтэй толинд харахад таны дүр төрх бодит харагддаггүй шүү дээ. Тоон мэдээллийг өөрт ашигтайгаар, давуу байдал олж авах зорилгоор хэрэглэвэл Статистикийн тухай, Зөрчлийн тухай зэрэг хуулиар арга хэмжээ авах заалтууд байдаг. Гэтэл түүнийг хэрэглэсэн тохиолдол алга.

-Сүүлийн жилүүдэд манай нийгмийн өсөөд байгаа эерэг болон сөрөг үзүүлэлтүүд гэвэл ямар ямар үзүүлэлтүүд байна вэ?

-Сүүлийн хоёр жилээс өмнөхийг харахад манайхан жаахан бүсээ чангалсан маягтай байсан. Хүмүүс гадуур хооллох, соёл боловсрол, амрах алжаалаа тайлах үйлчилгээндээ мөнгө гаргах нь багасч мөн хаалгаа барьж байгаа ААН-үүд олон байсан. Ер нь хүмүүсийн хэрэглээ нэлээд хумигдсан байсан. Инфляц нь дефляц болж явагдаж байсан. Харин түүнээс хойш хүмүүсийн энэ хэрэглээ эргээд дэлгэрэх шинжтэй болж байна. Танайхаас гаргаж байгаа өсөлттэй эдийн засгийн үзүүлэлтүүд хүн дээр мэдрэгдэхгүй байна шүү дээ гэдэг байсан. Гэхдээ энэ үйл явц маань цаг хугацааны хоцрогдолтой хувь хүн дээр мэдрэгддэг. Сүүлийн хоёр жилийн байдлыг харвал 2018 оны үзүүлэлтээр өрхийн орлого нэмэгдлээ, ААН байгууллагуудын тоо нэмэгдлээ, худалдаа, үйлчилгээний үзүүлэлтүүд эерэг байна. Тухайлбал ресторан зоогийн газрын орлого 20-30 хувиар нэмэгдсэн. Автомашины худалдан авалт 2-3 дахин нэмэгдлээ. Сөрөг үзүүлэлтүүд гэвэл гэмт хэргийн гаралт, хүн амын өвчлөл буурахгүй өндөр байна.

-Статистикийг хувь хүн энэ тоо намайг төлөөлж байна уу, үгүй юу гэж өөртэйгээ харьцуулж хардаг. Хувь хүний амьдралд статистик ямар хэрэгтэй вэ?

-Хүн ер нь өөртэйгээ л харьцуулдаг. Та энэ нийгэм гэдэг бүхэл хэсгийн нэг эд эс юм бол таныг төлөөлөх тоо тэнд байж л байгаа. Харьцуулж өөрийгөө мэдмээр байгаа бол та өөрийн өрхийн орлого, зарлагын дэвтэр хөтлөөрэй. Статистикийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж сурах хэрэгтэй. Бизнес эрхлэх гэж байгаа хүн аль дүүрэгт хэдэн хүн, ямар орлоготой, ямар амьжиргааны түвшин, худалдан авалт хаана сайн явагддаг вэ гэдгийг манай мэдээллээс авч болно. Жишээ нь хэрэглээний үнийн индекс гээд долоо хоног тутмын мэдээлэл манайхаас гаргадаг. Аль зах дээр мах хямдхан байна гэдгийг бодит мэдээллээс авчихаж болно. Хүмүүсийн хэрэглээнд зориулаад манайх https://nso.maps.arcgis.com гар утасны апплэйкшн зохиосон. Гадаа явж байгаад location-аа асаачихвал хамгийн ойрхон хаанаас хамгийн хямдаар хүнсээ цуглуулж болох вэ гэдгээ мэдэж болно. Сургууль төгсч байгаа хүүхдүүд хамгийн өндөр цалинтай мэргэжил юу байгаа юм, аль салбарт боловсон хүчин дутагдалтай, аль салбар хөгжих чиг хандлагатай байна гэдгээ мэдчихэж болно. Статистикийн мэдээллээ хувь хүн, улс орны бодлого боловсруулалтын түвшинд хэрэглээндээ ашиглаж сурвал бүх нийтээрээ зөв шийдвэр гаргах, тогтвортой хөгжих үндэс болно. Статистик бол өнгөрснийг тэмдэглээд, өнөөдрийг баримтжуулаад, ирээдүйг тодорхойлох түлхүүр мөн.

Эх сурвалж: Ардчилал таймс сонин 

“Магнай трейд” ХХК-ынхан Дорнод аймгийн сав газарт айж ичихээ умартан санаархсаар байна
“Магнай трейд” ХХК-ынхан Дорнод аймгийн сав газарт айж ичихээ умартан санаархсаар байна
 
ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ
ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Б.Цолмон: Манай музей хутагтуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн

Б.Цолмон: Манай музей хутагтуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн

Бүх зам Бээжин хүрнэ

Бүх зам Бээжин хүрнэ

Шэйр моргейж хэрэгжвэл ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ

Шэйр моргейж хэрэгжвэл ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ

Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

Казахстан Алтан Ордын “шууд залгамжлагч” мөн үү?

Казахстан Алтан Ордын “шууд залгамжлагч” мөн үү?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​